Ж.Болд: Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагч авлига авсан эсэхийг шалгаж, тогтоохоор ажлын хэсэг гарсан талаар тайлбар, мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг хийж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна.

Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна.

“Бавгар” компанийн зүгээс Авлигатай тэмцэх газарт мэдээлэл, баримт материалаа өгчихсөн байгаа гэсэн. Бидний зүгээс шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь Авлигатай тэмцэх газар шилжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна 376 цагдаагийн алба хаагч орон сууцтай болохын тулд өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ хүлээж байна. Цаг хугацааны хувьд хугацаа хожимдсон, цагдаагийн алба хаагчид бүрэн мөнгөө төлөөгүй асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингийн асуудал нэг хоног ч гэсэн алдвал өртөг гарч байдаг учраас аль нэг тал нь хохирохгүйгээр байхаар ЦЕГ-аас асуудалд хандаж байна. Цаашид барилгын ажлыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явуулна. Харин цагдаагийн алба хаагч хууль бус шан харамж нэхсэн асуудлыг хуулийн дагуу шалгана” гэв.


Сэтгэгдэл

Zochin [139.5.216.154] 2020-01-24 07:13:48

Unuu tsagiin tsagdaa bol luivarchin deeremchin avilgach huchirhiilegch er ni niigmiig doosh ni changaaj baigaa buzar humuus bolson.

иргэн [64.119.20.62] 2020-01-23 19:40:03

ЦОГТБАЯР НЯМКАГИЙН ХҮН. ЦОГТБАЯРЫГ ДИЙЛЭХГҮЙ ДЭЭ. ХАРИН БАВГАР ХХК БУРУУТАН БОЛНО. МОНГОЛЫН ХУУЛЬ ИЙМ Л БАЙГАА.

зочин [202.126.88.183] 2020-01-23 13:43:07

Цогтбаяр хүүхэд байхаасаа хар бор ажил хийж зовлон үзэж өссөн зөвхөн бор зүрхээрээ сурлага хүмүүжлээрээ өдий зэрэгт хүрсэн залуу энэ хүн ийм күйлд орооцоддохгүйээ учир нь удахгүй олдох байхоо

Зочин [202.9.46.124] 2020-01-24 09:04:44

Za shaana biz

Зочин [66.181.178.198] 2020-01-23 00:47:31

Tsagdaa nar bol mongoliin nomer neg avilgalchif

zochin [66.181.161.67] 2020-01-22 19:45:35

ene bold gedeg hurandaa uuruu jinhene awilgal awch tomorson gar da hudlaa shudraga tsarailaad suugad yahaw

nbhbn [103.212.117.142] 2020-01-22 17:45:57

ажлаа мөрөөрөө хийж байгаа олон зуун албан хаагчийн нэрийг гутаасан энэ мэт цагдаагийн дарга нар олон шүү дээ. тэднийг бүгд шалга

Зочин [202.9.46.71] 2020-01-22 17:02:55

Цагдаагаас хөөөөө цагдаагиин хошууч дэд хурандаа нар ч бас авлигажсан ганц цагдаагиин цалингаар ланд байрны зээл бүр 2,3 нх хүүхдүүд нь төлбартэй сургуульд авгай нар нь ажилгүй дансаа л харна бүгдииг нь шалгах нь зөв

Зочин [202.126.89.241] 2020-01-22 16:41:04

Uneheer l udaj bgaa barilga. Baisgeed l xural xiigeed udahgui orno 1 2 sarin daraa geseer 5 daxi jildee bolj bndaa. Zaluuchuud bid nar brandaa tuluh munguu tureesend ugsuur mungu ch ugui bolj bn. Xurdxan shg barilgiin ajliig duusgaad ailuudaa oruulax l heregtei bn. Arai l denduu ym. 5n jil chn xunii amidrald ix hugatsaa shuu

Зочин [202.126.89.151] 2020-01-22 16:31:49

Цогтбаяр гокын Ганзоригтой бас их түнш дээ

Зочин [202.55.180.58] 2020-01-22 16:17:52

заамарын төлөөлөгчөөс л өгссөн хүн .

Зочин [202.179.27.68] 2020-01-22 15:42:17

alba haagchidaa bitgii hohiroogooroidoo gereegee tsutslaad ondor uneer zarj ashig oloh gesen sanaa bnlee shu uldegsel tolboroo ogie geed ochihod avahgyu bn gesen bavgariin zahiral huuhen

Зочин [202.70.41.2] 2020-01-22 14:59:31

Асуудалтай л нөхөр дөө

Зочин [202.55.188.34] 2020-01-22 14:37:30

Цогбаярыг дэслэгчэжс авахуулаад цолоо яаж авч гэдгээс нь шалгаарай. Төсвийн цалингаар ийм их хөрөнгөтэй болох уу. Заамарт байхдаа гарамжавтай холбоотой байсан шүү

Зочин [103.111.68.3] 2020-01-22 14:34:01

ҮНЭН ҮҮ?


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.