Монгол Улсаас анх удаа Мөнх сарьдагт авирах тэргэнцэртэй бүсгүй Ч.Тунгалагтуяа

Ц.Анударь / Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Тунгалагтуяа нарын тамирчин Мөнх сарьдагт авиралт хийхээр бэлтгэж байгаа талаар сэтгүүлчид өгсөнтүүний ярицлагын хэсгийг товчлон хүргэе.

Монгол улсад өмнө нь тэргэнцэртэй иргэн Мөнх сарьдагт авиралт хийсэн тохиолдол байхгүй юм. Орос болон Монгол Улсын уулчид хамтран Хөвсгөл аймгийн Ханх суманд орших Соёны нурууны ноён оргил Мөнх сарьдагт авиралт хийж оргилд нь уулзах түүхэн үйл явдал энэ оны гуравдугаар сард болох гэж байна. Үүний өмнөх бэлтгэл ажил болгож Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан руу Монголын уулын спортын тамирчид болон зураач Ч.Тунгалагтуяа нар энэ оны нэгдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд авирахаар болжээ.

“Би хүүхэд байхдаа өвдөж хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас тоглож наргих насаа болохгүй, болохгүй, болохгүй дунд өнгөрүүлсэн”

-Энэхүү зоримог үйлдлийг хийх болсон шалтгаан юу байв?

-Би зураач мэргэжилтэй. Би ой найман сартай хүүхэд байхдаа өвдөж,хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас ид тоглож наргих насаа болохгүй, болохгүй, болохгүйн дунд өнгөрүүлсэн. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд болохгүй гэсэн юм болгоныг хийж үзмээр санагддаг. Яагаад ч юм хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр тэргэнцрээсээ дээшээ сэтгэж болохгүй юм шиг, энэ суурин дээрээ мөнхрөх ёстой мэт нийгэм хардаг учраас яагаад болохгүй гэж. Амьдрал дээр болохгүй гэсэн юм болгоныхоо үгэнд нь ороод явсан бол өнөөдрийн би байхгүй. Тиймээс тэргэнцэртэйгээ Асралт хайрханы оргилд гарахаар шийдсэн. Болохгүй гэдэг зүйлийн эсрэг талд болдог гэх өнцөг байдгийг мэддэг учраас өнөөдөр би зураач мэргэжлийг эзэмшээд туялзуур сэлмийн спортоор хичээллээд явж байна. Би зовох хувь тавилантайдаа хөгжлийн бэрхшээлтэй болоогүй. Харин ч бусад хүмүүст урам зориг, үлгэр жишээ болохуйц амьдардаг гэж бодож байна.

image

Сонголт байгаа ч дараа нь үзээд алддаг байж гэж харамсмааргүй байна

-Өмнө нь ууланд авиралт хийж байсан туршлага байгаа юу?

- Мөнх сарьдаг миний хамгийн их зориг гаргаж байгаа зүйл. Урьд нь Өмнөговь аймгийн Дуут манхан дээр гарч байсан. Зарим хүмүүсийн хувьд жоохон байх л даа. Гэхдээ миний хувьд оргил байхгүй юу. Хэдэн цаг зарцуулсныг мэдэхгүй. Мөлхөх газраа мөлхөж, үүрүүлэх газраа үүрүүлэн оргилд нь гарч чадсан. Яг тэр мэдрэмж үнэхээр гоё байсан. Олон жилийн өмнө ээжтэйгээ Улиастайн фермд байдаг ууланд авирч байсан. Миний өмнө тулгарч байгаа жижигхэн босго, довжоо, даваа бүхэн надад оргил шиг санагддаг учраас дараа дараагийн зүйлийг туршиж үзмээр байна. Өмнө нь ийм өндөр ууланд авиралт хийсэн туршлага байхгүй ч гэсэн “яах бол, хөлдөөд үхчих болов уу” гэсэн айдас алга байна. Хүн нэг л амьдарна шүү дээ. “Би чадахгүй” гэх сонголт байсан ч дараа нь үзээд алддаг байж гэж харамсмааргүй байна. Хэцүү зүйлс зөндөө тохиолдох л байх. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэн байж “том, том” яриад сууж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ сэтгэлд багтаад байгаа юм. Монголын уулын спортын мэргэжлийн хүмүүстэй хамт явж байгаа учраас би хулчиймааргүй байна.


Сэтгэгдэл

зочин [124.158.124.173] 2020-01-14 01:09:52

хөөрхий уулчдад хэцүү ажил олголоодоо.ууланд авирах, чамайг үүрэх амиа авч явах гээд яана даа эхрам уулчид минь. хөдөлгөөнгүй хэсэг нь хөлдөөд баас шээ зөөх айдаа мөнч хэцүү дээ. эрсдлээ сайн тооцох л хэрэгтэй эртхэн болих нь зөвдөө. шоугаа зогсоо

Зочин [66.181.184.91] 2020-01-13 04:28:02

tergentsertei hun uul 2 zohihgui e.esbel dandaa mulhuh l b.hda mulhuhud hugatsaa ih orno.humuus huleene daarna hereggui b.haa

