Эрүүл мэндийн байгууллагуудад хувийн хамгаалах хэрэгсэл гардууллаа

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яаманд өнөөдөр Улсын клиникийн 1, 2, 3дугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, Зоонозын Үндэсний төв, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хувийн хамгаалах хэрэгсэл гардуулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч С.Диордица “Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Засгийн газар, салбар яамд сайн ажиллалаа. Салбар хоорондын хамтын ажиллагаа хамгийн сайн байгааг өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ажлын хэсэгтэй хамт явж байхдаа харсан. Энэ удаа ЭМЯ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагуудад коронавирусыг оношлоход зориулан эрүүл мэндийн байгууллагуудад рентген аппарат гардуулж байгаад баяртай байна” гэсэн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Шинэ коронавирусийн тархалт БНХАУ-аас гадна БНСУ-д тархчихлаа. Тиймээс бид сиймхий алдаж болохгүй. Халдвар тархалтаас сэргийлж хариуцлага алдаж болохгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжүүд хүргэж байна. Хамгаалах хувийн хэрэгсэл 100 мянган ширхгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын тусламжаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймагт зөөврийн рентгэн аппарат, амьсгалын аппарат, дижитал аппаратууд, бусад хэрэгтэй тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.118] 2020-02-22 03:06:12

Guie nugu hyatdad heden hun uhsen, tuchnuun hun haldvar avlaa, tud edgelee gsn medeelel medee mn yagad tavihgui bnaa!?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.