Хяналтын үр дүнд дуудлагын тоо эрс буурсан гэв

Ц.Анударь / Эрүүл мэнд

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 24 цагаар жижүүрлэн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Нэмэлтээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран өнгөрсөн баасан гаригаас эхлэн шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүл хийж байна. Хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт ямар шатанд байна вэ гэдэгт хяналт тавьж байгаа юм. Хяналт тавьж ажилласаны үр дүнд дуудлагын тоо эрс буурсан. Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд товчоодод хийсэн хяналт шалгалтаар 36 автомашинаар 702 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Түүхий нүүрсний зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр 98 автомашинаар 3109 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотод нэвтрэн орж ирсэн. Энэ хугацаанд түүхий нүүрс нийлүүлэх зөвшөөрөлтэй газраас бусад өөр уурхайгаас нүүрс нэвтрүүлсэн зөрчил илэрсэн. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Ану сервис” компани нь Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэхээр зөвшөөрлийн бичгэндээ бичилт хийлгэсэн боловч Налайхын уурхайгаас хоёр тээврийн хэрэгслээр 47.45 тонн нүүрс тээвэрлэснийг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, хураан авсан. Мөн нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй “Бат хүнс” компани Налайхын 18 тонн нүүрсийг тээвэрлэснийг илрүүлсэн. Нийт 70 тонн нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад төвлөрүүлж, Улсын орлого болгож байна” гэв.

ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа “Цаг уур, орчны шинжилгээний газар Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээ, дүн мэдээг нэгтгэн гаргаж, төлөв байдлыг тодорхойлж ажилладаг. Улаанбаатар хотод нийт 15 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээг хийдэг. Арваннэгдүгээр сарын нэгдсэн төлөв байдлаар хотын хэмжээнд агаар дахь PM2.5 тоосонцор 42 хувиар, PM10 тоосонцор 43 хувиар багассан үзүүлэлттэй байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.168.131] 2019-12-16 07:45:20

Too barimttai ni hedees hed bolj buursan talaar barimttai yri l daa hudlaa l buurlaa l geed baihiin yag gazar deer ni amidarch bga humuus uur l ym yriad baina shuu, hurandaa darga nart ch itgeh itgel alga daa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.