Зочин [103.26.193.180] 2020-01-13 02:23:10

Тэргэнцэртэй нь бүү хэл тэнхээ чадалтай эрүүл бүтэн нь тэр оргилд гардаагүй л байна. Ард түмнийг доромжилж ч байгаа юм шиг, дэндүү тэнэгээ харуулж ч байгаа юм шиг тэнэгүүд олширчээ. Чи хэзээ ч ялахгүй юмны төлөө тэнэгтэх хэрэггүй. Эсвэл бусдыг тамлаж зовоож үүрүүлж дүүрүүлж чирүүлж гэмээнэ гарчихаад өөрөө гарчихсан юм шиг загнах вий дээ. Зүгээр л зургаа зураад л мөрөөрөө мөөмөө унжуулаад яв л даа. Тэнэгтэж алцагнах хэрэггүй.

zochin [182.160.0.57] 2020-01-12 23:45:58

Ууланд явж Хэрэггүй,Нисэж үхэхийн нэмэр.Харин Зургаараа үзэсгэлэн гаргаарай.АМЖИЛТ

Зочин [122.201.21.141] 2020-01-12 22:56:08

Энэ бол тоглоом биш шүү хүний амь насыг хамаагүй золиосолж хэзээ ч болохгүй

Hi [67.173.190.202] 2020-01-12 15:57:47

Chi uuliin orgil deer garlaa geed yu uurchlugduh ve? Undruus yum harah yamar baidgiig medmeer baigaa bol bichleg uz. Esvel alsiig haragch deer suu. Harin huneer uuruuleh yum bol hen ch chamaig avitsan gej tootsohgui

Usa [202.55.188.33] 2020-01-11 20:55:57

Mongolchuud gazriin naimaachind durguidee Battulgiig songoson. Odoo M.Enhboldiig goyo haragdtal bidniig bitgii zovoo l doo. Guij baina tehu

Зочин [203.91.115.56] 2020-01-11 13:54:59

ядаж зун бол

Зочин [202.179.25.240] 2020-01-11 11:38:50

Ингэж сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй зураач болсон чинь тийм ч бага зүйл биш шүү эрэсдэлтэй алхам чинь бусдыг эвгүй байдалд цаашлаад бусдад өөртөө гай тарьж мэднэ сайн бод дүү минь

Зочин [223.11.147.224] 2020-01-11 10:10:32

ggertee dulaan zurgaa zuraad suuj bsan deer dee. yu gej chamaig molhuuleed bhav hamt yavj bgaa humuus chin uurch duurch zovno shuu dee

Zochin [66.181.161.32] 2020-01-11 08:28:22

Uram zorig avlaa tand amjilt husie ta bolgoomjtoi sain yavaad ireerei

Зочин [202.9.46.196] 2020-01-14 05:07:00

энэ бол том эрсдэл уулчидаар тусалуулан гарч байгаа байх энэ бол таны хүсэл байх хүсэлээ гүйцээх ны зѳв уулчид аваад гараад ирэх байх тэд ѳѳрсдѳѳ эрсдэлээ тооцсон байх амжилт

Зочин [202.55.188.94] 2020-01-11 07:04:28

Энэ бүсгүй бусдыг зовоохоор шийджээ дээ

Zoo zoo [98.253.30.34] 2020-01-11 05:08:33

Ene bvsguig uurch ter uulan deer garah huniig orovdchihloo. Ter n ter uulchin zaluu bh bololtoi iymaa daa.

Зочин [202.179.27.50] 2020-01-11 05:39:03

чухам үнэнг хэллээ,уул оргил гэж бодож байхаар зургийн үзэсгэлэн нтр гээд ярьж суухгүй дээ

Үг [150.129.140.10] 2020-01-11 04:11:34

Сайн сайн гэхээр сахлаа будна

Зочин [66.181.161.22] 2020-01-11 03:46:07

Мөрөөрөө бай л даа. Тэнэг ээ.

Зочин [202.9.46.182] 2020-01-11 03:40:48

Гэхдээ сайн ойлгосонгүй, тэргэнцэртэй гарах юм уу тэргэнцэргүй гарах юм уу гэхдээ яадаг байсан ч амжилт өөрийгөө ялж амьдрах нь кайфтай

ЗОЧИН [66.181.168.81] 2020-01-11 03:05:19

Дүүгийхээ ярилцлагыг уншлаа.Зөв шүү миний дүү, хүн 1 л амьдарна,Энэ хугацаанд хүслээ биелүүлэх л учиртай, Хүний хүслийг юуч нугалж чадахгүй. Чамд амжилт хүсэхийн ялдамд оргил дээрээс ард түмэндээ илгээх мэнчилгээг чинь хүлээн сууя даа.Миний ард түмэнд чадахгүй юм байхгүй шүүдээ.Амжилт.....

МОНГОЛОО ХАЙРЛЬЯ [103.240.241.110] 2020-01-11 03:03:50

СОЛИОРСОН ДЭЛХИЙГ ДАГАЖ ДАЛДАГНААД ХИЧНЭЭН МОНГОЛЫН АМИАР ТОГЛОХ ЮМ БЭ? УУЛАНД АВИРНА ГЭЖ СОЛИОРООД НЭГ ДООР 17ГООРОО НИСЭЖ ҮХСЭН 1-2РОО ЗӨНДӨӨ ҮХЭЖ БАЙГАА МОТО СПОРТ ГЭЖ ИЛИЙРЭЭД ЗӨНДӨӨ ҮХЭЖ ЗӨНДӨӨ ГРҮПД ОРСООР БАЙГАА

чи чадна [103.229.121.130] 2020-01-11 03:01:18

амжилт хүсъе

Зочин [202.9.46.91] 2020-01-11 01:05:38

Амжилт хүсэе!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.