А.Амбасэлмаа: Ходоод гэдэс хямрах, суулгах, зүрх, уушги, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай нэн шинэ төрлийн коронавирусын талаарХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

-Замын-Үүдээс воганаар ирсэн хүнээс коронавирус илэрч ХӨСҮТ-д тусгаарласан. Гэвч коронавирус биш гэж оношилсон. Манайх коронавирус оношлох төхөөрөмж байхгүй байгаа. Тухайн иргэнийг үнэн зөв оношилж чадсан уу?

-Монгол Улсад шинэ коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлийн үнэлгээг гурван удаа хийсэн. Өнөөдрийг хүртэл бид сэжигтэй гэж авсан тохиолдлуудаа зөв үнэлсэн.

Бид хилийн нэвтрэх цэгээ хянаж байгаа. Өвчлөл бүртгэгдсэн тухайн бүс нутгаас ирж байгаа иргэдэд хяналт тавьж термокамераар хяналт хийж халуун үзэж, нэгдүгээр сарын 8-наас хойш 6-7 өвчтөнийг тусгаарлан ХӨСҮТ дээр үзлэг шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-ийн лабораториор нийт 20 гаруй вирусыг үзэж байгаа. Шинжилгээ хийхэд тухайн өвчтөнгүүдэд томуугийн А, В хүрээний вирус илэрсэн учраас бүрэн эмчилж гаргасан.

Манай лабораторийн үзлэг шинжилгээ найдвартай. Гэхдээ ойрын үед коронавирусын оношлуурыг Япон Улсаас авна.

-Манай улсыг дунд эрсдэлтэй гэж байсан. Харин одоо эрсдэлийн өндөр төвшинд хүрсэн гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс эрсдэл өндөртэй болсон. Учир нь, хил залгаа байгаа улс орнууд болон мужидкоронавирусын халдвар бүртгэгдсэн. Иймээс манайхыг эрсдэлийн үнэлгээ өндөр гэж үзэж байгаа юм. Монголд орж ирэх эрсдэлийн үнэлгээ өндөр гэсэн учраас бүгд мэргэжлийн яам, байгууллагууд идэвхжилтийн байдалд 24 цагаар ажиллаж байна. Мөн 80086829 дугаарын утсаариргэдэд мэдээлэл өгч байгаа.

-24 цагийн утас ажиллуулж байгаа гэж байна. Иргэд зөвлөгөө мэдээлэл хэр авч байна уу?

-Манай иргэд маш идэвхтэй мэдээлэл авч байгаа. Эхний өдрүүдэд 20-30 байсан бол одоо хоногтоо 140-150 хүн мэдээлэл авч байна. Шинэ төрлийн коронавирус гарснаас хойш иргэдэд сэрэмжлүүлэг явуулсан. Сэрэмжлүүлэг явуулж байхад коронавирус нь томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч байсан. Тэгвэл өчигдрөөс илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдэд нь бага зэрэг өөрчлөлт орж, ходоод гэдэс хямрах, суулгах, зүрх, уушги, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд эхний үед илэрч байгаад томуугийн хүндэрсэн хатгаа хэлбэрт шилжиж байгааг анхааруулж байна. Иймээс гэдэс ходоодны хямрал, суулгах, уушги цээжээр өвдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

-ХӨСҮТ-д гадны эмч нар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Одоогоор ХӨСҮТ-д гаднаас эмч мэргэжилтэн ажиллалаагүй байна. Ер нь эрсдэл үүсээд халдвар бүртгэгдэж орж ирэх юм бол нөөцийг нэмэгдүүлнэ. Байдал хүндэрвэл оюутнууд болон тэтгэвэрт гарсан эмч нараа ажиллуулна. Бид нөөцөө бэлтгээд эмч нараа сургалтад суулгаж байгаа.

-Шинэ төрлийн халдварт вирус учраас хөдөө орон нутгийн малчид болон иргэдийг яаж хянаж байгаа вэ. Урьдчилсан сэргийлэх чиглэлийн мэдээлэл хэр хангалттай хүргэж байна?

-Сумын эрүүл мэндийн эмч нартай онлайнаар сургалт хийсэн байгаа. Бүх суманд багийн эмч нар ажиллаж байдаг. Иймээс зөвлөгөө мэдээлэл өгөөд явж байгаа.

-Архангай аймагт коронавирус шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдварт өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс дахин вируслогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна.

