Дуулиант хэргүүдийн зарим нь “дуншиж” эхэллээ

Н.Алтанцэцэг / Хууль

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига албан тушаалтай холбоотой хэргүүдээс хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Эдгээр хэргүүдийн тоймлон хүргэж байна.

М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.Түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж шалгасан ч сулласан байгаа. Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шалгаж дуусч, АТГ-аас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Н.НОМТОЙБАЯРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг хуулийн байгууллагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт хилийг хориг тавьсан байдаг. Тэгвэл хуулийн байгууллагаас Н.Номтойбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.БЯМБА-ОЧИРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, бусдаас 500 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрөгч аравдугаар сард гэрээс нь баривчилж, саатуулан шалгасан байдаг. Д.Бямба-Очир нь 2016 оны сүүлчээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар томилогдон ажилласан боловч тухайн албан тушаалыг ердөө хоёрхон жил хашаад ийнхүү баривчлагдсан. Тэгвэл Д.Бямба-Очирт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ.

Дашрамд дурдахад, Д.Бямба-Очир 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн орлого 78 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 668 сая, нэг тэрбум 300 сая төгрөгөөр үнэлэгдэх зургаан орон сууц, барилга байгууламжтай, 180 сая төгрөгийн үнэтэй Лексус-570 автомашинтай, нэг тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ЗТХ-ИЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.ГАНБАТЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрөгч аравдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон билээ. Д.Ганбат өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон байдаг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж, 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийсэн билээ. Тэгвэл АТГ-аас Д.Ганбат холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Ч.АЛТАНХУЯГ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /ЭМДЕГ/ Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг н.Баяраа нарыг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ эрүүгийн хэрэг нээн, шалгаж байсан. Ч.Алтанхуяг нь 2017 оноос ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Тэгвэл Ч.Алтанхуяг холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусч, прокурорт шилжүүлжээ.

Дашрамд дурдахад, Ч. Алтанхуяг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлжээ. Тэрээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой, тэдгээрийг 845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй аж.


Сэтгэгдэл

gal [43.242.243.108] 2020-02-27 16:23:31

er tun muu hun shuu Z . Enhbold

dorj [43.242.243.108] 2020-02-27 15:35:19

taigan Enhbold oshoo avdag sait

mongol kumun ni [103.10.22.39] 2020-02-24 23:13:31

end tor.zasag.huuli baina uu

gar [43.242.243.108] 2020-02-22 17:21:27

shuuh siideegui baihad hudlaa niigemd ingej jujiglehee boli

Зочин [192.82.70.37] 2020-02-22 02:16:05

НӨГӨӨ АЛДАРТ ХУЛГАЙЧИД БОЛОХ САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, БАЯР НАРЫН ХЭРЭГ ЯАГААД ТАГ ЧИГ БОЛОВ ОО??!

Зочин [66.181.187.204] 2020-02-22 00:07:45

дуншсаар л байна уу хаха боль доо хүүхэд хуурч байгаа юм уу атг наадуултайгаа хамт зайлаа

зочин [124.45.101.202] 2020-02-21 23:03:32

Чимидийн Сайханбилэг гуай алга байна, яасан бэ? хэзээ шийтгэгдэх вэ?

Zochin [139.5.217.35] 2020-02-22 00:22:46

Saihambalag neg nartai saihan odor barigdana faa

Зочин [150.129.140.121] 2020-02-21 22:35:23

Төрөөс төрсөн тэрбумтангууд , 6 авгайтай юм болуу 6 байртөй ч гэх шиг, жирийн биш люкс апартментуудтай том гарууд

Зочин [103.212.118.70] 2020-02-21 21:12:19

songuuliin jil ushuuch olon hereg delgegdene

Зочин [192.119.160.94] 2020-02-21 20:15:17

Баярцогт алга байна, хамгийн түрүүнд хоригдох хүн шүү дээ,бид мартамхай байж болохгүй, энэ хэргийг орхиж байгаа нь олон томчууд хам холбоотой байгаа гэж харагдаж байна

Зочин [202.9.46.14] 2020-02-22 10:48:21

neeree Sugar buur martagdjee

Зочин [73.221.181.240] 2020-02-22 04:16:43

Баярцогт, Сайханбилэг, Баяр, Элбэгдорж, Бадамжунай, Ми Энхболд, Сугар, Дорлигжав, Отгонбаяр, Нямдорж, Ундармаа, Оюунхорол, бусад ЖДҮ-чид болон концессчид гээд бузар булайгийн туйлууд байнаа байна.

