Тавантолгойн IPO гаргахад хоёр сая хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

УИХ-аас “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах эрхийг Засгийн газарт олгосон. Нэгэнт хувьцааны тодорхой хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр борлуулах эрхээ авсан Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд олон улсын 25 банкинд урилга хүргүүлж, хүлээн авсан банкуудаас “MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, ЯПОНЫ “NOMURA” гэсэн гурван банкийг шалгаруулсан байна. IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа оржээ. Эдгээр шалгарсан банкууд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн твитер хуудаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан “Эрдэнэс Таван толгойн ганцхан жилийн орлогоор 30 хувийг Шинхуад зарах хэрэг байна уу? Юун стадионы хувьчлал, хажууд нь тэрбум дахин их мөнгөний асуудал шүү дээ. Тэгээд ч Эрдэнэс Таван толгойн 20 хувийн эзэн хоёр сая хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл авсан уу?” хэмээн жиргэсэн байна.

image

Үүнээс гадна Засгийн газрын зүгээс 20 гаруй хуулийн фирмд урилга илгээснээс Английн LINKLATERS хуулийн фирм шалгарчээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.118] 2019-12-16 14:32:29

ТТ ордыг 6 тэрбус тн коксчих нүүрсний нөөцтэй гэдэг 30% оногдох нүүрсний хэмжээ 1 тэрбум 800 сая тонн одоо хятадад зарж байгаа тн нүүрсний үнэ 70$ орчим доллар ниит үнэ нь 126 тэрбум доллар болж байх, юм.Та нар энэ их баялагыг IPO гэж гое нэр өгч яг хэдээр зарах гэж байна .Оюу толгойн гэрээ шиг юм боловоо дараа нь олон хүн дээлээ толгой дээрээ нөмөр нь шүү!!!

Зочин [103.229.121.86] 2019-12-16 09:05:58

Энэ энхболд гэж нөхөр хэзээ ийм шударга болчихов оо!? 2сая хүний зөвшөөрөл гэнэ үү?! Чи л энэ хүмүүсийн төлөө санаа зовж байна гэнэ!! Төрийн өмчийн дарга байхдах ингэж бодож ыайсан уу??? Бас л яаж идэх үү л гэж янз бүрээр бодож сэтгэж байгаа юм байна?! Гэхдээ арай л эцсийн шийдээ гаргаагүй юм байна? Тийм үү???

Зочин [103.9.90.98] 2019-12-16 07:53:40

2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭНИЙ НОГОЛД АШГИЙН МӨНГИЙГ ЭТТ ИДЧИХСЭН УУ? ХУВЬДАА ЗӨВШСАН УУ . АТГ ЭЭР ШАЛГУУЛЯЪЯ

АРД [103.9.90.98] 2019-12-16 07:52:23

ЭТТ НЬ 1072 Ш ХУВЬЦААНЫ 14.5 ХУВИЙГ 2.5 САЯ ХУВВЦАА ЭЗЭМШИГЧ ЭЗЭМШДЭГ. ГЭТЭЛ ТЭДЭНД ОЛГОХ 2017,2018,2019 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭТТ ТУЗ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ НАР 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛЖ ДЭЭРЭМ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН. АТГ ЭЭР ШАЛГУУЛЪЯ. ИРГЭДИЙН ГАРТ ОЧИХ ЁСТОЙ НОГДОЛ АШГИЙН 55.4 ТЭРБУМЫГ ИДЧИХСЭН ЮМ УУ

Zochin [66.181.170.73] 2019-12-16 07:35:17

Gargana l geed bgaa yum. KKK.

Зочин [66.181.191.127] 2019-12-16 07:03:31

Зүгээр л мөрөөрөө явж байгаа бизнес дээр хувьцаа зарах ямар ч хэрэг байхгүй ш дээ. Яавал Монголчуудаа өөд нь татах вэ гэдгээ бодмоор байна. Хувьцаа зарах гэж байгаа бол зөвхөн үндэсний компани иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө босгоход л хүрэлцээтэй. 1 их наяд төгрөг босгоод л шудрага хувьцаа эзэмшигчдийг хяналтан дор хөрөнгө оруулалтаа хийж болно. Далд юм дандаа будлиантай. дундаас нь ашиг хонжоо хайна. ийм ийм зүйлд хөрөнгө оруулна гээд дотоодын хувьцаа гаргаж ажиллахад л ард түмэн хөрөнгө босгоод л өгнө.

Зочин [202.131.227.178] 2019-12-16 06:58:31

иргэд зөвшөөрхгүй л байх даа. одоо байгаа царай итгэлгүй ажиллагаа зэргээс болоод зөвшөөрөхгүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.