-Манай улс өндөр эрсдэлтэй болчихлоо. Хэрэв шинэ төрлийн коронавирус илэрсэн тохиолдол иргэд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Өвчлөл бүртгэгдсэн өдрөөс хойш иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байгаа. Тухайн иргэнд хүндэрсэн хатгаа болон бусад эмгэг илэрвэл ойр байгаа хүний тоог цөөн байлгах хэрэгтэй. Мөн ойролцоо байгаа эрүүл мэндийн байгууллагад шуурхай хандах шаардлагатай.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:17

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:17

Зочин [202.179.25.53] 2020-01-30 03:39:00

ийм хөгшин хүн

Зочин [122.201.24.50] 2020-01-30 00:34:03

Амбасэлмаа гуай та яамны мэргэжилтэн юм байна, жилд 400 илүү иргэнээ ханиад томуугаар алдаад байгаа нь хэвийн үзэгдэл үү? Он гарсаар 20 д хоногт хичнээн иргэн бурхан болов? Хэрэв бусад улсуудад ийм юм болсон бол яам, тамга, төр засаг нь яах байсан вэ? Энэ гамшиг хэний буруу вэ? Ард түмэн үү? Арчаагүй төр засаг уу? Та нарын судлагдсан,судлагдаагүйгээр нь ялгаж сууж байтал араар чинь хэзээний судлагдсан, эмчилгээ нь тодорхой болсон ханиад хатгаагаар хичнээн иргэнээ алдах ёстой гэж, би тарын өмнөөс ичиж байна, итгэхгүй байна, айж байна аа

зочин [43.228.131.42] 2020-01-29 03:48:09

Дундговьд байхдаа мэдлэггүй дээрээс нь дүлэгнүүр дуугардаггүй нэртэй хүн алаач л байсан гэсэн одоо болиоч

Зочин [150.129.143.170] 2020-02-08 13:18:42

Хэн болоод хэнийг юу гэж учир утгагүйгээр доромжлоод байгаан бэ. Зүгээр л улсынхаа төлөө бүх л чадлаараа нойр хоолгүй ажиллаж байна. Мэдэхгүй байж дуугаа байж бай ойлгосон уу.

зочин [43.228.131.42] 2020-01-29 03:46:56

монгол улсад энэ чавганцаас өөр энэ албыг аьаад явах хэлтэй мэдлэгтэй орчин үетэй хөл нийлэх залуу боловсон хүчин алга уу Сарангэрэл сайдаа залуу хүнд зайгаа тавьж өгөө

qq [wwee] 2020-01-29 03:38:39

ww

qq [wwee] 2020-01-29 03:38:39

ww

qq [wwee] 2020-01-29 03:38:38

ww

qq [wwee] 2020-01-29 03:38:37

ww

qq [wwee] 2020-01-29 03:38:37

ww

qq [wwee] 2020-01-29 03:38:06

ww

rtrt [109.201.143.103] 2020-01-29 03:34:50

rtrt

tre [44778877] 2020-01-29 03:32:31

terqq

ter [109.201.143.103] 2020-01-29 03:31:11

terw

зочин [66.181.177.53] 2020-01-28 08:49:29

Ярианаас авах юм алга. шинжилгээ хийгээд байгаад ч юм угуй юм шиг. Соц уеийнх .

Зочин [203.91.115.50] 2020-01-28 03:15:24

Бид зѳв үнэлсэн. Тийм байхѳѳ.

хх [202.55.191.205] 2020-01-28 01:32:54

томуу нь корона вирус болоод байгаа юм байна гэж ойлголоо үнэхээр тийм бол томуугаа эмчлэх хэрэгтэй байна

хх [202.55.191.205] 2020-01-28 01:30:49

үнэнээ бичиж байна

hh [202.55.191.205] 2020-01-28 01:29:57

би бас тэгээд байна биеэ даахаа болилоо одоо яах вэ

Dalai [121.186.20.11] 2020-01-28 00:55:23

Ene unen yariad bnau hudlaa yriad bnau

Бүгд хичээe [103.26.193.234] 2020-01-28 00:04:50

Гэдэс гүйлгэх гэх мэт шинж тэмдгүүд хэр хугацаанд илрэх юм болдоо. Хоолны хордлого ч юмуу хольж хутгах юм байна. Өвчлөл илэрснээс хойш хэлээд мэдээлээд байгаа гэсэн ббайна даа. Өвчлөл бол УБт илэрсэн байгаа гэж ойлгогдлоо. Угаасаа тийм байх оо. Бурхан өршөөг түмэн олныг минь.

Зочин [103.57.94.26] 2020-01-27 23:29:55

Миний цээжээр өвддөг, уржигдар гэдэс өвдсөн, хаяа нус гоожоод халуурдаг, зүрх өвддөг, уушги байнгө өвддөг |Бронхит| толгой хаая иргэдэг. Коронагийн бүх шинж илэрдэг одоо тэгээд яах вэ

лам [202.179.25.83] 2020-01-30 11:50:29

жа минийхээр бол Халдвар авсан ч байж магад үгүй ч байж магад Маарамба дээр очиж СУДСАА бариул,тан авч уу,


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.