С.Чинзориг: Сүүлийн хорин жил хүүхдийн хүмүүжлийн асуудлыг төрийн бодлогын гадна орхигдуулсан

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХын гишүүн С.Чинзориг: Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсрол гэр бүлийн орчинд хөгжиж, төлөвшдөг. Одоогийн мөрдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. 20 гаруй жил хэрэгжиж байна. Зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ удаад Гэр бүлийн тухай хуулийн төсөлдөө хэд хэдэн зохицуулалтыг нэмж оруулсан байгаа. Ялангуяа гэр бүл хамгаалах чиглэлийг төрөөс дэмжих асуудлыг оруулж ирсэн байгаа. Мөн тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг боловсронгуй болгохтой холбоотой асуудлыг тусгаж байгаа. Хүүхэд үрчлэлттэй холбоотой харилцааны асуудлыг боловсронгуй болгохоор хуулинд цоо шинээр оруулж ирсэн. Эдгээр асуудлыг хуулиар зохицуулдаг болгож байгаагаараа нэлээд ач холбогдолтой. Сүүлийн хорин жил хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой асуудлыг төрийн бодлогын гадна орхигдуулж ирсэн. Энэ хугацаанд хүүхдээ эрдэм болосвролтой болгох асуудлыг тэргүүн эгнээнд тавьж, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг орхигдуулж ирсэн байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.191.111] 2020-01-25 14:35:32

1990оноос хойш төрсөн хүмүүс ах эхээсээ мэдэхгүй элий балай эд хөрөнгө шүтсэн харахад хүн боловч араатан шинж нь давамгайлсан хүүе хааяагаа мэдэхээ байсан хэсэг бүлэг хүн араатангууд бий боллоо.

zochin [202.131.234.154] 2020-01-24 17:25:11

Naad erguutlee zogsoo. Irgenii zorig gargaad. boloxgui bxgui mungu ugnu geed. Deerees ni sanxuugiin saxilga batgui xumuusiin zeeliig teglechieed. Guriij bgaa 320.0 mungun togrognii tetgevertei xumuusiig bolomjtoidoo zeel avaagui gej erguutej bj. uyn xuuxdiin xumuujil

Зочин [103.229.123.43] 2020-01-24 17:20:37

Хөдөлмөрийн хуулиа хэрэгжүүлэгч ажиллуулж ажиллуулчаад цалин мөнгөө өгөхгүй луйварчидаа цэгцэлээч


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.