Ц.Баатархүү: Нийслэлийн төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

НИТХ дахь АН-ын бүлгээс Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ “Засгийн газар ХАОАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сар авахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Улаанбаатар хотын төсөвт ихээхэн хүндээр тусна, мөн нийслэлийн төсөв тасарна” гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нийслэлийн төсөв 2020 онд 1.2 их наяд үүнээс 60 хувь буюу 700 гаруй тэрбум төгрөг нь ХАОАТ-аас бүрддэг. Зургаан сар авахгүй бол 350 тэрбум төгрөгөөр хотын төсөв тасарна гэсэн санаа илэрхийлж байна. Мөн эхний хоёр сар гэхэд 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихаад явж байна. Иймд нийслэлийн төсөвт нэн шаардлагатай тодотгол хийж, НИТХ-д оруулж шийдүүлэх шаардлага тавьсан юм. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж байна. Тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломж байхгүй юу?

-Энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн идэвхжилт буурч байгаатай холбогдуулж, мэдэгдэл гаргасан. Энэ нь ХАОАТ-аас суутгадаг орлогын татвар 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг зургаан сарын хугацаанд тэглэсэн. Нийслэлийн орлого 2020 онд 1.2 их наядын орлого төвлөрүүлэхээр батлагдсан байгаа. Энэ орлого төвлөрүүлэх үйл ажиллагааны 80 орчим хувь нь татварын орлогоос бүрддэг. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дээр татварыг тэглэж байгаатай холбогдуулаад нийслэлийн орлого бүрдэхгүй хэмжээнд хүрч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв бүрдэхгүй. Хөрөнгө оруулалтын ажлуудыг явуулахад урсгал зардлыг санхүүжүүлэхэд улсын төсөвт жил болгон өгдөг 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шилжүүлэх асуудал хүндрэлтэй болж байгаа. Иймээс нийслэлийн иргэдийн хурлаар нөхцөл байдалтай уялдуулж, бодит үнэн тоогоо баталъя. Төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй.

-Урсгал зардлаа татаад явж болохгүй юу?

-Онц шаардлагагүй, тэвчиж болох урсгал зардлаа хасах хэрэгтэй. Эдийн засгийн хүнд үед Аз жаргалтай хотын индекс тооцдог нэг тэрбум төгрөг, Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болох гурван тэрбум төгрөг, хотын захиргаанд шинээр эд хогшил худалдаж авах нэг тэрбум төгрөг, Улаанбаатар хотын захиргаанд эд хогшил худалдаж авах 500 сая төгрөг, нийслэлийн дарга нарын авто баазыг шинэчлэх мөнгийг хасах хэрэгтэй. Эдгээр мөнгөнүүд энэ цаг үед шаардлагагүй. Мөн хойшлуулж болох хөрөнгө оруулалтын ажлууд байгаа. Тухайлбал, дүүргүүдэд барьж байгаа, дарга нарын суудаг захиргааны ордуудыг хойшлуулъя. Өнөөдөр хоёр дүүрэгт төрийн захиргааны ордон баригдаж байгаа. Мөн гурван дүүрэгт соёлын ордон баригдаж байна. Эдгээр ажлуудыг хойшлуулах хэрэгтэй. Ингээд төсвөө хэмнэж, үнэн зөвөөр нь бодит байдлыг дүгнэж, төсвөө дахин хэлэлцэх шаардлагатай.

ГАДААД ХАРИЛЦАА ТҮР ХУГАЦААНД ЗОГССОН УЧРААС 850 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАГҮЙ

-Одоогийн байдлаар гадаад дотоодод томилолтоор ажиллах боломжгүй байгаа. Иймээс энэ зардлаа танах боломж байгаа юу. Ер нь гадаад дотоодын томилолтын зардалд хэчнээн төгрөг тусгадаг вэ?

-Гадаад дотоод томилолтын үйл ажиллагаанд 850 сая төгрөг төлөвлөсөн байсан. Одоо гадаад харилцаа түр хугацаанд зогссон учраас 850 сая төгрөгийг хэрэглэх шаардлагагүй. Мөн хэмнэж, тэвчиж болох маш олон зардал байгаа. Үүнийг хэмнээд төсөвтөө тодотгол хийж, хэмнэсэн мөнгөөрөө гурван зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх гэж?

-НИХТ эрх мэдлийнхээ хүрээнд улирлын урамшуулал өгч болдог. Иймээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд онцгой байдал болон дүүргүүдэд байгаа төрийн албаны хүмүүсийг тодорхой урамшуулалтай болгоё. Мөн 117 хороонд байдаг өрхийн бизнесийг дэмждэг, бичил бизнесийн хоршоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн эмнэлгүүдэд дутагдалтай байгаа амьсгалын аппаратыг хэмнэсэн төсвөөр хөрөнгө оруулалт хийцгээе гэдэг саналыг гаргаж, төсвийн тодотгол хийх саналыг өргөн барьсан байгаа.

ОДООГООР 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРЧИХСАН БАЙГАА

-Төсвийн тодотгол хийхээс гадна эдийн засгийг хэвээр хадгалж үлдэх арга байхгүй гэж үү?

-Орон нутгийн төсөв алдагдалгүй батлах хуультай. Эдийн засаг хүнд байгаа үед улс төржих шаардлага байхгүй. Төсвийн орлого нэгэнт бүрдэхгүй тодорхой болсон. Одоогийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасарчихсан байгаа. Төсвийн тодотголоо хийгээд хойшлуулах хөрөнгө оруулалт зардал, шаардлагагүй урсгал зардлыг танах хэрэгтэй.

