Мөсний баяр ирэх сарын 2, 3-нд болно

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2, 3-нд болно. Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж, иргэдийн үзэх, харах, зураг авхуулах мөсөн урланг нэмэгдүүлэн, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөсөн байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах ажээ.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох аж.

Мөсний баярын үеэр автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.89] 2020-01-15 14:31:00

Олон баяр хийдгээ зогсоо.

Эрдэнэ [103.212.116.102] 2020-01-15 13:38:35

Хог новшоо хаяж байгаль бузарлахаа боливол яасийн. Ийм юм хэнд хэрэгтэй юм.

Зочин [66.181.161.23] 2020-01-18 16:31:56

,zvgeerl yum bn

Зочин [64.119.23.47] 2020-01-15 13:05:44

bsliar uymaa boli boon hog l tariad ybtsgaadag bizdee

Зочин [124.158.105.18] 2020-01-15 13:01:37

ten eg yum hiihee boli

Зочин [202.179.26.95] 2020-01-15 11:59:14

3-н сар ирэх сар юм уу,2-ыгоо алгаслаа юу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.