“Diamond Princess” хөлөг онгоцны 603 зорчигч эдгэрчээ
Японд ням гарагт коронавирусний халдварын 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдөр дараалан олноор нэмэгджээ. Бямба гарагт 200 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болсон юм.
Японд халдварын нийт 1893 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцны тавцан дээр байсан 712 хүнийг оруулаагүй байна.
Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод 430, Осакад 208, Хоккайдод 175, Чибад 158, Хиогод 133, Канагавад 125 тохиолдол бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 66 хүн нас барсны 10 нь хөлөг онгоцны зорчигчид юм.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар 975 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд тэдгээрийн 603 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид ажээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргад мордлоо
Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
Жуулчдын тоо эхний улиралд 40 орчим хувиар нэмэгджээ