100 саяын хахууль авсан хэрэгт Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг яллагдагчаар татав

Aдмин / Хууль

АТГ-т шалгуулж буй зарим аймгийн ИТХ-ын болон Засаг даргад яллагдагчаар татах тогтоол танилцуулж, гарын үсэг зуруулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дэрвэгэр жиргэрүүтэй холбоотой хэрэгт, Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт шалгуулж байна. Ц.Мөнхнасан нь уг хэргээсээ гадна ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж, хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Архангайн удирдлагад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч нар НПГ-т хүргүүлсэн аж.

АТГ-ын үүдийг сахиж буй өөр нэг аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нь Баянхонгорынх. Тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас батлан түүнтэй нь АТГ-ын мөрдөгчид танилцуулж гарын үсэг зуруулсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй мөрдөн шалгах ажиллагааг удахгүй дуусгаж, шүүхэд шилжүүлэхээр болж буйг ч хэлсэн. Баянхонгор аймгийн удирдлагыг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлснийг бид 2019 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэдээлсэн билээ. Тухайн үед эх сурвалжууд “Шалгаж эхэлсэн нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээж байв.

Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцжээ. Барилгын засвар чимэглэл, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус аймагт байдаг “Эко грийн ланд” компанийн захирлаас 100 сая төгрөгийн хахууль ямар зорилгоор авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлсэн хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдоогүй гэнэ.

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон талаар бид мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Г.Равжаа /Өнөөдөр сонин/


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:31:35

Lqf3eX http://pills2sale.com/ levitra nizagara

Бат [64.119.16.51] 2020-02-18 00:02:13

Харах царайны цэвэр цусны монгол залуус бн шүү энэ 2 эх орон ард түмэндээ аймахр их хайртай даа түүнд итгэдэг тэнгэр заяат хөх толбот ууд зөндөө дөө

иргэн [66.181.184.71] 2020-02-17 18:09:41

талийгаач болох гэж байгаа хүнд хонх дамрын дуу дуу сонсгоно гэдэг шиг хулгай луйвар. авилга хийж байгаа нөхөд сүүлийн үед хууллийн дуу бага сага сонсох бодж.Oвоо доо.

Батжаргал тийм юм хийх хүн биш . 100 сая байтугай 2 саяыг зээлээд ч буцаадаг хүн дээ ! [66.181.188.43] 2020-02-17 13:55:38

Архангайхүү

Баяр [202.179.31.98] 2020-02-17 11:24:03

Батжарга Отгонбаяр 2-г түргэн зайлуулахгүй бол бхр дуусна Хууль бусаар ажлаас халсан хүмүүсийнх нь нөхөн төлбөр 300 сая төгрөг өөрсдөө төлөх ёстой Үүнийгээ төсвөөс төлсөн Бхрчууд яллагдагчдаар удирдуулж болохгүй

Зочин [172.58.139.199] 2020-02-17 14:30:31

Tegeed naadyylaa zailuulaach

zochin [59.153.115.170] 2020-02-17 11:17:49

batjargal uul n gaigui nuruutai naad otgonbayar chin eldevochirn shigee hunii muud durtai huur bna lee ene hol yavahgui ee

Зочин [202.9.46.8] 2020-02-17 10:56:55

Түрүүчийн дарга Ширмэн бүүр аймаар хүн хамаг алтны ордыг авчихаад ядарсан нутгийнхандаа жижиг жижигээр нь 10 .20 сая гээд зардаг манай хүүхдүүд өрөнд орсон тэр жаргалсайхан ширмэн нарыг бас шалгаачээ

Зочин [103.80.210.101] 2020-02-17 10:14:52

,

Зочин [202.9.46.206] 2020-02-17 10:09:27

MANguudad ner buten hun alga shiv dee.uls oron gamshigiin bdald bhad ter Huuk ni tag chih bugeed alga bolchih yum.ezengui tur gej ene tsag uyeiig l heleh bh daa.

dorj [59.153.115.170] 2020-02-17 10:08:55

Naad Otgonbayar chin yum uzeegui estoi hogin hulgaich bna lee

Зочин [103.80.210.101] 2020-02-17 09:56:27

.

