Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

Ц.Анударь / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлажээ.

Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм.

Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов.

Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ.

Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо.

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.180] 2020-01-15 05:23:00

Соц үед Орост 9 сая мал гаргаж 1 сая мал дотооддоо хэрэглэдэг байлаа. 20 сая мал гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой. Гэхдээ Ийм сэтгэлтэй хүн УИХ, парламентад гарах болов уу?

Зочин [192.82.76.197] 2020-01-15 05:07:41

Бага байна. 40сая болгох хэрэгтэй. Сайн мал нэг цаснаар сайн дарга нэг зуднаар сайн засгийн газар нэг сонгуулиар гэж байгааг мартаж болохгүй. Байгаа дээр нь мөнгө болго.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.