"Саарал жагсаалт"-ын шалгалтаа өгөхөөр Монголын 13 байгууллагын төлөөлөгчид Бээжинг зорьжээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Монгол Улс 2020 онд “Саарал жагсаалт”-аас гарах эсэхтэй холбоотой хурал БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тодруулбал, ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал юм. Монгол Улсын тайланг хэлэлцэх тус хуралдаанд манай талаас 13 байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн баг оролцохоор 15-ны өдөр Бээжинг зорьжээ.

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага энэ удаа Монгол Улсын тайланг хэлэлцсэний дараа ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шатны ажил явагдана. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.

ФАТФ-аас Монгол Улсад өгсөн ЗУРГААН даалгаврыг сануулъя.

Нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;

Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;

Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;

Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;

Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;

Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд юм.

Эрх баригчид “Саарал жагсаалт”-аас гарахын тулд долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Сангийн сайд хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан. ФАТФ-ын даалгаврын хэрэгжилтэд чухал нөлөөтэй хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт багтаж, батлах хүлээлттэй байна.


Сэтгэгдэл

шулуу [122.201.21.188] 2020-01-18 15:11:39

Е сайд Ба аварга 2 Их хаандаа залбирахаар нутагт нь байгаа юм биш үү... Нөгөө нэг баахан зээл авахдаа Бөөлсөн гэдэгтэй адил

иргэн [202.179.24.185] 2020-01-18 13:21:21

Том том Гэмт хэрэгтэнгүүдынхээ Асуудлыг шийдээгүй л байж Яаж Саарал жагсаалтаас гарах гэсийн болоо, Цаадуул чинь Тэнэг биш шүү дээ,

НМ [188.29.164.145] 2020-01-18 06:43:56

3 гэдэг заалт чинь Монголын томчуудыг ширвэх нь дээ. Үнэндээ мөнгө угаах гэдгийг мэдэхгүй нуснууд жаахан ашиг олчих санаатай энд тэндээс мөнгө олоод ирснийг нь тайлбарла гээд байдаг. Үнэнээ хэлэе гэхээр 461 руу хусчих гээд байдаг. Гэхдээ надад нэг гаргалгаа байгаа. Сонирхсон хүн асууна биз.

hmm [182.160.35.46] 2020-01-17 23:04:13

ZANDANSHATAR HEDEN HUMUUSTEI UULZAAD BAISAN TV-EER, IISHEE YAVAH HUMUUSD UG ZAAJ UGSUN BAINA LDAA, AHMADUUDAA YALGAAGUI, BUGDED N MASH IH MUNGU HUVAAJ UGSUN GEED. ODOO ENE HURAL DEER YALGAVARLAN GADUURHSAN ASUUDLIIG HEN NEG N YARIVAL, HUNII ERH ZURCHIGDSUN GEED YOSTOI BUUN YUM BOLNO DOOO, BATZANDAN BOLD 2 IISHEE OCHIHGUI

Зочин [192.82.70.160] 2020-01-17 22:34:49

Хахуул,хулгайч,авилгачдынхаа нэг ч хэргийг шийдээгүй ыайж юу горьдож тийшээ явна вэ?! Хоосон худал ярьсан салгалсан хэдэн золиосны нохдууд эргэж ирнэ л дээ!!!

Зочин [66.181.184.84] 2020-01-17 19:43:19

хоолны савууд очоод ялагдана. ажлаа мэдэхгүй авилгачид гэж ицааадуул нь шоолно ккк

Зочин [202.9.46.145] 2020-01-17 20:07:28

тхх


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.