Малын хулгайчид хууль үйлчилж, малчдын магнай тэнийж эхэлнэ

Н.Алтанцэцэг / Хууль

МонголУлс 165 мянган малчин өрхтэй. Малчдын санааг зовоож байгаа хэд хэдэн асуудал байгаа. Үүний нэг нь малын хулгайн гэмт хэрэг. Малын хулгайн гэмт хэрэг хамгийн ихээр газар авч, өндөр зохион байгуулалттай болсон. Өнгөрсөн 2019 оны статистикийн мэдээгээр 1089 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оноос 65.1 хувиарөссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд малын хулгайг бүлэглэн үйлдэж байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 7-ны шөнөТөв аймгийн нутаг дэвсгэрт долоон бод малыг хулгайлан нядалж байсан арван этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоож, баривчилсан. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зохион байгуулалттай бүлэг этгээдүүд нь 2019 оны тавдугаар сараас хойш Төв аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрээс 25-30 тооны бод малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлж, нядалж Эмээлт захын Э, А, Х нарт зарж борлуулж байсныг тогтоожээ.

Малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон найман хүний нэг нь л ял авч байна

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

image

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Малын хулгайтай холбоотой олон асуудал байна. Малын хулгайтай холбоотой нийт хохирол ямар байгаа юм, ямар статистик баримт байгаа юм гэдгийг ярихгүй байна. Тийм учраас тодорхой тоонуудыг хэлье гэж бодож байна. Малын хулгай л гэж яриад байгаа болохоос нарийн тоо ярихгүй байна. Өнгөрсөн 2019 онд 1809 малын хулгайн гэмт хэрэг гарсан. Үүнээс 379-г нь шүүхээр шийдвэрлэсэн. Ойролцоогоор 2800 орчим хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Үүний 1208 нь цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. 2800 хүнээс 592 хүн нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүмүүсээс 373 нь тэнсэн харгалзах ял, нийтэд тустай хөдөлмөр эрхэлж, торгуулж байна. Үлдсэн 219 хүннь л хорих ялаар шийтгүүлсэн байгаа юм. Малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон найман хүний нэг нь л ял авч байна. Тийм болохоор цаашид малын хулгай өснө.

image

Нэг бод хулгайлахдаа бүлэглэж үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялтай

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар 17.12-т мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жилийн хугацаатай хорих ялтай. Гишүүдийн хэлж байгаа шиг бусдын малыг хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байгаа тогтолцоо манайд байхгүй. Үнэхээр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа бол тухайн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Харин одоогийн өөрчлөлтөөр хоёр төрлийн ялаас зөвхөн хорих ялыг нь сонгож байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх, ял оногдуулах боломж байсан ч энэ удаагийн өөрчлөлтөөр хассан. Тиймээс зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа авто машин, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, нэг бод хулгайлахдаа машин ашигласан эсвэл бүлэглэж үйлдсэн л бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан.

Малын хулгайн ялын бодлогыг чанга болгохоос гадна хохирлын хэмжээг төлүүлэх тал дээр төр анхаарлаа хандуулах хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгаа. Алдсан хүн арван тамтай гэж хэлдэг. Өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн хууль малын хулгайг өөгшүүлж байжээ. Өнгөрсөн 2018 онд 1000 гаруй хэрэг гарч байсан бөгөөд 5.9 тэрбум төгрөгийн хэмжээтэй бодитой хохирол үүссэн байна. Харин 2019 онд 1809 хэрэг гарсан. Бодит хохирол 11 тэрбум төгрөгийн хохиролтой байна. Цаашид ганцхан малын хулгайн ялын бодлогыг чанга болгохоос гадна хохирлын хэмжээг төлүүлэх тал дээр төр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Малын хулгай нь Монголын онцлогтой уялдаа холбоотой. Манай улс 70 сая гаруй малтай. Үүнийг эдийн засгийн мөнгөөр шилжүүлж үзэх юм бол 14 их наядын зах зээл байна. Монгол Улсад малын хулгайн сүлжээ бий болчихсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин хуулийн заалт чангарснаар малын хулгайчид чанга хууль үйлчилж, малчдын магнай тэнийж эхэлнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.43] 2020-01-14 13:15:42

малын хулгайч нарыг ингэж шийтгэх нь маш зев, бас хужаа нар хортой бордоогоор газар бордож хичнээн малчны ухэр мал билчээртээ ухэж байгаа вэ, хужаа нар хавар намар ирээд хороо цацаад ажиллаж байгаад буцаад явдаг, мал оруулж болохгуй гэсэн бичиг тавьдаг гэсэн, харин монгол мал бэлчээртээ хаа дуртай газраараа бэлчиж хооллодог.хуулиа еерчлехгуй бол орон нутгийн засаг дарга нар хужаатай нийлээд мал нь хордож ухсэн бол малчин буруудаад енгерч байна.энийг харж узэж яаралтай арга хэмжээ авч егееч

Зочин [103.57.95.43] 2020-01-14 13:11:03

зев зев, малын хулгайчаач гадна автобусанд, дэлгуурт хариааны хулгайч гар утас мэтийн хулгайчдыг бас ингэж шийтгээч.

