Казино тоглож ажлаасаа чөлөөлөгдсөн ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа нууцаар хийгээд байна уу

Н.Алтанцэцэг / Хууль

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд казинод тоглосон тухай зурагтай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж, нийгэмд шуугиан үүсгээд байгаа билээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Иймээс ажлаас нь чөлөөлсөн”гэж мэдэгдэл хийж байсан. Гэвч энэ хоёр төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөгүй, тэд ажлаа хийж байгаа гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Ингээд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ ажлаа хийж байгаа эсэхийг тус байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ё.Бат-Эрдэнэ даргыг ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэнээс хойш ажилдаа ирээгүй. Засгийн газрын хуралдаанаар хуралдаж шийдвэрлэсэн байгаа. Ямар тушаал гарсныг би мэдэхгүй. Одоогийн байдлаар орных нь хүн томилогдож ирээгүй байна. Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай. Нөгөө дэд дарга нь ажлаа хийж байгаа” гэлээ.

Ё.БАТ-ЭРДЭНЭ: ЁРТОЙ ЮМ ШИГ "КАЗИНО ОРООД ҮЗЧИХ ЮМСАН" ГЭДЭГ БОДОЛ ТӨРДӨГ БАЙСАН

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ё.Бат-Эрдэнэ 2019 оны арваннэгдүгээр сард ажлаас чөлөөлөгдсөний дараа хэвлэлд ярилцлага өгчээ. Тухайн үедээ ингэж ярьж байж.

-Таныг мөрийтэй тоглосон асуудлаар ажлаас халах шийдвэрийгЗГХЭГ-аас гаргаад байна. Тэр үед та томилолтоор явж байсан гэв үү. Шийдвэрийг яаж хүлээж авав?

-Юуны өмнө энэ бол ёс зүйн хувьд алдаа. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасандаа, намайг ажил төрөлд томилж, өдий болтол дэмжиж ирсэн, надтай хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, тэр тусмаа гаалийн байгууллагынхаа хамт олон, нийт гаальчдаасаа уучлалт гуйя. Болсон процессын хувьд бол ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд даргатай бид жилд нэг удаа харилцан нэгнийхээ нутагт уулзаж, гаалийн зөрчилтэй тэмцэх ажлын талаар хэлэлцдэг уламжлалтай.Энэ удаагийн уулзалт ОХУ-ын Владивосток хотод болох байсан учраас би ОХУ руу томилолтоор явсан. Томилолтоор явах замд онгоцны рейс тэгж таараад Солонгост нэг хоносон юм. Шөнө очоод өглөө нь явсан хэрэг. Казиногийн хажуугийн буудалд бууж таарсан. Манайд чинь Казиногийн хуулийн Ажлын хэсэг гэж байдаг шүү дээ. Би дэд ажлын хэсгийн гишүүн. Хууль дээр ажиллаж байхдаа ёртой юм шиг “Тийшээ ороод үзчих юмсан” гэдэг бодол төрдөг байсан. Тиймээс хажууд нь буусных яваад орчихсон.

Шөнө нэг, хоёр цагийн үед орсон байх. Ороод 100 ам.доллар солиод жаахан суусан. Уг нь бол мань мэтийн хүний тоглох ч газар биш байсан. Жаахан сууж байгаад гарсан. Өглөө нь нисээд Владивосток хотод оччихоод оросуудтайгаа уулзалт хийгээд сууж байтал мэдээ ирсэн. “Засгийн газрын хуралдаанаар өөрийн чинь асуудал орж байна" гэж. Нэгэнтээ уулзалт хийж байсан болохоор ажлаа хийж дуусгаад өнгөрсөн бямба гаригт Монголд ирлээ. Иймэрхүү л үйл явдал боллоо.

-Хууль хяналтынхан танаас мэдүүлэг, байцаалт авсан уу?

