Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц: “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн ерөнхий зурлагаар сайхан жил болно

Н.Алтанцэцэг / Нүүр

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдсан шинийн нэгний бэлгэдэл болон Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн ерөнхий зурлагын талаархи мэдээллийг хүргэж байна.

ШИНИЙН 1-НИЙ ӨГЛӨӨ

Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхгүй, айл хэсэхгүй учраас гэртээ гэрийнхэнтэйгээ золгон ёсолж болно. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг.

Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Ганцхан өөрөө биш гэр бүл, ард түмнээрээ урт наслах хэрэгтэй. Хэчнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм.

Цагаан сар өглөгөөр эхэлдэг. Монголчууд өглөгийг чухалчилдаг. Өглөг өгч буйн цаад учир шалтгаан нь өөрт буцаж буян болж ирнэ гэдэгт итгэдэгт оршмой. Мөн өглөг нь бусдад урам зориг өгөх зорилготой. Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмыг үг хэлж байна гэдэг чинь ч өглөгт тооцогдоно. Бие, хэл, сэтгэл хэмээн үзвэл хэлээр буюу бусдадаа сайхан үг хэлж, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зүг чигийг нь өгсөн сургаалаа айлдаж байх нь зөв өглөг юм. Түүнчлэн шинэ өглөө бие биедээ сайхан зан аалиар хандаарай. Бага насандаа эцэг эхийн хайраар тэтгүүлж, залуу зандан насандаа гэр бүл болж, өтлөх насандаа өсгөсөн эцэг эхийнхээ хайрыг үр хүүхэд нь буцааж хариулж жаргаадаг. Бага нас, залуу нас, өтөл үе гурван цагийн хэлхээнд Монголчууд бид жаргалд умбаж байдаг. Энэ учир нэн ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавьж хайр энэрлээр өглөг өгөөрэй.

СҮСЭГ БИШРЭЛЭЭ ХИЧЭЭ, ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛ

Хувьтай хүн хулгана жил үзнэ гэдэг. Хувьтай хүн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Хуучны үг ёгтлол ихтэй. Ийм муухай ханиаданд олон хүн нэрвэгдэж, түүнээс үлдэж чадсан нь хувьтай байж болох шүү дээ. Тиймээс үүнийг хүрэхгүй байх, өөрийн хувь заяаг аварч гарах, хувьтай хүн гэдэгт орох тухай юм. Яагаад гэвэл энэ бол дэг журмаа сайн баримталж, дахин хэлэхэд, засаг төрөөс явуулж байгаа бодлогыг сайн сахь, сүсэг бишрэлээ хичээ, өөрийгөө болон гэр бүлээ хамгаал гэсэн үг. Баар саванд орохоос авхуулаад олон нийтийн газраар явахгүй байх, идэж уух дэглэмээ барьж, цэвэр агаарт гарах гэхчилэн их сайхан үйлийг хийж чадсанаараа бид аюулт өвчнийг гэтэлгэж, сайн сайхан явах уг эх үүсвэр бий болно.

“ХОТОЛ ТӨГС” ХЭМЭЭХ ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛИЙН ЕРӨНХИЙ ЗУРЛАГААР САЙХАН ЖИЛ БОЛНО

Айлчлан ирж буй “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн ерөнхий зурлагаар сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Ер нь жил гарах нь хэдэн мянган жилийн тэртээх цаг хугацааны үргэлжлэл байдаг. Мянган дуусаад шинэ мянган эхэллээ ч урд мянганы л үргэлжлэл байна. Зуун өнгөрөөд дараагийн зуун эхэлсэн ч гэлээ бидний амьдралын үргэлжлэл байдаг. Тэгэхээр нэг жил улирч, дараагийн жил айлчлах нь мөн ялгаагүй тийм гэсэн үг. Шинэ жилийн сайхан, муухай болох эсэх нь ихэнхдээ амьдралынхаа суурийг яаж тавьсан бэ гэдгээс хамаарна. Мэдлэг, боловсролоо дээшлүүлж, ажил хөдөлмөртөө зүтгэл гаргаж, жаргалтай сайхан амьдралаа бүтээхийн төлөө эдийн засаг, цалин цавгаа бодож ямар хичээл зүтгэл гаргасан бэ гэдгээс хэрхэн амьдрах улбаална. Ийм хичээл зүтгэл гаргасан бол хойшдын бүх үйл хэрэг сайн сайхан байх нь гарцаагүй.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:02:25

