Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр ҮХЦ-д хандлаа

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болсон юм.

Тэрбээр гавьяат хуульч Ц.Шаравдоржоор дамжуулж Үндсэн хуулийн Цэцэд хандсан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар өргөдөл гаргасан байна.

Сануулахад Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил зургаан сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн байдаг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр цэцэд гаргасан өргөдөлдөө "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар хуулийг батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна.

Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-рт зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.

СЕХ-ны дарга Ч.Содном­цэрэн “Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын дурын асуудал биш, харин санал өгөх боломжийг хангах хууль эрх зүйн зохи­цуу­лалтыг заавал шийд­вэр­лэх үүрэгтэй. Тэгээд ч иргэдийнхээ Үнд­сэн хуулийн эрхийг хүндэт­гэж дээдэлсэн бол тэдний санал өгөх боломжтой тог­тол­цоогоор сонгуулийг явуу­лах хэрэгтэй байсан. Ер нь одоогийн Сонгуулийн хуулиар ч гадаадад байгаа иргэд санал өгөх боломжтой байгаа юм. Монгол Улсын за­рим иргэд гадаадад ажил­лаж, сурч, амьдарч байгаа нь тэдний буруу биш. Монголын төр иргэн бүрийнхээ төлөө, тэдний ажиллах, амьдрах боломжийг тэгш хангасан бол иргэд маань гадаад руу яваад байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрх­лэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэхүйц орлого олдохгүй, амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа зэрэг бодит шалтгааны улмаас гадаадад байгаад нь тэдний эдлэх улс төрийн эрхийг нь хасч болохгүй билээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа бүх иргэд Мон­гол Улсын иргэд бөгөөд тэдний иргэний эрхийг хасаагүй. Тэд Мон­гол Улсдаа байгаа бүх иргэдийн адил Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулиар тогтоосон сон­гох, сонгогдох эрхээ хэ­нээр ч заалгахгүй эдлэх ёстой билээ. Гадаадад байгаа иргэдийн сон­гуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуу­лийг ноцтой зөрчиж байна. Үүнийг засч залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, түүнийг зөрчсөн зөрчлийг арилгах үүрэг Цэцэд ногдож байна.

УИХ сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29-р зүйлийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлд­сэн нь шүүхээр тог­тоогд­сон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн Үндсэн хуулийн сонгох, сон­гог­дох эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн заалтыг оруулс­наараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүү­гийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүү­нээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуу­лийн зөрчлийн шинжийг агуулсан байна.”, “УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь … да­раахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т ялгүй байх гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуулинд зааж тогтоосон хүний сонгогдох эрхийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Тиймээс Монгол Улсын гадаа­дад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой сонгох, сон­гогдох эрхийг Сонгуу­лийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.10] 2020-01-19 13:08:28

Энхбаяраас өөр удирдагч байхгүй

Туул [210.132.143.33] 2020-01-18 23:20:12

Гадаадад байгаа иргэд санал өгөх эрхтэй шүү дээ. сонгуулийн хорооны тэнэг дарга яахаараа хүний сонгох эрхэнд халддаг билээ? Шүүхдэнэ шүү. Сонгох эрхэнд халдсан гээд нөхөн төлбөр авна. Эсвэл гадаадаас санал өгүүлэхгүйн бол сонгуулийн үеэр монгол нисэх онгоцны тийзийг төл. Ямар ч гэсэн миний сонгох эрхийг зөрчиж болохгүй. Би шүүхдэнэ

Зочин [182.160.40.53] 2020-01-16 16:44:10

Энэ буриад одоо болимоор юм. Н.Энхбаяраа чи хичнээн жил Монголын төрөөр тоглох гэсэн новш вэ

Зочин [66.181.189.216] 2020-01-17 00:42:48

Халх шүү дээ.хэ хэ хэ

Зочин [64.119.16.129] 2020-01-16 10:28:07

Улс орон АВИЛГАЧИНгаар дутахгүй дээ. Төрийн толгойд авилгачид л байна гэсэн хуулигүй ээ.