Зочин [101.165.35.180] 2020-02-21 19:42:06

Энэ залуу энэ цагийн манлай авилгалч Энэбиш асны туслах байсан юм билээ. Аав нь Ху намын кадр хүчин байснаараа Сандуйтай төстэй нэгэн болой.

Зочин [103.10.23.77] 2020-02-21 18:02:43

ene GANBT bol 83 ond mongoliin irgen bolson tsever hyatad hun naad idsen uusan yuch bi erdenet uildveriin hudaldaa erhelsen zahiral baihaas said hurtlee hulgai hiisen zamiin buh hyatad companyiudtai holbogdoj asar ih hemjeenii avilga avsan mye enhkboldiin shadar naiz ilzoo huvaadag iveeld ni anidardag hujaa boloi

зочин [49.0.213.72] 2020-02-22 12:47:12

үнэн бичсэн болой, даан ч хужаа ганбат их л пээдгэр босон байсан

Zochin [66.181.161.33] 2020-02-21 17:08:44

MAN n bvlgiin darga Togtohsvreng shalgaach ovorhangai aimagt jinhen awilgaliig tsetseglvvlj bgaa nohor shvv!

Зочин [202.21.108.187] 2020-02-21 16:59:22

Худлаа хуаал буцааггаад тавина биз

Зочин [59.153.85.136] 2020-02-21 15:01:05

АТГ улс төржиж худал шалгаж дуусаж шилжүүллээ гэхээ болих хэрэгтэй. дутуу шалгаж шүүхэд хүргүүлээд шүүхээс буцаалгачихаад шүүгч нарыг муулаад өөрсдөө ард нь нэр цвэр үлдэх гэж байдаг, бид шалгаж байна шүүгч л шийдэхгүй байна гэх мэт яриад. бүрэн шалгасан бол энэ бүх хэргүүд хэрэгсэхгүй болж дахин дахин буцаж хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээхгүй шүү дээ. Цагдаа ч гэсэн өдөр олон хүний нүдэн дээр хүн алсан хэргийг хэдэн жил шалгаж шалгаж шүүхээс буцаалгаж байгаа нь дийлэхгүй чадахгүй дээ биш санаатай буцаалгах гэж дутуу шалгаж шүүхэд хүргүүлж байгаа гэх хардлагийг төрүүлж байна.

Зочин [202.179.26.35] 2020-02-22 04:48:44

yag unen. yallah dugnelt n shaardlaga hangahgui butsaagdaj bga. toglood bga um shig. ug n suugch en tohioldold prokuroriig tas zagnaad yawuuldag. yu bolow. shuuh huuli zurchsun gj bga tohioldold shalgadag gazar n bga. atg.

Irgen [139.5.217.35] 2020-02-22 00:18:46

Shuuh mash ochuuhen shaltag zaagaad butsaadag.Shuuhiin setgelgee arga bariliig oorchloh heregtei.Hereg ni notlogdchihood baihad yos todii shaltagaar butsaagaad baival hetsuu.Shuuhed hyanalt heregtei.

Зочин [202.9.46.188] 2020-02-21 14:31:44

Сайн ажилжээ. Нөгөөх прокурорхх шүүхийн давааг давдаг болуу яадаг бол.Олон хонгил даваа ус мөрөн гатлах байхдаа

Зочин [103.10.21.58] 2020-02-21 13:56:38

Эрхэм шүүгч нар минь хөөн хэлэлцэх хугацаа, хэрэг буцаах ,дахин мөрдөн байцаалт, эрүүл мэнд гэх мэт олон шалтгаан үүсэх вии дээ Наадуул чинь хуулийн цоорхойг овжин ашиглана даа Давж л сэтгэхгүй бол ....Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг ч энэ хэлц үг худлаа болоод 30 жил болж байна ЭРХЭМ ШҮҮГЧИД ПРОКОРОРУУД АА ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЁ

Иргэн [192.82.67.55] 2020-02-21 13:34:08

Жинхэнэ авилгачид уг нь мөн л дөө, улсын ажил хийгээд тэрбумтан болсон хүмүүс.

Зочин [202.9.40.62] 2020-02-21 13:10:47

Одоо л шударга ёс эхэлсэн эсэхийг харна даа. Шүүх хэргийг буцааж тоглодог тоглоом эцэслэсэн болов уу даа.... харж л байя.....