Зочин [66.181.186.53] 2020-01-13 21:32:07

Малын хулгайн асуудлыг чангатгах нь маш зөвөө. Бас нэг санаа зовоосон асуудал хөндөх гэсэн юм. Саяхан жилийн эцсийн мал тооллого боллоо. Малыг нэгбүрчлэн тоолохгүй, амаар тоолж байна. Ингэж бөөн томилолт, илүү зардал гаргаж байхаар утсаар авчихмаар юмдаа гэж санагдлаа. Хэн мянгат малчин болохыг хүснэ тэр нь малаа 700 000 толгойд хүрчихвэл тэгээд л 1 000 000 гээд л бичүүлээд болоо. Тэгэхээр энэ малын тоо үнэн биш гар ч, тоолж байгаа нэрээр илүү зардал гаргаж байна.

kkk [77.111.246.148] 2020-01-13 16:38:56

Малчид татвараа төл. Тэгээд дараа нь төрөөс тусламж энэ тэрээ хүс. Хүний мөнгөн дээр тарвалзахаа боль.

Иргэн [202.170.71.157] 2020-01-13 12:18:25

Малчдын Бог малын малын хөлийн татварыг татварыг нэмгдүүлж, төлүүлдэг болгомоор байна. Татвараар Бог мал чанарыг сайжруулах Сум баг бүр малын эмчтэй болгох. МУ ын нутаг дэвсгэрийн Хот дүүрэг, аймаг сумаар нь хичнээн малчин хэдэн төгрөгийг татварт төлдөг мэдээлэл гаргамаар байна. Нийт Аймаг сумд төрөөс татаасгүй хэд байдаг, Татаасгүйгээр хөгжих боломж хэр байгаа, малын хөлийн төсөн нэмэгдэх татвараар хэдий хугацаанд бие даах чадамжтай зэргийг гаргаж танилццулбал сайн байна.

Зочин [103.57.94.183] 2020-01-13 09:04:17

МАЛЧИД ТАТВАР ТӨЛӨХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮУ?

Зочин [202.126.88.61] 2020-01-12 19:46:37

малын хулгайч тийм айхавтар болчихвуу гэвэл яг нарийндаа бол үгүй шүү, гол хөдөлгөгч хүч нь хуулийнханд байгаа, цагдаа хуйвалдаж хулгайлуулна, мөрдөж шалгахаас эхлээд малчдыг залхааж өгнө, тэгээд ч бас "ар нь түүз", яагаад гэвэл шүүгч энэ тэр нь үлдэснийг нь даана, тэхээр цагдаа шүүхийн "бизнес" болхоор таслан зогсоох боломж 0.001 хувийн магадлалтай, шал дэмий хууль сайжруулна гэж цагаа үрэх хэрэггүй

ахмадууд [59.153.114.213] 2020-01-12 12:40:58

Малчид үнэхээр баярлавал сайн л байна,манайд хууль байхгүйдээ малчид хохироод байгаа юм биш,хуулийг хэрэгжүүлэхгүйд л хамаг учир байгаа юм,миний бидний үед хуулийн үг үсэг бүр биелэлээ олдог байсан,харин одоо бол хуулийг биелүүлэх эс биелүүлэх нь хуулийг хэрэглэж хэрэгжүүлэж байгаа хувь хүний дурын асуудал болсоноос болж хохирогчид хохирсон дээрээ давхар хохирч байна,өөрөөр хэлвэл ХЗДХЯ,сайд ийм байдалтай байхад ингэж ажиллаж байхад хууль хэзээч хууль ёсоороо хэрэгжихгүй нь мэдээж

Зочин [66.181.161.61] 2020-01-12 05:54:35

Ямарваа Авилгал хулгай дээрмийн хууль чанга байж төр улс түвшин,түмэн олон тайван ажил хийдэг,бүтээдэг,бэлэнчлэх сэтгэлгээ байхгүй хүмүүс олон болж байгалийн баялаг,мал ихтэй манай орон маш хурдан хөгжих нь дамжиггүй.Гагцхүү монгол хүний хулгай хийх сонирхолтой генийг хуулиар хазаарлан барьж байхаас өөр ямарч эм тариа байхгүй.

