Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж гарлаа

Ц.Анударь / Улстөр

Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргалаа.

Тус захирамжид зааснаар 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.

Та бүхэнд Хотын даргын гаргасан захирамжийг танилцуулья.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.238] 2020-03-03 07:54:43

зов байна аа

САРАА [192.82.77.246] 2020-03-02 14:41:11

ЗӨВ ЗӨВ

Зочин [122.201.21.90] 2020-03-01 09:37:18

Өвчингүй ч байсан ажлын цаг сургууль цэцэрлэгийн багш ажилчид 8 цагаас 17 цаг буюу ажлын 8 цагаар ажилламаар байна аа Бүх төрийн албан хаагчид 17 цаг гэхэд ажил нь тардаг баймаар байна Хүүхдээ авах харах хоол хийж өгөх Сургууль нэг ээлжтэй болбол дагаад бүх хүмүүсийн ажлын цаг цэгцтэй болно

Sss [66.249.82.76] 2020-03-01 02:04:57

Mash zow. Gexde end xuwiin baiguullaga orno bizde. Manai oxin xuwiin baiguullagad ajilladag. 3, 6 nasni 2 xuuxedtei murtluu oroi tardagtaa l tarax yum bnshd.

Зочин [202.9.46.203] 2020-03-01 02:03:47

Орк монголчууд

Зочин [66.181.191.238] 2020-03-03 07:50:33

чи өөрөө хэн бэ

Иргэн [202.179.10.162] 2020-02-29 10:28:20

Болж байна.

Зочин [202.9.46.64] 2020-02-29 10:11:02

2 цаг байвал зүгээр байна 1 цаг бол хангалтгүй ш дээ

Зочин [103.229.123.227] 2020-03-01 02:28:11

Shunal. Ork

иргэн [64.119.24.238] 2020-02-29 09:08:28

Эрт ээж нь ирэхээр хүүхэд баярладаг юм шүү. Баярлалаа.

Зочин [103.26.195.92] 2020-03-01 02:18:19

Үнэн.

Зочин [202.126.88.217] 2020-02-29 07:48:19

1 tsagiin omno ywsan ywagvi adilhan hoyriin hoorond ym bishvv

Зочин [202.55.188.81] 2020-02-29 07:06:09

Зөв зөв

Zuvuu [66.181.161.4] 2020-02-29 06:17:42

Zuv dejij bn

Зочин [103.229.121.212] 2020-02-29 05:40:24

Gertee ajillah bolomjiig burduulj ugvul. Jishee n oydliin uildveriig neg udaa gerluu n mashiniig n hurgej uguud oyoh materialuudaa hyamd zardlaar buunuur n hurgej uguud daraa n tsugluulj avah geh met. Nemelt zardlaa zuv tuluvluj zohitsuulj chadval. Manai taxichid ch hun bagatai bolloo geed ajilgui bololgui iimerhuu talbarluu shiljeed yavchina. Orlogo bagasch boloh ch yamarch bsan orlogogui bolohgui. Deerees n uhaalag zohitsuulalt l hiigeed ugchihvul. Solongost iimerhuu gereer hiideg ajluud bdag daa. Interneteer hiij boloh ajluud ch oilgomjtoi.

Зочин [192.82.70.18] 2020-02-29 04:53:49

Болж д бна ш дээ. Нэг цагийн өмнө гэртээ ирж хүүхдүүддээ цаг гаргах боломжтой. Чамлараар чанга атга.

Зочин [64.119.19.241] 2020-02-29 04:18:30

1 цаг гэдэг чинь ашиглаж чадвал маш их хугацаа хотийн дарга зөв шийдвэр гаргаж бн зарим нэг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс зүгээр суугаад хоолоо халбагдуулж идүүлэх санаатай байх шиг бн бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж маскаа оёод зүү гараа угаа

Зочин [103.57.94.159] 2020-02-29 03:34:12

Bayrlaa

Зочин [73.15.211.77] 2020-02-29 02:49:47

boljiinoo 1 tsag gedeg bas ih hugatsaa shuu sain bna

ИРГЭН [192.82.77.212] 2020-02-29 01:47:02

1 ЦАГ ШҮҮ.ТЭНЭГ ХОГ

иргэн [202.131.226.166] 2020-02-29 03:12:33

чи өөрөө туйлын ёроолгүй тэнэг

zochin [66.249.82.78] 2020-02-29 02:21:27

bolomjit buh arga hemjeeg avch bgain bishuu, yasan setgel chini hanadaggui yum be, sorog comment bichihee boli, hangalttai shde, gargasan shiidvert bayarla


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.