ХЭРЭГ ЗАМХРАВ: Хүнд суртал, хээл хахуульд автсан ЗТХЯ-ны хулхидалт буюу Дарханы зам

Н.Алтанцэцэг / Хууль

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам там болоод хагас жил боллоо. 224 км энэ замыг суудлын тэрэг дунджаар гурван цаг орчим туулчихдаг байсан. Харин одоо бол хаа сайгүй үүссэн нүх бүрийг тойрч огцом тоормослосоор жолооч ч зүдэрч байна. Зорчигчид элэг, бөөрөө унагах шахсаар арай хийн дөрвөн цаг гаруй явж ирж байна. Хот хоорондын зорчигч тээврийн том автобус бол бүр ч ярилтгүй. Зургаан цаг сэгсчүүлсээр арайхийж зорьсон газартаа ирж байгаа. Хол замд ийм удаан, байнга шахам займчуулж явахад хүүхэд багачууд уйлагнаж, хөгшчүүдийн даралт ихсэн, залуучуудын тэвчээр барагдаж байна. Тэр дундаа Төв аймгийн Баянчандмань сумаас Баруунхараа, Хонгор сум хүртэл зам үнэхээр там. Жижиг тэрэгтэй явж байгаа жолооч нар дугуйгаа хоёроос гурав хагалж үйлээ үзэж, үсээ үгтээдэг. Заримынх нь бүх дугуй хагараад явах боломжгүй болчихсон зам дээр гар өргөн хэн нэгнээс тусламж гуйгаад зогсож байх нь хэчнээн гунигтай гээч. Энэ л тамын новшийн замаас болж амьдралаа залгуулах гээд замд гарсан жолооч нарын машины дотоод эд анги авах юмгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсоор л байгаа нь харамсмаар.

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод найман сарын нүүр үзлээ. ЗТХЯ-ын сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн толгойгоороо хариуцаж зогссон нь саяхан. Сайдаасаа гадна авлигын хэрэгт холбогдсон Х.Оргил-Эрдэнэ дарга хүртэл “Удахгүй ашиглалтад орно” гэж улс даяар зарлаж байсан ч хэлсэн ярьсан нь ёстой “нохойн жогорхой” болсон. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, хугацаандаа амжихгүй, он дамнан хойшлогдсон. Ард түмнийг “юу ч бичиж болох цагаан цаас” гэж доромжилсон эдгээр дарга сайдууд “Дарханы зам яав аа” гэсэн хүн бүхэн рүү дунд хуруугаа гозойлгоод “Түй май” гэж нулимах болсон нь тэдний ам, ажлын зөрүү, авилга хээл хахуулийн хэргүүдээс тодорхой болсоор байгаа юм.

ДАРХАНЫ ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА ДАНАЙЖ ЗОГССОН САЙД ГУАЙ, ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЭЛГҮЙ ХЭЧНЭЭН ЖИЛИЙГ ҮДЭХ ВЭ?

Замын ажил болон санхүүжилтын талаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос зарим зүйлийг тодруулахад “Азийн хөгжлийн банкны санхүүжилт зогссон зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн гэрээгээр 2020 оны зургаадугаар сарын 20-нд замын ажлыг дуусгах гэрээтэй. Дарханы чиглэлийн замын эхний хучилтыг ирэх зургадугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Цаашид зам хучилтаас гадна бусад инженерийн ажлууд хийгдэнэ. Замын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд “хоёр зам зэрэгцэж явах учраас зам дуусгахад төвөгтэй байна” гэдэг асуудлыг тавьж байгаа. Зам тавихаас гадна тэмдэг, тэмдэглэгээ тавьж явна” гэдэг тайлбарыг өгсөн нь сонгуулийн пялдага долоосон үг шиг санагдсаныг үнэндээ хэлэхээс аргагүй болох нь.Дарга нар та бүхэн бэлэн амлаж “Дарханы замын ажил 70 хувьтай” гэнэ үү. Даанч ард түмнээрээ даажигнахын дээдээр даажигнах юм даа, таануус.Хөөрхий ард түмэн бид л эд хөрөнгө, ам насаараа хохировч даапаалж ханахгүй төрийн албаныхны балгаар төмөр хүлгээ сэг болгож байна. Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно хэмээн данагархан данайж зогссон Б.Энх-Амгалан сайдаа, хэлсэн амандаа эзэн болгэж хэлээ гаргаж байгаад хэлье!Дээрээс тэнгэр, дэргэдээс ард түмэн харж байхад дэмий зүйл гэж булзаж бултаж чадахгүй л байх шүү, Та.