Hnrzg0 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:56:29

24NQeZ http://pills2sale.com/ levitra nizagara

alybdmqara [164.132.161.178] 2020-05-04 01:34:10

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

sljyqnfztt [164.132.161.178] 2020-05-04 01:33:59

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [66.181.181.187] 2020-02-26 02:31:14

Мунхагын харанхуйн номлол. Үүгээр Монголчууд 400 жил амьдарсан. Тэгээд доройтлын туйлд хүрсэн. Харин энэ бузар номлолыг номхотгон дарсан он жилүүдэд хөгжил цэцэглэлтийн зам мөр дээр гарсан байдаг.

тэргэл [103.26.194.25] 2020-02-25 01:41:22

хөөөш чой ламаа муу жил гэж угаасаа байдаггүй энэ жил ч мөн адил онцгой илүү сайн гэж байхгүй хүмүүний амьдаралд бүх зүйл холилдож оршдог.... цааш нь бичих үүү яахав....

Зочин [202.9.46.167] 2020-02-24 11:24:43

Та их олон юм яриад байх шиг байна лээ. Коронодчихваа. Өмнөөс тань санаа зовоод байгаа шүү!

Зочин [94.25.170.144] 2020-02-24 08:37:48

Бүгд хичээж амьдрах нь хүн бүрт хамааралтай гэдэг нь зөв шүү Бүгд хувьтай байхын тулд хичээцгээрэй

Зочин [202.126.89.85] 2020-02-24 08:33:01

Энэ 1 юмыг юунд хуцуулаад бдгийн

Зочин [37.76.14.146] 2020-02-24 07:03:37

Баярлалаа. Сайхан шинэлээрэй

zochin [202.55.188.93] 2020-02-24 05:11:39

Jil bolgon saihan jil boldog. Utaatai ugaartai hulgaichtai deeremchintei huuligui erh duraaraa 30 jil saihan amidarlaa.

зочин [49.0.212.100] 2020-02-24 05:08:34

цагаан сараа зөв өдрөө товлож хийгээч ээ

Зочин [185.220.101.3] 2020-02-24 01:36:44

Д.ЧОЙЖАМЦ ХАРААЛ ИДСЭН МУУ ШАР ХУВАЛЗ. ЧИНИЙ НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРААД ЭРЛЭГ НОМУУН ХААНЫ ХАЛУУН ТАМЫН ЁРООЛД АМЬДААРАЙ ЗААВАЛ УНАНАА!

Зочин [66.181.181.187] 2020-02-26 02:28:16

Лам нар хоорондоо өс хонзонтой. Бие биеэ хараахын дээдээр харааж зүхэж явдаг. Шалтгаан нь эд хөрөнгө, эрх мэдлийн өрсөлдөөн. Эд нарт ямар ч ариун гэгээн зүйл үгүй.

Монгол [202.179.10.162] 2020-02-24 18:03:51

Яасан муухай хэлдэг юм

Зочин [64.53.234.130] 2020-02-24 05:02:30

Why?

Зочин [103.229.122.75] 2020-02-24 02:03:32

За үүнийг бичсэн хүн болон ар гэрийнхэн нь энэ жил ёстой хараал идсэн,уруудаж доройтсон засрал хэзээд авахгүй хар дарсан зүүд жил болж гайгамшигт өрьөнө гэдэгт итгэлтэй байнаа!!! Харь шашин бидэнд огт хэрэггүй ээ?! Тэр шашинтайгаа арилж далдар!!! Хараал хараал....

Монгол [64.119.19.192] 2020-02-24 01:06:38

Монгол улс монголчууд минь өлзий хутагийн наран урдаас гииж аврах тэнгэр дээрээс ивээж хувьтай хүн үздэг хулгана жилдээ хотлоороо сайхан шинэлээрэй

Зочин [192.82.69.195] 2020-02-24 00:17:14

mongolchuudad buyn orshig


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.