Зочин [192.82.64.158] 2020-01-16 08:07:43

Энэ одоо өөрийгөө насаараа дарга даамал хийж байгаад л цаашаа харах ёстой гээд бодчихсын байхдаа. Ядаргаатай хар хулгайч вэ зүгээр лай бололгзй зайлж болдоггүй юм байхдаа. Энэнд юу дутлаа гэж эрх мэдэлд шунана вэ . Өнгөрсөн хугацаанд энэ хүн хашаагүй албан тушаал байхгүй тэгээд одоо гонгиноод гоншигоноод бгаагаа тэр үедээ хийхгүй яасын энүүн шиг эрх мэдэлтэй хүн монголд байгаагүй дээ. Эхнэрээ хүртэл Тагнуулын Ерөнхий Газрын дарга болгож байсан хулгайч. Нүдэнд хүйтэн новшнууд Баттулга Энхбаяр Хүрэлсүх эд нар аль нь ч тэр бүгд адилхан муу луйварчид адгийн хулгайчууд. МАН-АН-МАХН энэ 3 намыг тараах хэрэгтэй энэ 3 намын гишүүн байж төрд дундаас дээш түвшний албан тушаалд томилогдон ажиллаж байсан бүх хүмүүсийг төрд ажиллах ,төрийн албанд томилох болон сонгуульд нэр дэвших эрхгүй болгох хэрэгтэй.

Зочин [66.181.184.135] 2020-01-16 05:55:57

МАН энэ хунээс айж чацга алдаж узэхнээ . Арайчдээ бухэл бутэн нам ганц зунээс ингэж дагжин чичэрч алиагаа алдсан хууль батлаж л байдаг ингэж намаа доош нь хийх хэрэг бна уу угуй юу зугээр орсолдуулээч тануус ч ялж мэднэшдээ Энхбаяр ч ялагдаж мэднэ шуу дээ. Гэхэдээ 100 жил болох гэж байгаа ийм том нам ингэж нэр сурээ иймхэн очуухэн юмнаас болж 100 жилийнхээ босгон дээр доош орох ч гэж дээ. Энийг баталсан гишууд унхээр арчаагуй амьсгаа нар юмаа. Энхбаярт долигнож байгаа юм биш зугээр энгийн хунд ч ойломжтой санагдаж бна цэц нь тэр хууль шиг юмыг нь хучэнгуй болгох байлгуй дээ. Энхбаяр гэж мангас бна гээд чичэрч явдагаа болио наад зун чинь уеэ онгороосон овгон шуу дээ Монгол Ардын Намийхаан . Бас тэр омдондоо шээчихгээд байгаа энэ хууль баталсан удахгуй хугцаа нь дуусах гэж байгаа амьсгаа царайлсан хэдэн гишуудээ пуу та нараас унхээр ичэж бна богс минь час улаачизсан шуу муу мангарууд тануусийн гишуун ч гэж дээ чаваас даа

Huta [202.9.40.177] 2020-01-16 05:45:39

Nambarbaannnnnn,balin hamartaa boliood ogoorei huuree! Suns chin turiin ordond horogodoh biiiiii yaaaanaaaaaaa ene huuriiiig

Зочин [103.229.120.168] 2020-01-16 05:44:03

hvn neg hregt 2-3 yal edeldgui odoogiin eruugiin huuliin zaalttai enhbayr hden yal edleed bn aa ene hvniibyah iih ni sonin bish er ni mgl d hvn hiisen hregtee 1 l yalaa edelj bh huuliin zaalttai ngeed zurchuud bj blohgui l

зочин [180.235.184.5] 2020-01-16 05:23:14

үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр юунаас нь айгаад байгаа юм бэ? зайлуул нэрийг нь дэвшүүлчигээч сонгуулиар гараад ирэх ч юм бил үү

ЗОЧИН [103.57.92.194] 2020-01-16 04:40:16

ГАДААДАД БУЙ МОНГОЛЧУУД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХЭЭР ТӨР ЗАСАГ ЯМРРЧ ТОХИОЛДОЛД ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ, ТЭД МУ-ЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙ, МУ-ЫН ИРГЭНЭЭР БҮРТГЭЛТЭЙ, ИРГЭНШЛЭЭС ХАСУУЛААГҮЙ Л БОЛ СОНГОХ СОНГОГДОХ ЭРХИЙГ НЬ ТӨР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ, ЭНЭ БОЛ ҮХ-ИЙН МАРГАШГҮЙ ЗААЛТ, ЭНЭ ЭРХИЙГ ХАНГААГҮЙ ЗААЛТ СОНГУУЛИЙН ХУУЛЬД ОРСОН БОЛ ҮХ-ИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ УЧРААС ЦЭЦ НЭН ДАРУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ, ЭНХБАЯР ЯЛ ЭДЭЛСЭН Ч ХУГАЦАА ДУУСААД ЭНГИЙН ИРГЭН БОЛСОН, ОДОО ЯЛГҮЙ БОЛСОН, ТИЙМЭЭС ӨМНӨ НЬ ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ГЭЖ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ НЬ ХАССАН ЗААЛТ ОРСОН БОЛ БАС ТЭР ЗААЛТ ҮХ ЗӨРЧСӨН УЧИР ЦЭЦ БАС НЭН ДАРУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮҮРЭГТЭЙ.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-01-16 04:31:59