-Энэ чинь өөрөө хуулийн байгууллага дуудаад байцаалт авах хэрэг биш. Энэ бол ёс зүйн хувьд буруу. Гэхдээ гэмт хэрэг биш. Би хулгай дээрэм хийсэнгүй, авлига авсангүй, албан тушаалаа урвуулан ашигласангүй. Тийм учраас хуулийн байгууллага дуудахгүй байх гэж бодож байна.

-Ямар хуулийн зүйл заалтаар таныг албан тушаалаас чөлөөлж байна гэсэн бэ?

-Яг хуулийн зүйл заалт гэхээр хэцүү. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас баталдаг. Тэр дүрмийн дагуу буруутгаж байх шиг байна. Нарийн сайн мэдэхгүй байна. Ямартаа ч энэ хуулиар буруутгаж байгаа гэж ойлгосон. Төрийн албаны тухай хуульд ёс зүйн асуудлыг хоёр хуваадаг. Улс төрийн алба, төрийн тусгай албаны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.

Харин төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас тогтооно гэсэн зохицуулалт байгаа. Би төрийн тусгай албан хаагч. Гаалийн улсын байцаагч өөрөө төрийн тусгай албан хаагч байдаг. Тэгэхээр тэр дүрмийн дагуу гэхээр бас их авцалдахгүй байх шиг.

Одоогийн байдлаар ний нуугүй хэлэхэд төрийн тусгай албан хаагч, улс төрийн албан хаагчийг энэ дүрмээр казинод орж болохгүй, орвол ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байхгүй гэж ойлгоод байгаа юм. Гэхдээ энэ бол казинод орсноо зөвтгөж байгаа хэрэг биш шүү. Ийм заалт байхгүй гээд далимдуулаад тийшээ ороод тоглоод байх нь буруу.Тиймээс би өөрийгөө зөвтгөж ярьж байгаа зүйл биш гэдгийг ойлгоорой. Өөрөө хуулийн зүйлт заалт гэж асуусан учраас хэлж байна.

... Гаалийн ерөнхий газар хоёр дэд даргатай юм байна. Одоогийн байдлаар нөгөө дэд дарга нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм байна. Харин Ё.Бат-Эрдэнэ даргыг ажлаас нь чөлөөлсөн өдрөөс хойш ажилдаа ирээгүй ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЯРИХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА

Казино тоглосон нь тогтоогдсон төрийн албан хаагчид хариуцлага тооцох, ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд тусгасан байдаг. Энэ асуудлаарЗГХЭГ-ын дарга Л.Оюун-ЭрдэнэЗасгийн газрын 33 дугаар тогтоолоор төрийн албаны тухай хуулийн 40.2, төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн 2019 оны нэгдүгээр сарын 23-нд дүрэм батлагдсан байгаа. Энэ тогтоол төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан тушаалтанд үйлчилнэ гэж ойлгож болно. Дипломат албатай холбоотой асуудал бол төрийн тусгай алба. Энэ нь Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 272 дугаар тогтоолоор батлагдсан байдаг.

Дипломат ажилтны сахилгын дүрэм дотор казино тоглох хориотой байгаа. Өмнө нь казино тоглох асуудал манайд нэлээд бугширчихсан, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч бараг тоглох ёстой мэт үздэг, Элчин сайдын яамдууд нь хүртэл мэддэг байсан. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрдөггүй нийгмийн уур амьсгалын сэтгэл зүй бүрдэж байгаа.

УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар үндсэндээ гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. УИХ-ын гишүүний Халдашгүй байдалтай холбоотой асуудлыг ярих цаг нь болсон байна. УИХ-ын гишүүдийн баталж өгсөн журмаар төрийн албан хаагчид хариуцлага хүлээж ажлаас нь халагдаад байгаа нь дэндүү шударга биш байна. Одоо УИХ-ын гишүүд өөрсдөөсөөүүнийг асуух цаг нь болсон” гэдгийг онцлон хэлж байсан юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:38

zochin [202.179.31.33] 2020-01-24 06:02:19

Ezen ne ooroo hariutslagaa huleej baihad ajliig ne hiilgeed baihdaa yadag bnaa televizeer bi togloson geed baisan bizdee toriin huuli zavharchee

Зочин [66.181.161.82] 2020-01-24 04:13:01

байраа мартдаг цагдаа ч гсн ажиллаа хийгээл явж байна лээ ш дээ зүгээр л хэл ам дарах гээд худлаа халдаг юм шигээ

y [122.201.24.17] 2020-01-23 23:13:24

ene yu ch chaddaggui.muriitei toglohoos uuriig.meddeggui.nuhur l duu

Билгүүн [11.47.30.30] 2020-01-23 09:24:43

Ухаантай л бай

Gerelt [36.24.30.35] 2020-01-23 09:22:23

Урдах урдхаал чанартай сайн хийвэл болоо юм биш үү

Сүхээ [66.181.161.5] 2020-01-24 00:07:58

маш сайн хүн дээ. Ажилдаа эзэн болж байсан даа

Дуурсах [25.20.48.38] 2020-01-23 09:18:03

Луйварчдаасаа салаагүй цагт Монгол.....

Галбадрах [46.33.26.22] 2020-01-23 09:15:10

Ер нь л маасаа хар бараан юм ярьдаг болсон байна

Ариунсувд [13.36.45.36] 2020-01-23 09:15:05

Аливаа юмыг үргэлж хар бараан талаас нь хардаг бүлэг нийгмийн давхарга үүссэн байна.

Зочин [64.119.21.99] 2020-01-23 08:10:52

Монголд казино хориотой, шийтгэлтэй бол гадаадын улс орнуудад нээлттэй, монголд ХАР ТАМХИ шийтгэлгүй , харин төрийн шагналтай бол гадаадад хориотой хүнд шийтгэлтэй. манай томчуулын толгой нэг иймэрхүү л байна даа.

Үнэн [192.82.68.82] 2020-01-23 08:01:28

Гаалийн хэдэн хөлсний бичээчид бхымаа. Бат Эрдэнийхээ бөгсийг бүр долоожээ хахаха. Аргачгүйгүйдээ өгсөн төлбөрийнхөө үр ашгийг хүртэх гээд улайрсан долоогч нар...

иргэн [202.55.191.194] 2020-01-23 07:34:31

"ажлаа нууцаар хийгээд байна уу" ???. Сурвалжлагч хэнээс асуугаад байгаа юм бол.

Zochin [202.9.46.155] 2020-01-23 06:27:23

Bat-Erdene darga bol estoi mundag medlegtei, aldaj bolmoorgui saihan hun dee. Unenee l yrisan baina.

Zochin [91.200.105.230] 2020-01-23 06:06:56

Ene delhiin heden zuun saya hun orj garch bdag gazar,aldar tsuutai,uls torch,urlagiin geed bugd yoyotoi bolj taarah uym bna da kk

зочин [192.82.65.180] 2020-01-23 06:06:15

Батэрдэнэ залуугийн мундаг хүн шүү дээ

Er hun [202.55.191.205] 2020-01-23 05:02:13

Ene gaaaliin Bat-erdene darga chini harin jinhene er hun, jinhene turiin alban haagch bsiin bishuu, iin humuusee aldaad bh harin l sanagdlaa daa...

zochin [202.126.89.241] 2020-01-23 04:14:31

Oyunerdene darga ih zuv zuitei, zarchimch baigaa. Er ni buruud nud hurts baih zuv.

Зочин [103.111.68.3] 2020-01-23 02:37:39

тэр МИАт-ын Баатарцогт ажилаа хийж л байгаа....казиноогоо ч тоглож байгаа...

зочин [122.201.19.99] 2020-01-23 01:13:55

Мурийтэй тоглох донтойл гар байна энгийн хүн хэзээч зүглэхгүй малаааа


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.