Харвардын их сургуулийн ерөнхийлөгч болон түүний эхнэр COVID-19-н халдвар авчээ
Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Лоренс Бэкоу болон түүний эхнэр Адель нар шинэ төрлийн коронавирусын халдвар авсан талаараа мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Тэрээр багш, удирдлагуудад хандаж гуравдугаар сарын 24-нд бичсэн захидалдаа,“Өнөөдөр өглөө Адель болон миний бие коронавирусын халдвар авсан болохоо мэдлээ. Ням гарагаас бид хоёрт халуурах, ханиалгах, булчин өвдөх шинж тэмдгүүд илэрч эхэлсэн учраас Даваа гарагт эмчдээ хандсан юм. Бид өчигдөр вирусын шинжилгээ өгсөн бөгөөд хэдхэн хормын өмнө вирусын шинжилгээний хариу эерэг гарсан мэдээг хүлээж авлаа” гэжээ.
Тэрээр гуравдугаар сарын 14-нөөс эхлэн бусадтай харилцах харилцаагаа хязгаарласан байна. Түүнчлэн Массачусетс мужийн захирагч Чарли Бейкер муж улсын долоон сая оршин суугчдад гэртээ байж, эрүүл мэнд болон бусдын аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: NBCNEWS







































































Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