Ж.Мөнхбат: Малчид малын хулгайн хуулийг чангатгаж өгөөч гэдгийг хэлж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтыг Эрүүгийн багц хуульд тусгаснаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, З.Нарантуяа нар тус тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Малын хулгайн тухайн хууль маш чухал. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж байгаа. Малын хулгайн хэрэг зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Шүүх нь буруу зөрүү, худлаа үнэн тайлбарлаж хийж дунд нь ял завшиж байна. Ийм асуудал орон нутагт их гарч байна. Үүнд манай малчид туйлын их сэтгэл дундуур байгаа.Малчдын зовлонг бид ойлгох ёстой. Дөрвөн цагийн эргэлтээр цас бороотой тулж, өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж байж хэдэн малаа өсгөж байна. Түүнийг нь хулгай ч нар машин машинаар ачаад явдаг. Харин хулгайч нар ял завшиж байна гэдэг гомдол их гарч байгаа.

Малчид малын хулгайн хуулийг чангатгаж өгөөч гэдгийг хэлж байна. Өнчин ишиг хулгайлсан ч гэсэн ял авдаг зүйл заалттай болгож өгөөч гэсэн хүсэлтийг малчид тавьж байгаа. Одоо хэлэлцэж байгаа эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хоёр бодоос дээш бод хулгайлсан нөхцөлд хүндрүүлэх ялтай байна гэсэн зүйлийг ярьж байгаа. Хулгай ч нар энэ хуулийн заалтад тохируулаад хулгай хийгээд байх юм биш үү. Жижиглэнгийн хулгайн олноор гарна. Нэг бог хулгайлсан тохиолдол энэ хуулиар ямар ял авах вэ, хоёр бог нэг бод хулгайлсан тохиолдол ямар ял авах вэ.Энэ асуудалд хуулийн зүйн байнгын хорооны даргаас тайлбар авмаар байна.

Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ял эдэлнэ

image

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гишүүдэд хэлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-т мал хулгайлах гэмт хэрэг гэдгийг томъёолсон байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бусдын малыг хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зөвхөн хорих ялтай болгож оруулж ирсэн. Мөнхбат гишүүний ярьж байгаачлан зөвхөн бусдын малыг хулгайлаад зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаа ийм тогтолцоо манайд байхгүй. Үнэхээр зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа асуудал байгаа бол албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Одоогийн энэ өөрчлөлтөөр хоёр төрлийн сонгох ялаас зөвхөн хорих ялтай болгож байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх гэдэг ял оногдуулах боломж байсан.Үүнийг энэ удаагийн өөрчлөлтөөр хассан. Өнчин ишиг хулгайлсан байсан ч хорих ял эдэлнэ. Бусдын олон тооны мал хулгайлсан эсхүл бүлэглэж үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа машин, механизм ашигласан бол 2-8 жилийн ялтай ийм хүндрүүлэх бүрэлдэхүүн оруулж ирсэн.

Ц.Ану Н.Алт


Сэтгэгдэл

Zochim [202.9.46.52] 2020-01-11 10:01:04

Zasagt haan mining hutsmal gulug hutsnaaa chiiiiiii. Shorond ni hataaaaa

Зочин [202.9.46.240] 2020-01-11 03:36:20

Ойрд манай гишүүд малын хулгайчид өшөөтэй,малчдад хайртай хүн болж харагдах гэж их л үзэж тарж байна даа. Үүнийг өнөөдөр л ухаарсан биш удахгүй болох сонгуульд би ийм мундаг хууль гаргуулсан гэж санал авах нэг санаа юмдаа. Би хуулийн заалтыг чангатгаж ялыг нэмэгдүүлж байгааг нь буруутгаагүйээ харин цаг үе давхар санааг нь л хэлэв...

Зочин [103.229.122.253] 2020-01-10 07:50:06

Нөхдөө малын хулгай гэдэг бусад хулгайтай адил л гэмт хэрэг. Монголын онцлог байж болно. Гэхдээ өнчин ишигний 30000-50000 төгрөгийн үнэтэй. Малыг мөнгөн дүнгээр үнэлж болно. Тэгээд ийм хэмжээний үнэтэй ишиг хулгайлаад шоронд сууна, улам аймшигийн хулгайч болно, улсаар тэжээлгэж байгаад гарч ирнэ. Тэгээд яахав? Гол нь малчид өөрсдөө хулгайч, үр хүүхэд нь хулгайч. Тэгэхээр хөдөө хэдэн хөгшид л үлдэх байх даа.

малчин [64.119.16.38] 2020-01-10 07:26:59

малын хулгайн хуулийг ялын бодлого хүнд баймаар байна мах гадаадад гаргана хятадууд өндөр үнээр авч байна гэхээр хулгайч нар зэрэгцээд л мордоно шүү дээ хулгайч тансаг байгаа гэж чигтэйхэн өөрөө машинтай авгай нь машинтай болоод л үнэтэй архи уугаад л хулгайд малаа алдсан хүнийг дарамтлаад л мундаг шүү цагдаа бариад лөгнө шүүх прокуор авлига аваад л тавьчих нь шүүх хурлыг суманд нь олон түмний нүдэн дээр хиймээр байгаа юм

Зочин [103.111.68.3] 2020-01-10 07:00:20

согтуу мөнхбат 60 тэрбумын гүйцэтгэгч хууль бусаар нүүрсээр баяжсан юу ч хийхээс буцахгүй хулгайч луйварчин минь чиний тавьсан гахай ИНЕГ-ын бямбасүрэн чинь энэ салбарт гай болсоор одоо гамшиг руугаа орлоо хар чи..... муу луйварчид

Архангай [64.119.16.129] 2020-01-10 06:20:50

Манай концесчин малын хулгай яриад л...Муу сайн малын хулгайчууд концесчин над шиг олон тэрбумаар нь ч шааж чадахгүй юм чинь гэсэн байртай их байнаа!!!

zochin [49.0.191.250] 2020-01-10 05:12:06

Zuvduu tiim changa huulitai bolgoj baij l maliin hulgai daragdah baihaa?

Зочин [103.57.95.45] 2020-01-10 05:05:47

тэрбумаар нь хулгайлдаг та нарыг яах юм?

Зочин [202.179.25.37] 2020-01-10 05:17:20

хөөх хэлэлцэх хугацаадна

Зочин [182.160.33.23] 2020-01-10 05:02:14

Малын хулгайг зогсоож чадах нам байвал санлаа агнө. Нэг хэсэг хүмүүс малын хулгайн мөнгөөр Хурдын байр худалдаж аваад ял завшаад явсаар байх уу? Асуудал байгаа шүү.

зочин [103.57.92.17] 2020-01-10 04:59:25

Нямбаатар гишүүн амьдрал мэдэх юм өнчин ишиг хулгайлсан ч хорих ял оноох нь түмэн зөв тэнэг л биш бол хүний мал хулгайлж шоронд орохыг бодох билээ. Хууль хяналтынхан сайн ажиллаарай Монголоо алдсан адгаснуудыг шоронд нь хий.

МАЛЧИН [103.80.211.95] 2020-01-10 04:52:34

Ял нь чанга байвал хулгай багасна Толгойг нь илсэн хууль гаргавал наад хулгайчууд чинь бүлэглэж хулгай хийгээд байгаа юм аа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.