Зочин [64.119.23.227] 2020-02-17 09:19:06

Эхэлсэн шигээ дуусгаад иргэдэд мэдээлээрэй. Сонгуулиар даший шог болж бсан түүх нэн саяхных

хонгорын зочин [66.181.161.91] 2020-02-17 07:22:24

ямар муухай хүмүүс вэ үтэр түргэн төрийн албанаас нь зайлуулаач ээ

БАЯНХОНГОР [202.21.124.17] 2020-02-17 07:18:40

БАЯНХОНГОРЫН ЦАГДААГИЙН ДАРГА БСАН ОЮУТБОЛДЫГ ХАМТ ШАЛГА ОТГОНБАЯР ЭНЭ 2 ХАМТДАА БҮХ ХОРЫГ НАЙРУУЛДАГ БАС ОЮУТБОЛДЫН АХ НЬ АТГ.Р АЖИЛДАГ ТУЛ ЭДГЭЭР НӨХДИЙН ХЭРЭГ ЗАМХРАХ ВИЙ ДЭЭ.!!!!!!!!!!!

зочин [203.91.118.182] 2020-02-17 06:38:38

Батжаргалын хүү Намсрай нь Хөдөө Аж ахуйн яаманд ажилладаг, бэр Сайнзаяа нь Занданшатарын туслах хийдэг. Батжаргал чинь ер нь том гар шүү дээ

Эрхүү [150.129.143.112] 2020-02-17 06:32:15

Би уул нь Г.Батжаргалыг Эрхүүд оюутан байхаасаа мэдэх юм Саяхан Төрийн ордны ард тааралдаад мэндэлсэн чинь огт танихгүй царайлан ярвалдаад байсан юм гуйна гэж айсан байх Гэхдээ ийм асуудалд орооцолдож байгаа нь ямар олиг байв гэж дээ Түүнийг Бурхан өршөөг

Tum [202.9.46.60] 2020-02-17 14:05:43

Yun burhan orshoog gj, shorond ni hataa

Зочин [174.207.8.44] 2020-02-17 13:35:03

Mongolchuudaaa gej... iiim l humuus humuuus bedniiig udirdaj baina geheeer haramsaltau.. gehdeee yaaayaa gehev.. ta nar uursduuu l iiimerhuuuu humuuusiiiig suuuuliiin 30 jil songloooo! Odoooo yaay gehev!!! Uursduduuuu gomd!

Зочин [202.131.251.109] 2020-02-17 06:08:39

Нэгэнт л авлига авсан нь тогтоогдсон юм бол албан тушаалаас нь буулгаад байх ёстой газар нь байлгаад шалгах хэрэгтэй ш дээ. Ийм гарууд хэзээ ч ард түмэн, нутаг усныхаа төлөө ажилдаггүй юм. Бушуухан зайлуул.......

Зочин [202.21.98.178] 2020-02-17 05:32:12

хулгай хийсэн л бол хариуцллага хүлээх нь ойлгомжтой, Хууль шүүхийн байгууллага ажилаа хийж байгаа нь мэдэгдэж байна?

zochin [43.242.243.112] 2020-02-17 05:14:17

Tosviin mongoor LAND-200 avsan geed baisan aingiin zasag darga ITX-n darga nartai xolbootoi xereg shuugiad baisan yaasan be

иргэн [202.131.229.246] 2020-02-17 04:48:28

Дорноговь аймгийн ИХ дарга С, Түмэнбаяр албан тушаалаа ашиглан газар аваад түүнийгээ 150 саяар зарж хөрөнгжсөнийг шалгуулах хүсэлтэй байна аа

Зочин [202.9.47.21] 2020-02-17 04:12:30

архангайнхан арай дэндүү юмаа 1,2,3 дугаар дарга нар нь бүгд асуудалд орсон. Амьдралаа төвхнүүлж асуудлаа шийдэх гэж дарга болсон аятай гурван түлээээ

Zochin [66.181.161.10] 2020-02-17 03:24:09

UIH-gishvvn MAN-n bvlgiin darga D.Togtohsvrengiin hergiig yu bolson be? Mon Oworhangai aimgiin udirdalguudiig shalgaach!

Зочин [202.126.88.222] 2020-02-17 02:50:34

Халхын шоронд тавтай морил яасан итгэл алдсан хулгайч нар бэ .Ардын намын нэрийг бузарлаж бнаа.