ЗТХЯ АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, АЛЛАГЫН ХЭРГҮҮДЭЭРЭЭ АР МОНГОЛДОО АЛДАРТАЙ ЗАРТАЙ БОЛЖ БАЙНА ДАА

Зам, тээврийн хөгжлийн яамны хэд, хэдэн том төсөл өнөөдөр гацаанд орчихсон байгаа. Үүний тод жишээ ХөшигТийн хөндийн нисэх онгоцны буудал. Мөн Дархан-Уул- Улаанбаатар чиглэлийн 204 км замын барилга шинэчлэлтийн ажил юм. Энэ яам авлига, албан тушаалын хэргүүдээрээ зартай. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамаар л хаяглагддаг болсон гэж хэлж болно. Тухайлбал, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө их хэмжээний юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний хахууль авсан баримт нь хангалттай байгаа. ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ үйлдэл дээрээ баригдсан бол өмнө нь түүний удирдах албан тушаалтан болох тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.84] 2020-01-19 19:38:50

Сонгуулиар энэ 2 намыг үндэсгүй болгое ард түмэн минь. Улсаа дуусгах нь.

төрийн албан хаагч [150.129.140.88] 2020-01-19 11:38:43

унц цавчаагүй юм яаж уршаа явхавдээ.

ЗОЧИН [103.212.118.13] 2020-01-19 11:25:17

ЭНЭ ЗАМЫН ТЕНДЕР АВСАН ХЯТАДЫН 5 КОМПАНИ НУТАГТАА ОЧООД: " МОНГОЛЫН ДАРГА НАР НЬ МӨНГӨ, ХЭЭЛ ХАХУУЛЬ НЭХЭЭД АЖИЛ ХИЙЛГЭСЭНГҮЙ" ГЭЖ ХЯТАДЫН ДАГА СИ ЖИН ПИН-д МЭДЭГДСЭН БАЙНА ГЭСЭН ШҮҮ.

Зочин [59.153.112.195] 2020-01-19 10:49:08

Хөвсгөл аймгийн рашаант чиглэлиын зам овоолсон шороо.өөр юу ч хийсэнгүй.энийг хэн ийм болгосон бэ

zxxxxxc [202.126.89.139] 2020-01-18 23:26:38

hahyyli awsan nohor awaagui geed guriij bga bixzdee.harah tsarainii hulgauch wuma. shirod hii bitgii shuuh hulgaich nariin tald ajilaad baigaach e.shydarga baigaach. elbeger agaa chini shydarga baigaach gej heldeg shuu dee ahiin zahiasaa bieluuleech

Зочин99 [66.181.189.119] 2020-01-18 20:19:01

Бардам амтай, шалдан гуятай сайдаас л эхэлж ял нэхэх хэрэгтэй байна. Ер нь тэгээд бүхэл зуны турш 40 км зам тавьчихаж чадахгүй компанийг шалгаруулж байгаа яам нэртэй авилгачдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солиоч Хүрэлсүх ээ. 5 хэсгийн аль нь ч ажлаа хугацаанд нь дуусгаагүйг бодохоор үнэхээр уур хүрч, ирэх сонгуулийг тэсч ядан хүлээж сууна.