Зочин [202.55.188.92] 2020-02-21 12:48:35

Bvgdiig ni ger bvltei ni al

Зочин [103.10.21.58] 2020-02-21 12:00:59

Бусдаас шударга гэж та нарыг төр томилсон Дээрхи нөхдүүддийн хэргийг шударга шүүж чадвал ард түмэн бид ШУДАРГА ЁС яллаа хэмээн.итгэе... Эх орныхоо хамаг баялагийг цөлмөж ард иргэдийн амьдралыг санаатайгаар ядууруулж улс орны хөгжлийг 30 жилээр хойш нь татсан эдгээр хүмүүс бол УРВАГЧИД...Өнгөрсөн 30 жилд авилга албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон хэнийг ч БҮҮ ӨРШӨӨ ЯЛЫГ БҮҮ ХӨНГӨДҮҮЛ ОДОО Л ШҮҮХ ШУДАРГА ЁСИЙГ ТОГТОО...ҮЛДСЭН ХЭДХЭН НАСАНДАА ШУДАРГА НИЙГЭМД АМЬДАРМААР БАЙНА

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-02-21 12:00:33

БУРУУ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ХУУЛЬ ХЭНД Ч ТЭГШ ҮЙЛЧИЛНЭ

Зочин [202.126.89.148] 2020-02-21 13:13:05

Зөв зөв.

Zochin [202.126.89.249] 2020-02-21 11:57:21

Dorligjav prokupopin hereg uy bolchihov

зочин [202.179.25.15] 2020-02-21 10:49:40

төмөр замын мөнгө угаасан хэрэг яагаад таг байнаа. Гадаадад гарсан 2 нөхөр нь ирсэн юм бол уу

Зочин [202.126.88.55] 2020-02-21 10:36:42

Дандаа маш их мангөтэй эрх мэдэлтэй бсан гэмт хэхэгтнүүд бна эд нарбг л шүүж чадвал жинхэнэ шударга үнэн ирсэн гэж өодно доо

Зочин [202.131.247.170] 2020-02-21 10:21:53

Шүүхийг л харах үлдэж дээ

ЗОЧИН [202.9.46.18] 2020-02-21 09:59:45

НӨГӨӨ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ОРГОДОЛ ЭЛБЭГДОРЖ Ч МӨСӨН ДЭЭР МАД СУУХ ЦАГ ОЙРТОЖ БНОО

Zayat [202.126.89.237] 2020-02-21 09:03:49

Elbegee holin bantan haana hoshgorch yawna we. Ene hun 8 jil yls oron ydirdaj chadaagui ee.boon or zeel orond oryylsan hariytslaga zaawal huleeh estoi shuu. Eh oronoosoo yrawsan hun dee. Oor hun songoson bol arai gerel gegeetei baih bsan. Elbegeeg ygaasaa luiwaraar garch irsen

Зочин [172.58.204.158] 2020-02-21 13:39:40

Хар тивд ардчилсан хувьсгал хийж яваа. Манийгаа бодоход дэлхийн хэмжээний хүн шүү дээ.

.... [123.208.182.64] 2020-02-21 09:01:32

....

erdenee [66.181.169.70] 2020-02-27 05:35:15

har tibd haruudiig tsagaan bolgoj ugnu gegeed hoshgoruulj yabj chadah l tarbagadorj shuu...

Зочин [202.9.46.186] 2020-02-21 15:51:53

Uks tvrtsebdegshij baina vs honzon vshvv horsoloo abch vgvidee daldaas muulj setgel hanadagadgiin hort mogoi nuud shvvh shiidtel booj vhebdee

Zol [202.126.89.237] 2020-02-21 08:59:06

Shuuh shydarga bish bolson dandaa mongotei humuust uilchildeg. Ene humuus dandaa yls orond hohirol yvhruulsan humuus ba. Horongiin hyraaj swch shiid. Eronhii saidyyd bolon sahal erdenebileg jast bathuu nariin hereg songyylitai hamt salhind hiisch medeheer ba

Зочин [66.181.185.84] 2020-02-21 08:45:05

Хуулийн байгууллагуудад Салхи орж байгаа эсэх нь шуухийн шийдвэрээс харагдаж эхлэнэ ,,,. Харья

Зочин [103.111.68.3] 2020-02-21 08:22:16

МАНАН-гийн ТАХАЛТАЙ ШҮҮХ ҮНСЭЭД ТАВИНА....


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.