Коронавирусээс болгоомжилж Хятад руу зорчихоо больё. Мөнгө бэлэглэж, мөнгөө Монголдоо үлдээе!

Л.Батцэнгэл / Эдийн засаг

“Хаврын эхэн сарын шинийн нэгэн цагаан сарын баяр юу юугүй хаяанд хүрээд ирлээ. Золголт хийхээр ирэх зочин гийчиндээ ямар бэлэг бэлдэх билээ гэж гэргий нар үглээд эхэллээ. Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ, дүүдээ юу өгөх вэ гэж тархиа гашилгаж байна. Монголчууд бид бэлэг гэхээр л юуны түрүүнд Эрээний оймс, хямд тамхи бодоод явчихдаг. Гоо сайхны бараа авч өгье гэхээр хугацаа нь дуусчихсан ч юмуу, эсвэл хэт үнэтэй болчихдог. Хүнсний бүтээгдэхүүн өгье гэхэд захын хүүхдүүд үнэндээ тоохоо байсан. За, тэгээд айлын хүүхдэд боов чихэр өгөөд сууж байх нь настангуудад ч гээгдсэн заншил. Ханиад томуутай ид улирлын энэ үед хайртай үрстээ нян халдвар тээсэн байх магадлалтай хүнсний бүтээгдэхүүнийг хэн л тэгтлээ ойшоох билээ. Хөгшид “Дайны үед цагаан сараар айл хэсэхэд домбон ёотон өгөөд, тэрний амттайг яриад яахав. Ул боов өвөртөлж хол саахалтуудаа хэсдэг байлаа” энэ тэр бол өнгөрсөн зуунтайгаа адил өнгөрсөн явдал болсон. Өнөөгийн бэлэн хэрэглээний ертөнцөд даавуу даалимба, торго дурдан алд алдаар дэлгэн бариад ч ашиг болоод өгөөж муутай. Өндөр настангуудыг хүндэтгэл болгож хадаг барьж болох ч тийм ч хүсүүштэй бэлгийн тооноос хэдийнэ хасагдсан гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж болно. Эцэст нь ер нь яаж ч бодоод байсан үндэсний мөнгөн тэмдэгтээ л бие биедээ бэлэглэхээс сайхан гарц тэгтлээ нэг их харагдахгүй байгаа юм даа. Бидний мах цусны тасархай Өмнөд Монголчууд маань “Мөнгөө Монголдоо өгье аяныг эхлүүлж, цагаан сараар хятад биш монгол бараа авах уриалга гаргаж. Эдийн засагч Дашзэвэг гуай ч энэ уриалгыг дэмжиж “Өвөр монголчууд Монголоос ирж бэлэг авах гэж байхад бид Эрээн, Бээжин явах хэрэггүй, мөнгөө бэлэглэцгээе” гэж жиргэсэн байна. Алгаа дэлгэн өгөхөд хөнгөн ч хамгийн оновчтой бэлэг бол ерөөсөө яаж ч бодсонмөнгө л юмдаа. Улс орныхоо эдийн засгийг бодсон ч, ойр дотныхныхоо алгыг тэнийлгэхэд мөнгөнөөс оновчтой бэлэг хаа ч байхгүй гэдэгтэй хүн бүхэн л санаа нийлж уриалгыг дэмжицгээх бизээ! Цагаан сараар мөнгө бэлэглэцгээе, цаашдаа ч мөнгө бэлэглэж хэвшицгээе!”


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:22:29

K2gSAs http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:53

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:53

Зочин [139.5.217.180] 2020-01-26 04:35:44

Энэ жил цагаан сарыг болих нь маш зөв шийдвэр болно Вирусын тархалт маш хурдан тул цагаан сараар айл болгонд тарах эрсдэлтэй

зочин [66.181.185.230] 2020-01-23 11:02:56

Зүйтэй дэмжиж байна.

Зочин [202.131.244.210] 2020-01-23 00:45:13

ЗОЧИЛСОН АЙЛ ЧИНЬ made in China ГЭСЭН БЭЛЭГ ӨГЧ БАЙГАА БОЛ ТА ТЭР АЙЛД ТИЙМ Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ ГЭСЭН ҮГ гүйцээ

Зочин [103.140.11.65] 2020-01-23 14:56:49

Дэмжиж байна !!! Made in China гэдэг бэлэг чинь Корона вирустэй бэлэг гэдэгтэй адил шүү Манайхаан !!!

Зочин [139.5.216.245] 2020-01-22 23:36:47

Дэмжиж байна менгее монголдоо л байлгая хятадуудыг баяжуулж бид ундэсний валютаа гадагш зеегеед яахав дээ хамгийн аюултай нь короновирусийн халдвар аваад ирвэл хамгийн хайртай хумуустээ аюултай халдварыг халдаана энэ нь бидэнд эдийн засгийн сэтгэл санааны хохирол авчирна олон хун монголд халдвар авч евдвел маш аюултай ийм эрсдэлийг уурэхгуйн тулд хятад руу явахаа больчихье

Aagii [180.190.183.2] 2020-01-22 15:35:46

Demjij bn tsaashid mongol mungun temdegtee belegleyee dotooddoo eh orondoo hurungu oruulii

Зочин [66.181.183.249] 2020-01-22 11:53:09

Хятадууд олоноороо монголд ирэх нь эрсдэл өндөр шүү. Монголчууд хятад ороод ирэх, хятадууд монголд ирээд явах яг ижил халдвар түгээх боломж бий.

Зочин [202.131.244.210] 2020-01-23 00:47:43

яг үнэн, бараа бүтээгдэхүүн зөөх гэж вирус авч ирэх өндөр эрсдэлтэй ч, хужаа нэр өөрсдөө санаатай ч вирусын халдвар тараах магадлалтай, хил дээр хөл хорь

Zochin [64.119.21.105] 2020-01-22 06:52:29

Маш зөв

Зочин [150.129.141.191] 2020-01-22 07:46:18

Энэ жил коронавирустзй бараа бэлэглэхээ өнжчихье...монгол төгрөгөө бэлэглэцгээе!!!!!!!!??????........

zochin [202.9.46.55] 2020-01-22 06:51:31

zuv. bugdeeree demjie

Зочин [103.229.123.106] 2020-01-23 02:33:43

Төгрөгөө л бэлэглэцгээе.ТӨР.засаг маань ахмадуудын тэтгэврийг асар их нэмсэн шүү.20-30к....

Dary [66.181.161.73] 2020-01-22 06:29:37

Mashid zuv!

Иргэн [202.131.244.2] 2020-01-22 05:58:26

Дэмжиж байна хүнд таалагдахгүй бэлэг өгсөнөөс мөнгө нь дээр бас бэлэг цуглуулах гэж цаг үрэхгүй амар

Зочин [202.70.34.30] 2020-01-22 05:45:27

айлд орж золгочихоод л нэг нэг тортой юм чирж явахгүй зөв санаа байна

Zochin [202.9.46.133] 2020-01-22 05:44:12

Zuv demjij bga

Зочин [202.179.24.183] 2020-01-22 05:34:28

тэр төмөр замүн буудал ороод хараач ээ,хор авчирч ард иргэдээ хорлох гэж байгаа улсуудын цуваа ямар их байгааг

Зочин [103.229.121.90] 2020-01-22 04:09:01

маш зөв

88076271 [192.82.68.111] 2020-01-31 07:29:41

Bankuud1000th5000 10000 devsggertuu devsggertuuheregtseeteihemjeegeernisolid uguhheregtei


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.