Зочин [103.212.117.83] 2020-01-12 03:13:05

Hahahhaha hun aminii heregtnuud baga yal avdag yum bna

888 [202.179.31.109] 2020-01-12 00:34:10

Яах аргагүй анхаармаар,Тулгамдсан асуудал шүү. Маш хатуу шийтгэлтэй баймаар байна.

Бөхөө [202.55.188.94] 2020-01-11 23:55:27

Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна..одоо хуулийнханд төрийн өмч хулгайлсан хүмүүст яахав 60 сая малтай гэсэн түүнтэй адилтгах мөнгө хулгайлсан авлига авсан хүмүүсийг хэрхэвч өршөөж болохгүй

Зочин [150.129.140.251] 2020-01-11 21:01:58

Таван ишиг хулгайлснаас 5 тэрбумыг хулгайлсан нь дээр шүү ялгүй бололтой.Баярцогт жаст Батхүү нар шиг. Ял нь ойролцоо шүү.

Журамт. [150.129.140.251] 2020-01-11 21:09:15

Нэг тэрбумыг голруулсан гишүүд 2-4 жилийн ял авна.5 ишиг хулгайлхад 8 жилүү. Тэрбумын том луйварчид нь Том албан тушаалтнууд Малын хулгайчид нь амьдрах аргаа барсан өлсгөлөн ядуучууд . Хулгайч гишүүд өөрсөндөө тааруулж хууль хийж байгаа биз.

Иргэн [103.57.93.57] 2020-01-11 20:27:14

Зөв л байна. Их хурлын гишүүн бүр нэг нэг хулгайч барьж ирэх хэрэгтэй. Хуулийг тэд баталдаг. Хулгайчдыг тэд төрүүлдэг.

76 [114.159.66.60] 2020-01-11 19:39:12

Mudhun nuguu tur zasgiin teneg, erguu pizdakuud ni maliin hulgaichdiin hussan maliin hohiroliig turuus baragduulj teglej urshuuh vii dee haha, tegeed busad maliin hulgaich pizdakuud ni bid mal hulgailj, shaaj amjaagui gd talbai deer jagsaal tsuglaan hiih vii dee pizda haha, tegj shaaj magadgui l pizda nar shuu neeree haha.....

Hulgaich PiZD@ nar [114.159.66.60] 2020-01-11 19:35:36

Mal hulgaildag lalariin, novshiin, adgiin shaar, hun sug pizdakuudiig shuud tsaazaar shaadag bolgo, esvel 10 huruu, 2 gariig ni shuud tsavchij, tasaldag bolgoh heregtei pizda, herev tegeh yum bol muu lalar pizda nar dahij hezee ch hulgai hj chadahgui shd pizda, shuud tsaazal muu lalaruudiig!!!!!.....

Буруу хууль [202.126.89.17] 2020-01-11 16:42:23

Зөндөө их лоббидож байж арай гэж Зөрчлийн хуулиар Малын эрхэм хулгайч бид дархлагдсан байсан. Гэтэл яагаад бидэнд ашиггүй болгох гээд байгаа юм бэ. Бид ажид хийж амьдрах ёстой юу? Хөдөөгүүр явахад эргүүтсэн, доголсон малаа хаа сайгүй хаяад тоохгүй малчид зөндөө, гэтэл бид бикэ хамгаалах чадвар муу, ядарсан зүдэрсэн, малаа дийлэхгүй айлуудаас хэдэн мал авч болдог юм байгаа биздээ. Яс юман дээр малчдын цалин багатай, гомдсон туслах малчид, айл саахалт нь бидэнтэй хамтардаг. Биднийг зогсооход уг нь амархан. 1. Нэг ишиг хулгайлсан ч 2 сая төгрөгнөөс дээш торгууль төлүүлэхэд бид сая төгрөгний үхэр адууны төлөө хулгай хиймээргүй бна. 2. Машин техник ашигласан л бол уг техникийг улсын орлого болгох. 3. Хулгайд 2-оос дээш хүн оролцсон бол ялыг хүний тоогоор үржүүлэх. 4. Малын хулгайтай газар дээр нь тулгарсан малчны авсан буудах, хутгалахаас эхлээд бүхий л хамгаалах үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзээд ялгүй болгох 5. Малын хулгайн сэжигтнийг прокурорын зөвшөөрөлгүй 72 цаг хорих

Zochin [202.126.89.74] 2020-01-11 14:14:15

Болд, батзандан 2-ын нам малын хулгайчдаа дэмжсэн жагсаал хийх хэрэгтэй байна. Хүн болгон тэгш эрхтэй. Хулгайч ч гэсэн хүн-хулгайч. Хүн алсан хүнийг өмөөрч сүйд болж байгаа ШИНЭ намын дарга нар хулгайчдыг үнэхээр өмөөрнө! Харин тэр 2-ийг дагах хүн. Байхгүй дээ!!!