-Шаардлагагүй урсгал зардлыг танахаар хэдэн төгрөгийн хэмнэлт хийж байгаа вэ?

-Миний харж байгаагаар 100 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж байгаа гэсэн тооцоо хийсэн байгаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:58:08

6PPD0G http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:07:08

9iG7Jh http://pills2sale.com/ levitra nizagara

Нийслэлийн иргэн [103.57.94.105] 2020-04-02 15:44:16

Хөөрхий дөө яасанч ядмагхан сэтгэдэг юм бэ дээ Нам нам л гэхийн энэ улс орныхоо ирээдүйг иргэний ёсоор бодож болохгүй юу. Зөвөөр сэтгэж бусдын төлөө сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж байгаа нэгнээ яагаад дэмжиж болдоггүйн бэ манайхаан

Зочин [150.129.142.48] 2020-04-01 14:53:31

Энэ АН-н луйварчид газар бvрт очоод Тесев тодруул!! гээл гуцалдаад байхаас еер ажил олдохгvй байгаа болтой юмаа!!?? Энэ жид эд нарт еер шоуны сэдэв олдохоо байжээ!!

MOGEUH [202.55.188.41] 2020-04-01 10:22:45

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

irged [59.153.113.104] 2020-04-01 06:06:10

todotgol hii l dee orkuudaa. es hiivel arisaa huuluulandaa.

Зочин [66.181.177.235] 2020-04-01 05:53:31

АН ын эргүүнүүдээр л ажлаа заалгав гэж дээ . Улс орон дампууруулдаг хулгайч нар юугаа заах вэ дээ

МАНАН 60 тэрбум сөнөтүгэй Эбэ зайл [202.70.33.242] 2020-04-01 04:34:10

МАНАН ЭБЭ МИЕЭгийн гөлөгнүүд улс орон даяар ээлжилж гасалж гийнаад эхэллээ дээ нусан буунууд ажил гэж мэдэхгүй дарга дагаж далдайсан цүнх барьж бөгс долоосон гөлөгнүүд ард олноор сүүлийн 30 жил тасралтгүй улс орон уул ус газар шороотойн зарж арилжиж наймаалсан цагаан захтай гэмт хэрэгнтүүд алуурчид хулгайч луйварчид энэ улсыг сөнөөхөөр иөрөөн бутаргах зорилготойгоор дайрч байна Ард түмэн иргэд минь сэрэмжил эд хүн биш хүн дүрстэй албин чөтгөрүүд шүү.

зочин [64.119.18.13] 2020-04-01 04:19:14

Тодотголыг хийх зайлшгүй шаардлагатай. Илүү дутуу тансаглал, зардлаа зогсоо. Улс орноо бодно гэж байхгүй юмаа. Сонгуул хурдан болж эд нараас нэг салах юмсан.

Зочин [192.82.66.101] 2020-04-01 04:10:01

Ta nar zew ymiin demjeejed sereg hujin gdheer zaawal 1 niihe hiih zew ymiig buruu bolgoj yrij bh ym ternii orond namiinhaa ah nariin idsen uusan olon oh nayd tegregiig garguiulaad ulsdaa tushaajaaj yegj chadahgui buruu ym hiisen humuusiin tuhai yuj yrihgui zew ym hiij bga humuusiig dandaa harluulaj baih ym AN -n zaluunuud MAN- iin zaluusaas ulger awaaj ydaj tanai namiin aaw huu 2 oos awhuulaad tanai namiin lideruud bigd mengtei orootcoldson baih ymaa MAN - aas bga bayr l bga ym bishu

Зочин [66.181.161.53] 2020-04-01 03:31:48

Усан оргилуурын оронд ууүигны аппарат авьяа. Дарга нарын конторт мөнгө зарарын оронд хямарч буй эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийе гэж байгаа юм биш үү

Зочин [59.153.114.74] 2020-04-01 02:41:20

Энэ хийх ажилгүй хүн гэртээ суугаад өдөр болгон төсөв гэдэгээ зохиогоод суугаасай.

Иргэн [103.212.118.78] 2020-04-01 02:39:23

Иргэн бид хөрөнгөө мэдье. Дарга та төсвөө тодотго.

зочин [202.21.100.210] 2020-04-01 02:25:42

Сөрөг хүчин ажлаа хийж байна

Zojin [202.126.89.226] 2020-04-01 02:25:06

Huts

хүн [103.9.90.130] 2020-04-01 01:57:14

ЧИ дут , АН- ын хэдэн тэнэгүүдийг хархаар дотор муухай оргиод байна гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж. АН- ЫН БОДЛОГО нь хүнд хэцүү үед засгийн ажилд саад хийх болж өгвөл хийж буй ажилыг нь гацаах үүгээрээ сонгуульд ганц нэг суудал авах түүнээс ард иргэдийг бодсон зүйл ёстой байхгүй шүү

mash zuv [64.119.25.214] 2020-04-01 01:23:41

Zuitei zuv tootsoo bn shuu, demjij bn a.

ЗОЧИН [202.9.46.207] 2020-04-01 01:37:47

ХОТ ТОЙРСОН ЭРЛИЙЗ ХҮМҮҮС ЯАСАН ОЛОН БОЛСОН ЮМ БЭ?

Зочин [202.126.89.57] 2020-04-01 01:05:26

сураггүй суганы үс

Саран [119.40.98.177] 2020-04-01 00:07:26

Битгий сонгуулийн шоу хийгээд бай.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.