Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдэж 62 болжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Хятадын Хубэй мужийн Үхань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдлын тоо нэмэгдэж 62 хүрсэн талаар тус хотын Эрүүл мэндийн газрын удирдлагууд ням гарагт мэдээлжээ.

Уушгины хатгалгааны тархалтын төв болох Үхань хотын Эрүүл мэндийн газрын мэдэгдэлд дурдсанаар, уг халдварын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 62 болсон аж. Халдвар авсан хүмүүсээс 2 хүн нас барж, 8 хүний биеийн байдал хүнд байгаа бол 19 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна.

Үүний зэрэгцээ Шэньжэнь, Шанхайд 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв эдгээр тохиолдол нь шинэ коронавирусээр үүсгэгдсэн нь тогтоогдвол Хятадад Үханиас өөр хотод бүртгэгдсэн анхны тохиолдлууд болох аж. Мөн Үхань хотоос Тайландад очсон 2 жуулчнаас, Японд ажилладаг Хятадын иргэнээс /Үхань хотод очсон/ коронавирусний халдвар илэрчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.251] 2020-01-20 22:03:24

Энэ хотын дуудлага буруу байна. Үхань гэж дуудахгүй Вүхань гэж дуудах бус уу?

Umhii hujaa [153.214.136.179] 2020-01-19 22:29:53

Umhii hujaa ruu bitgii uluntuud teneed baigaarai umbuu pizda naraa!!!!!.....

Зочин [66.181.161.56] 2020-01-20 00:49:42

Үмхий монгол минь амаа тат


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.