Унгарын тэтгэлгээр суралцах оюутны тоо нэмэгдэнэ

Л.Батцэнгэл / Боловсрол

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Унгар улсын Гадаад хэрэг худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пакси Томашич, Унгарт суралцуулах тэтгэлгийн хорооны хэлтсийн дарга Габор Добос нартай уулзжээ. Монгол Улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиож байгаа. Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Манай хоёр улс өнгөрсөн хугацаанд ах дүүсийн харилцаатай, ялангуяа соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт нягт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн"-ийг онцлоод 2018-2021 онуудад боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулж жил бүр 200 монгол оюутан Унгарын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ.

image

Уулзалтын үеэр монгол оюутнууд Унгар улсад хэрхэн суралцаж байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Унгарын Засгийн газраас олгосон оюутан суралцуулах квотыг бүрэн ашиглах тал дээр анхаарч, тэнцсэн хүүхдүүддээ хичээн суралцахыг захиж, чанартай боловсрол олж авахад нь тусалж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдэх болсон. Тиймээс ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал уламжиллаа. Энэ асуудлыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхээ Унгарын тал илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.238] 2019-12-16 11:16:07

Энэ христчин мүүнчин нөхөд боловсролын яамнаас салахгүй шигдэцгээх юмаа. Багаас нь тархийг нь угаана гэсэн бодлого христийнхэн ярьдаг, хэрэгжүүлэгчид нь эд юмдаа

bolovsrolgui [103.229.122.90] 2019-12-16 09:39:02

ene bolovsrolgui nuhur bolovsroln yam tuluuluud tom tom hudla yariad yavah yuma. yadaj huviin surgulias magistr hudaldaad avchaach


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.