Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар өчигдөр 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад "Иргэдэд чичихийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.35] 2020-01-27 16:15:06

за тэгээд газар хөдөлж л бдаг. галав юүлж л бдаг. буян заяатай гээд буруу сэхсэн ихэрхсэн хүмүүсийн хандыг дарж, ядарсаар ядарсаар хүн дүрснээсээ гарчихсан хөөрхийлөлттэй хүмүүсийг өөд нь гаргаж байрыг сольж тэгшитгэж л байдаг байгалийн нэг үзэгдлүүд л юмдаа. хүн гэж байгалийн үзэгдэл хэзээ хаа хүртэл яваад дуусах юм бгаан. нэг л мэдэхэд цаг үе нь дуусч устаад өөр ертөнц үүсэн бий болох явц эхэлчихсэн явж байх байхдаа.

Зочин [202.131.235.198] 2020-01-27 13:15:07

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.