Мах, өндгийг гүйцэд сайн болгож, мал, амьтны биед хүрэлцэхгүй байхыг зөвлөж байна

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг дагахыг иргэдэд сануулав. Үүнд:

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.158] 2020-01-27 16:06:23

Хаа байнаа тэр амны хаалт чинь олоод өгөөч Хүрэлсүх гуай , Сарангэрэл гуай, Энхтүвшин гуай.

зочин [202.179.31.40] 2020-01-27 15:43:53

Нөхөд минь наад үгээ ядахдаа зөв биччихээч дээ.Амьтаны биед хүрэлцэхгүй байх гэж Монгол үг бий юу?Арай ч дээ.

Зочин [66.181.168.131] 2020-01-27 13:57:48

Mask oldohgui bn, ene deer arga hemjee avmaar ymaa

Зочин [202.131.235.198] 2020-01-27 13:13:20

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин [150.129.142.239] 2020-01-27 12:57:06

Маск зүү гэх юм зүүеэ гээд хайхад олдохгүй юм? Яах вэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.