Ургамал судлалын анхдагч Г.Эрдэнэжавын номын санг хандивлав
Биологийн болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын ургамал судлалын шинжлэх ухааны анхдагчдын нэг, эрдэмтэн Гүрийн Эрдэнэжав агсны хувийн номын сангаас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 1000 орчим ном, 400 орчим авторефератыг өнөөдөр хандивлалаа. Ном хандивлах ажиллагаанд Г.Эрдэнэжав агсны шавь нар болоод түүний гэргий, ач хүүгийн хамт ирж оролцлоо. Нэрт эрдэмтний эхнэр, Монгол Улсын гавьяат багш Д.Чимгээ “Би ханийнхаа захиасаар эдгээр ном бүтээлийг өөрийнх нь ажлын гараагаа эхэлсэн байгууллагад нь бэлэглэж байна. Эдгээр ном бүтээл нь бүгд орос хэл дээр хэвлэгдсэн, ховор суурь судалгааны бүтээл” гэдгийг тодотгож байлаа.
Энэ үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох Г.Эрдэнэжав эрдэмтний гэр бүлд талархал илэрхийлж "Монгол Улсын төв номын сан болоод их, дээд сургуулийн номын санд байхгүй нэн ховор суурь судалгааны бүтээлээр манай хүрээлэнгийн номын сан баяжигдаж байгаад баяртай байна. Их эрдэмтний маань үлдээсэн энэ өв олон судлаач нарын гарын авлага болж, тэдний шинжлэх ухаанд оруулах хувь нэмэрт том тус болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
АНУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гадаад гишүүн, ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, ОХУ-ын Буриад улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Г.Эрдэнэжав нь 1961 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ботаникийн тасгийг байгуулсан (Ц.Даваажамц, Д. Банзрагч, Г.Эрдэнэжав) гурван анхдагч ботаникч эрдэмтний нэг аж.
Тэрбээр 1961 оноос шинжлэх ухааны байгууллагын системд орж 50 гаруй жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал, захирал, ХААЯ, ХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Зөвлөлийн (академийн) дарга (ерөнхийлөгч), энэ хоёр яамны нэгдүгээр орлогч сайдаар тус тус ажиллаж байв.
Эрдэмтэн хүний хувьд шинжлэх ухааны байгууллагын системд ажилласан 50 гаруй жилд хийсэн түүний эрдмийн ажлыг нь хурангуйлж тодорхойлбол:
-Ганц сэдэвт зохиол ном 30, гадаад (орос) -монографи -4,
-Эрдэм шинжилгээний өгүүлэл - 130;
-Ботаник, ургамлын аж ахуйн (растениеводство) сэдвээр Монголын ашигт ургамал ба хөдөө аж ахуйн таримлын тухай сэдэвт бүтээл – 3
-Шинжлэх ухааны докторын (Sс.D) зэргийн ажлыг удирдаж хамгаалуулсан - 7;
-Эрдмийн зэрэгтэй ажилтан (Рh.D) - 25 ажилтанг сургаж, хамгаалуулсан байна.
-ОХУ, Казак, Узбек, Украйн зэрэг улсын доктор (Sc.D) ба (Рh.D) зэргийг хамгаалсан 30 диссертацид албан ёсны шүүмж бичжээ.
Профессор Г.Эрдэнэжав шинжлэх ухааны суурь судлагаа ба сорил туршилтын ажлыг үйлдвэрлэл хэрэглээтэй нягт уялдуулж, нийгэм - эдийн засгийн тодорхой салбарт мэдэгдэхүйц үр ашиг олох хүртэл зохион байгуулах, удирдах ур чадварын ухааныг эзэмшсэн ботаникч, ургамалзүйч эрдэмтэн хүн юм байна.
Хандивласан ном бүтээлийн жагсаалт
д/д |
Бүтээлийн нэр жагсаалт |
Тоо ширхэг |
1 |
Ботаникийн салбар /Орос/ |
345 ширхэг |
2 |
Ботаникийн салбар /Монгол/ |
50 ширхэг |
3 |
Ботаникийн салбар /Эрдэм шинжилгээ/-ний бүтээлүүд |
7 ширхэг |
4 |
Монгол – Оросын хамтарсан биологийн экспедицийн бүтээл |
34 ширхэг |
5 |
Экологи-биологийн салбар /Орос/ |
198 ширхэг |
6 |
Экологи-биологийн салбар /Монгол/ |
19 ширхэг |
7 |
ХАА-н салбар /Орос / |
194 ширхэг |
8 |
ХАА-н салбар /Монгол/ |
25 ширхэг |
9 |
Монгол улсын статистикийн эмхэтгэлүүд |
16 ширхэг |
10 |
Англи- герман ном, бүтээлүүд |
9 ширхэг |
11 |
Нийт тоо ширхэг |
897 ширхэг |
12 |
Автореферат |
360 ширхэг |
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:01
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:01
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:19:00
SYyW56 http://pills2sale.com/ levitra nizagara
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:19
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:52:18
Зочин [148.60.92.227] 2020-01-28 10:55:55
Yamar saihan yum be?hynii yne chene erdemten hynii syyri sydalgaa bol gadnaas haigaad hezee ch oldohgyi nandin byteelyyd baij taarna!bayar hyrgye!Gadniihand aldchihaagyi ni gaihamsig yum daa!!
Zochin [172.58.45.40] 2020-01-28 04:03:35
Odoo hayagdaj baihaar yahav hoorhon ach nariinh n sergelen sanaa good, emgen onkrood ogohoor oonz archiltai bish good ulsiin hogiin sand nemerlev good Oros duu nariin yazik baitugai nom unshdag nohoi ch ugui bolsniig torgon medremjeer anzaarchee good
ЗОЧИН [202.9.46.42] 2020-01-28 03:14:11
ТЭР ГАЙХАШИГТ ЭРДЭМТНИЙ НОМ БҮТЭЭЛИЙГ ЯГ ХЭРЭГТЭЙ ГАЗАР ХҮМҮҮСТ НЬ ГАРДУУЛЖ ӨГСӨН ӨӨРӨӨ Ч БАС ЭРДЭМ НОМТОЙ ГЭРГИЙ ЧИМГЭЭ БАГШИД БАЯР ХҮРГЭЕ.