Сонгогч [202.126.89.150] 2020-01-18 19:32:43

ЗТХЯам гэж дүүрчихсэн газар бна . Энэ яамыг Энхамгалан сайд удирддаг юм у эсвэл шилэн нэртэй Цогоо удирддаг юм уу дарханы замын ажил дээр тэр нэг даравгар хар юм байнга ажил шалгасан нэртэй дайлуулж яавдаг

Хужаагийн шээс [66.181.161.94] 2020-01-18 17:25:25

Алуурчид, хулгайч нар зам барьж харагдаач

Зочин [64.119.24.234] 2020-01-18 17:02:34

Улс орныг дотроос нь хээл хахуулиар устгадаг тухай түүхийн шар хуудаст мөнч их бичсэн байдаг. Хятадын компанийг шалгаруулсан тэр агшингаас энэ хахуультай холбоотой завхарсан зүйл эхлэх нь ойлгомжтой. Сайдаас нь эхлээд соль. Тэр хятад компанийг дундаас нь авч хая. Оронд нь загнаж зандарч байхад амараар нь монгол компаниа тавь.

Иргэн [203.217.139.225] 2020-01-18 15:41:30

МАН-ы авилгач луйварчид энэ онд дахин гарч улс орны үлдсэн баялгийг хувааж идэж уух гэж байна шүү. 60 тэрбум, ЖДҮ-г олноороо хуйдвалдан идсэн, Хөдөлмөр эрхлэлтийн санг идсэн, Капитал банкаар тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг 100 гаруй тэрбум төгрөгөөр идсэн гээд энэ хулгайчуудын идэж уусан нь тоймоо алдлаа.

Зочин [64.119.24.234] 2020-01-18 17:06:49

Энэ мөнгө чинь тэтгэвийн хэдийг нь хүүтэй зээлж олсон хууль бус мөнгө шүү. Тийм учраас капитал банк дампуурсан болж жүжиг тавьсан. Худал мэдээллийг мянга цуурч төөрүүлэх замаар амьдарч байна. Одоо харин капитал банканд ажиллаж байсан хүмүүсийг яг юу болж байсан талаар яриулах хэрэгтэй.

Зочин [202.9.47.10] 2020-01-18 13:32:53

hudlaa yridag enhamgalan gdg luiwarching ogtsoruulhad hangalttai undeslel bolno.

Зочин [66.181.161.81] 2020-01-18 12:44:34

Дарханы зам хуучнаараа байсан бол одоо байгаа байдлаасаа хамаагүй дээр байх байлаа. там шиг замаар л салганаж нүхэнд зөндөө цохиулж явж бн. Засаж чадахгүй бол хэвээр нь л байлгаж байхгүй.

иргэн [192.82.76.77] 2020-01-18 12:42:28

Хүрэлсүхээ нэр хүндийг чинь наад доод албан тушаалтнууд чинь сэвтээж дууслаа.

Зочин [64.119.24.234] 2020-01-18 12:44:15

Хүрэлсүх өөрөө олиггүй тул яах арга байхгүй.

Зочин [139.5.216.106] 2020-01-18 12:33:38

Нөгөө жанжин Xүрэлсүх яасан бэ. Таг чиг

Zochin [202.126.89.238] 2020-01-18 12:29:16

Tendert xyatadiin kompani yalsan . Avsan ajlaa mongoliin 5 kompaniar xiilgesen. Exnees ni munguu uguxgyi udsan . Said darga nar xurdan exel geed shaxsan. Mongol kompaniud uursdiin munguur xiigeed mungu ni duussan. Odoo shalgarsan xyatad kompani xiilgesen bolon xiilgeegyi ajliin munguu uguxgyi bgaa. Iim l yum bolson yum bn lee. Manai darga nar avilgal avsan bolxoor xyatad kompaniig shaxaj chadaxgyi argadaad l suuj bgaa bx daa

Зочин [202.126.89.191] 2020-01-18 12:11:08

Zamiin ajil hetsuu shuu olon Jil zam barilaa Ta nar oorsdoo ochood barichaach enuugeer shulsee usergej bhaar

Зочин [59.153.115.40] 2020-01-18 11:55:26

ЛҮНГИЙН ЗАИААС ТУРШЛАГА АВДАГГҮЙ ЭЭ.