Зочин [192.82.74.66] 2020-02-17 02:42:43

Сэлэнгэ аймгийг сүүлийн арван хэдэн жил хужаа засаг удирдаж ирлээ МАНгарууд голдуу хужаа

Зочин [202.9.46.27] 2020-02-17 02:35:57

Dornogoviig shalguulaarai gazriin litsenz arai hetereed bgaa.Mergejliin hyanaltiin baiguullaga ni uurhainuudiig yadag ch ugui.Tegsen hernee jijig biznesuudiig aimar daramtalna

4909 [202.126.89.108] 2020-02-17 02:28:17

Дундговийн засаг дарга О.Бат-эрдэнэ түүний хамаарал бүхий этгээдүүдийг шалгах хууль хяналтын байгууллага яг одоо алга уу?Аймаг хөгжихгүй байгаагийн учир нь ''4 жил ажилласан болоод 40 жил идэх хөрөнгөө цуглуулна,,гэж түүнийг хэлсэн гэдэгтэй ч холбоотой байж болзошгүй.Энэ аймагт төрийн байгууллагын дарга нарын ихэнхи нь шударга ёсыг уландаа гишгэсэн цүнх баригч утсан хүүхэлдэйнүүд.Муу үг модон улаатай,олны үг ортой алин болохыг шалгаад тогтлочихвол ирээдүй хойчдоо хэрэгтэй болов уу?

:tun [66.181.166.30] 2020-02-17 02:26:46

Эдгээр нөхдийг буцаагаад байранд нь тавь. Заримыг нь нинжа, заримаар нь дэрэвгэр жиргэрүү түүлгүүл. Дуртай сонирхдог юмаа хийх шиг сайхан зүйл хаа байхав.

Bayankhongoriin irgen [202.126.89.149] 2020-02-17 02:26:08

Bayankhongoriin Otgonbayar chin ITH-n darga bolohiin omno nzaa gdg bsan hunee darga bolood ahiin duu geed hooloigoo shahaj ugee zoogood ehelsen, yum uzeegui l huuhed. Uhah gazar bval avaad ir darga hiih hugatsaa duuslaa, ternees ni omno uhay geed suuj bdag mal gej sonsson. Aimgiin tsagdaagiihan ni morooroo ajlaa hiij bga humuusiig hoh nyats boltol nudeed mal orgiod bhad darga tolgoit ni medehgui. Engiin ard irgedee alchih geed, darga ni idej uugaad suudag. Yana daa nutag mini.

Уншигч [119.40.98.177] 2020-02-17 02:06:29

Яллагдагчаар татагдсан нөхдүүдийг ажлаас нь хурдан түдгэлзүүлэхгүй бол одоо ч төсвийн мөнгийг идэж өгнө ш дээ. Одоо цайрчихсан

Бууцагаан [202.126.89.43] 2020-02-17 01:58:06

Бууцагааны иргэдиин дарга Хоогойн Дагвадорж залилсан хулхидсан ажилчид хүмүүсиинхээ цалин хөлсииг өгөөчээ.. аимгиин засаг дарга . Тамгын даргын нэрииг барьж их л луивар хиилээ шдэээ одооо болилдоо

Бууцагааны иргэдийн дарга дагвадорж [202.126.89.43] 2020-02-17 01:51:59

Батжаргал даргын эхнэрийн дүү бууцагааны ИТХын дарга Хоогойн Дагвадорж гэж маш бэлэн амтай залилан хиидэг хүн бнаа. Барилга барина гэж маш олон хүнийг хулхидсан. Иргэдииг болон ажилчдыг хотоос аваачаад ажил хиилгээд л мөнгө төгрөгииг нь өгөхгүй засаг дарга болон тамгын дарга 2ын нэрийг барьж дандаа залилдаг.

Зочин [202.126.89.232] 2020-02-17 01:35:43

Сэлэнгэ энэ хужаа нараас салах цаг болжээ

Зочин [66.181.160.90] 2020-02-17 01:17:56

Ээ яасан муухай вэ.

Зочин [202.131.235.198] 2020-02-17 01:10:02

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [202.55.188.43] 2020-02-17 11:47:02

Ямар үнэ хөлстэй юм

jjs [103.10.22.160] 2020-02-17 01:09:51

Ийм муу хулгайч луйварчдийг мөрдөнд ясы нь цайтал суулгах хэрэгтэй

Зочин [172.58.142.169] 2020-02-17 00:31:48

Shigshee hulgaichuud

Mgl [202.126.89.118] 2020-02-17 00:13:58

Tegeed iim lalryydiig yagaad bailgaad baidiim vter tvrgen zailyylaad yalii n ugduggui


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.