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ ҮНЭН ШҮҮ. ЭНХБАЯРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин [122.201.31.226] 2020-01-16 04:17:25

Энэ иргэн оюуны хомсдолтой болжээ , хогжлийн бэрхшээлтэй иргэнд энэрэнгуй хандаарай - шар хадныхаааан ...

Зочин [124.158.95.138] 2020-01-16 04:04:46

Хууль бол хууль. Өмнө нь ерөнхийлөгч байсан хүн л ингээд байхаар хэн хууль биелүүлэх болж байнаа.

zochin [202.55.188.93] 2020-01-16 03:52:57

Hurelsuh songuulid ner devshihgui bailgui dee. Kazinodoj baisan. Bas Hadgalamj bankiig dampuuluulj 14 terbum tugrugnii hohirol uchruulsan hergeer yl sonsonguut ehneriigee hort havdar tussan tul emchluulne gej Amerik ruu orgon zailj baisan nuhur. Getel odoo shudarga ys gej yriad baidag. Ichih nuur gej alga aa. Tsaash ni uhaj tunguchuul ch ih ym garna daa ene Hurelsuhees. Bid martaagui. Bid martahgui.

Зочин [64.119.27.248] 2020-01-16 03:49:04

Энхбаяр сонгогдож байж улс орон эмх цэгцэндээ орно. Авилгалын загалмайлсан эцэг гэдэг нэрийг Элбэгдорж зориуд өгөөд өөрөөсөө зайлуулаад улс орноор тоглож эхэлсэн. Үнэн хэрэг дээрээ Элбэгдорж чинь жинхэнэ бүх юмны эцэг байхгүй юу.

Зочин [202.9.46.116] 2020-01-16 03:42:59

Муу нэрийг хусавч арилахгүй,сайн нэрийг хүсэнээр олохгүй гэдэг л энэ дээ. Мөн нэр хугархаар яс хугарч гэдэг. Зөвхөн Энхбаяр ч бус бусад нэрээ сэвтүүлсэн нөхөд ч дэвшихгүй байх нь зөвөө. Тэгж байж Монголын төр жаахан ч болов цэвэршинэ шүү...

Зочин [66.181.189.133] 2020-01-16 03:39:34

энэ одоо болиоч ээ. УИХ-ын гишүүн хийхгүй л бол үхчих гээд байна уу?

Зөзө [202.9.40.62] 2020-01-16 03:38:56

Одоо эд нар болио бүүр улайраад дайрах юм улиг болсон хөгшидийг одоо монголын төрөөс зайлуул бөөн хэрүүл ард түмний төлөө юуч хийхгүй шүүдээ

ss [202.126.89.165] 2020-01-16 03:27:05

cham shig olgoi tolgoi tenegiin hajuud yls orond hiisen buteesen zuiltei agyy uls torch hun. chi uhej dald or.cham chig hulgaich nar olon bolood yls oron hogjihgui ba. medej aw. tenege

Зочин [43.242.243.34] 2020-01-16 03:24:41

ТЭГЭЭД НӨГӨӨ ЦЭЦ НЬ ЮУ ГЭХ ҮҮ? ӨӨ СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛ ГЭХ ҮҮ? МӨРӨӨДЧИХСӨН ГАР ВЭ!!!

Зочин [59.153.85.136] 2020-01-16 03:17:58

энэ мууг нэрийн дэвшүүлчихээч авилгалын эцэг монголын их зовлонг. манайхан хулгайч нартай хайртай юм чинь сонгож магадгүй шүү, өөрсдөө сонгож дээрээ тавьчихаад араас нь муулаад л. баяр, баярцогт, сайханбилэг нар бол асуудалгүй л их хурлын гишүүн болох л хулгайчууд даа


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.