Иргэг [103.229.123.71] 2020-01-18 11:48:40

Огцруулах хэрэгтэй Ер нь Хятадын Төмөр замын тэд эддүгээр гэсэн нэртэй компанууд Монголд авилгыг зүгээр л энгийн үйл болгож бараг бүх замыг барьдаг Авч өгч сурсан гэсэн үг Ер нь Монголын замын компанууд ч ялгаагүй

уншигч [103.229.120.177] 2020-01-18 10:26:18

Зам тээврийн сайд Энх-Амгалан ард түмнээс уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй. Өөрөө нэг удаа ч тэр замын байдлаа хараагүй байж 11 сард замын ажил дуусна гээд тв ээр донгосоод байсан. Одоо яаж ичихгүй ажлаа хийгээд байгаа юм бэ. Ёс зүйтэй баймаар юм аа.

Зочин [103.57.94.174] 2020-01-18 10:25:15

ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ҮЕ ҮЕ ПОПОРДОГ ӨВЧТЭЙ ХҮН БАЙНА .ЯМАР САЙНДАА 2050 ОН ЯРЬЖ ТЭНЭГТЭХЭВ

П. Баасанжав [202.126.89.125] 2020-01-18 19:02:52

Би энэ замаар Эрдэнэтэд ирлээ.донсолгоо дэржигнүүр бнаа.яахав дээ тэсээд нэг жил болоход 50 жил давхих сайхан замтай болно доо. Тэнгэрээс буугаад газраас ургаад ирэх биш замаа барих гэлгүй яахав дээ.1700 км шороон замаар 9 хоног машины тэвшин дээр явж л блаа.юм хийж бүтээж үзээгүй элэг сэтгэл буруу улс хийж бүтээх гэж яваа хүнийг үзэж чаддаггүй ньүнэндээ.та энэ замаар явахгүй л бай.

ИРГЭН [66.181.188.121] 2020-01-18 09:55:07

ЭНХАМГАЛАНГ ХАЛААЧ ЭЭ

Зочин [103.57.92.23] 2020-01-18 11:10:02

Бие шигээ ухаантай байдаг гэнэ үү. Тагжгарууд ер нь л ийм . Амь үрэгдсэн олон хүний сүнс заавал авна даа.

s [66.181.185.98] 2020-01-18 09:34:39

Yadaj ter enhel zamaa shoroogoor duurgeed ugiuuch

Зочин [202.55.188.81] 2020-01-18 09:02:14

Ээ чааваас

Зочин [202.9.40.153] 2020-01-18 08:47:55

Намар тэр замаар нь 30 км цагийн хурдтай мөлхөж явсаар хажуугаар хурдтай зөрсөн машины үсэргэсэн том чулуунд салхины шилээ хагалуулж байлаа хөөрхий. Хэн ямар хариуцлага хүлээх юм бүү мэд, өөрөө 2 сар гүрийж ажиллаад 2сая300 төгрөгөөр шилээ солиуж байсан. Ийм увайгүй эрх баригчидтай улсад ажиллаж амьдарч буйдаа үнэхээр гутсан....

Зочин [103.57.92.23] 2020-01-18 11:11:20

Цаад утгаараа Хүрэлсүх хариуцах ёстой.

зочин [202.179.24.116] 2020-01-18 08:35:39

хайран улс орон минь харийн сэтгэлтнүүд хулгайч нараар дүүрч үр хүүхэд минь яанаа даа. эх орноосоо дайждаг ч юм уу яах вэ?

зочин [202.55.191.205] 2020-01-18 08:30:18

Тэмцэгч биш ард түмэн мөхнө гэсэн байдаг хүн амын 5 хувь нь тэмцэнэ бусад нь амаараа гэртээ зурагттайгаа л хэрэлдэж шүүмжилж сууна Яана даа

Зочин [103.57.92.23] 2020-01-18 11:12:32

Монгол коментоор цэнэглэгддэг.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.