Хятадад коронавирусийн халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгджээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 76 мянга давж, 2345 хүн нас барсан бол 20659 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ. Хятадад нэг хоногийн дотор коронавирусний халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2393 хүн эмнэлгээс гарсан байна. Харин нас барсан 109 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар сэжигтэй 1361 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдтэй ойрын хавьталтай байсан 113 500 хүн эмнэлгийн хяналтад байна.

Халдварын голомт болох Хубэй мужид нэг хоногийн дотор 366 шинэ тохиолдол /Ухань хотод 314/ бүртгэгдэж, 1767 хүн /Уханьд 992/ эмнэлгээс гарсан бол 106 хүн /Уханьд 90/ нас баржээ. Тус мужид тархалт эхэлснээс хойш нийт 63 454 хүн халдвар авч, 47 647 хүн өвчилснөөс 10 892 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт 68 хүн халдвар авсан бөгөөд тэдний хоёр нь нас барж, зургаа нь эдгэрчээ. Макаод халдварын 10 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн эмнэлгээс гарсан бол Тайваньд 26 хүн халдвар авч, нас барсан нэг тохиолд бүртгэгдэж, хоёр хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл

Zochin [61.156.116.222] 2020-02-22 13:17:45

Chi nogoogoo saihan tari bitgii zallhuur bitgii belenchleed bai teguul zaaval gadnaas avah shaardlagagui

Зочин [202.9.46.53] 2020-02-22 13:02:04

Энэ улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй жуулчин хүлээн авахгүй байх нь зөв.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.