Теле хичээлийг хоёрдугаар сарын 3-наас эхлэн 18 телевизийн сувгаар заана

Н.Алтанцэцэг / Боловсрол

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ. ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг дараах 18 телевизэд хуваарилсан байна.

Сурагчдын хичээлийг телевизээр болон цахимаар заана. Хичээлийг МҮОНРТ-д бичихээр бэлтгэл ажлыг базааж байгаа аж.

Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.

Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)

Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)

Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.144] 2020-01-29 13:26:17

Хэдэн цагаас ямар хичээл нь заагдах хуваар нь байна уу

зочин [64.119.17.109] 2020-01-29 10:44:52

12-р ангийн хичээлийг буцааж үзэж болохТВ тавьж болоогүй л юм байх даа

Зочин [202.179.31.72] 2020-01-29 13:15:44

монгол тв ухраадагшдээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.