Зочин [64.119.16.129] 2020-01-11 13:24:22

Малчдын маань нилээд нь мал хусдаг шдээ. Малчдаа барьж хийгээд байх уу?

Зочин [202.126.88.54] 2020-01-11 16:32:20

Хулгай л хийсэн л шоронд хийнэ

Иргэн [203.91.119.42] 2020-01-11 13:04:18

Малын хулгайч нарыг шууд саатуулдаг, хорьдог тогтолцоог анхаараачээ. Прокурор шүүхээс зөвшөөрөл авч хорьж саатуулах гэж бүтэн цагдаагийн өдөржингийн ажил болно, тэгээд хорьж өгөхгүй, элдвийн баримт шаардана, аргагүйн эрхэнд гаргаж явуулна, нөгөө хулгайч сурсан ажлаа дахиад л хийж хулгайгаа хийнэ, Архаг хулгайч нар 10 удаа хулгай хийгээд нэгэн дээр нь баригддаг гэж ярьдгыг анхаарах хэрэгтэй байна, Ер нь хулгайчын байх ёстой газар бол Шорон шүү

Зочин [202.9.46.146] 2020-01-11 11:39:32

МАЛЫН ХУЛГАЙЧ НАР ТАЛБАЙ ДЭЭР ЖАГСАХ ВИЙ ДЭЭ. ЗЭЭЛ АВААГҮЙ ХҮМҮҮС ШИГ

Зочин [202.9.46.146] 2020-01-11 11:37:51

МАЛЫН ХУЛГАЙЧ НАРТ АШИГГҮЙ ХУУЛЬ ГАРСАН БН.

зочин [202.21.107.70] 2020-01-11 10:55:02

Мөн малын хулгайн гэмт хэрэгт оролцсон зохион байгуулагч,гүйцэтгэгч хамжигч нарын уг үйлдэлдээ ашигласан машин тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, малаа хадгалах нядлах бололцоо олгосон айлын хашаа байрыг хамжигч нартай нэгэн адил хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Орон байр,тээврийн хэрэгсэл утас буу зэвсэгээр хангасан хүмүүст ч хариуцлага тооц. Ер нь цогц бодлого боловсруулж тууштай тэмцэж,хариуцлагыг чангатгаж байж л үр дүнд хүрнэ.

kub [139.5.217.26] 2020-01-11 10:52:18

khuuli garakh yaakh ve? khuuliin kheregjilt, khuuliin kheregleeg khangakh ni gol yum.

Mart [217.30.64.210] 2020-01-11 10:43:32

Odoo sogtuu joloochid ugukh yaliig nemekh kheregtei baina. Uu iig 1-3 Jil, tegeed khundervel 3-5jil bolgomoor baina. Busad ardchilsan ornuud mash khatuu khuulitai, manakh chin ardchilsan uls geed gaikhuulaad baidag bish biluu...

Zochin [66.181.161.81] 2020-01-11 10:30:33

Mash sain bna huulia changatgah heregtei

Зочин [112.96.179.227] 2020-01-11 10:25:29

Ajliin bairgui tsagt hulgaich nariin jagsaalt duusahgyi. Negiig ni horiloo, araas ni daraagiinh ni garaad irne. Ajilgui yum chin

Иргэн [103.57.93.57] 2020-01-11 09:57:07

Нямдорж сайдын буянаар хулгай, авилгал луйвар сүлжээ болон цэцэглэж байна даа.

Зочин [66.181.161.49] 2020-01-11 12:45:04

Vnen shv nymdorjjiig 9 n veer ni tsaazlah heregtei

Зочин [103.229.120.21] 2020-01-11 10:30:59

Хуцдаг халтар гөлөг бол Нямдорж ямар хамаа бна

enh [192.82.74.248] 2020-01-11 09:09:40

maliin hulgaich er ni hulgaich nariig urubduj hairlaj hezee ch bolohgui hatuugiin hatuu baih heregtei tenseh hugatsaa, magadland, urshuuld oroh asuudal baihgui bolgoh heregtei. Hulgaich nar yrij bn ene jil olon udaa hulgai hiiged tegj ingeed ybj baital 21 ond A.H-n 100 jileer urshuugduud garaad irne genee.iimd urshuuj hezee ch bolohgui


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.