Зургаан мянга орчим алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай

Л.Батцэнгэл / Улстөр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.17) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулахдаа хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслөөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг өргөжүүлэхээр байгаа, тэгвэл бүтэц, хүний нөөцийн хувьд үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх үүргээ биелүүлэх боломж бий эсэхийг лавласан. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 144 ажилтантай бөгөөд банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаанд 3100 этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн байна. Хэлэлцэж буй төслөөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас авсан судалгаанаас харахад 6000 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай болж байгаа. Энэ оны улсын төсөвт Санхүүгийн зохицуулах хороонд дээрх чиглэлээр 10 орон тоо нэмэгдүүлэхээр тусгаад байгаа гэв. 144 хүний орон тоотойгоор 3100 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан байгууллага одоо 9000 гаруй нэгжийн үйл ажиллагаанд 154 хүний орон тоотойгоор хяналт тавих болж байгаа асуудлыг Байнгын хороо болон холбогдох бүх түвшиндээ анхаарч, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн анхаарах шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв.

ФАТФ-ын 40 зөвлөмжийн таван зөвлөмж дутагдалтай хэмээн дүгнэгдсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэн баталснаар тодорхой хэмжээний дэвшил гарна. Түүнчлэн ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн орчин, тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар, мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [103.229.123.28] 2020-01-18 12:37:46

Худалдаж байгаа алт мөнгөн эдлэлд нь сорьцын шалгалт хийх хэрэгтэй шүү. Гадаадад очоод алт, мөнгөнийх нь найрлагыг нь багасгаад сорьцыг нь хэвээр бичүүлдэг наймаа бас л төрийн түшээдийн эхнэрүүдийнх наймаа гэсэн тийм болохоор ядаж сорьцыг тодорхойлж баримтжуулах хэрэгтэй.. Улсын мөнгө иднэ, бас иргэдийн халаас ухаж мөнгө хийнэ хэзээ эд нарын гэдэс нь хагарах юм болоо удахгүй байх гэж найдая..

zochin [66.181.181.249] 2020-01-17 22:15:09

Төрийн байгууллагын орон тоог нэмж томруулахын оронд хяналт, аудитын чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх бодлого яагаад барьж болдоггүй юм бол.

Zochin [150.129.142.75] 2020-01-17 19:32:11

Lombarduud arai dendvv yadarsan hvmvvsiin baritsaag arai dendvv huraaj deeremdej awdag vvniig shalgah heregtei baih

Зочин [66.181.184.84] 2020-01-17 18:14:15

алт, ломбард, ББСБ Бүгдийг хаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.