ТАНИЛЦ: Төсвийн тодотгол хийхгүй 2020 онд баригдах БАРИЛГУУД

Ц.Анударь / Улстөр

1. Багийн төвийн цогцолборын барилга /Орхон, Баян-Өндөр сум, Баянцагаан баг/

2. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Говил баг/

3. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг/

4. Засаг даргын Тамгын газрын барилга /Архангай, Батцэнгэл сум/

5. Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Баянговь сум

6. Засаг даргын Тамгын газрын барилга /Говь-Алтай, Алтай сум

7. Засаг даргын Тамгын газрын барилга /Дундговь, Гурвансайхан сум/

8. Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Эрдэнэхайрхан сум/

9. Засаг даргын Тамгын газрын барилга /Өвөрхангай, Тарагт сум/

10. Засаг даргын Тамгын газрын барилга /Увс, Сагил сум/

11. Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд, Ховд сум/

12. Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд, Эрдэнэбүрэн/

13. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Ханх сум/

14. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Галшар сум/

15. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Дадал сум/

16. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Дархан сум/

17. Засаг даргын Тамгын газрын барилга /Хэнтий, Цэнхэрмандал/

18. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/

19. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Ховд, Жаргалант сум/

20. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга худалдан авах /Дархан-Уул, Дархан сум, 8 дугаар баг

21. Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо

22. Багийн иргэний танхим /Дундговь, Өлзийт сум, 3 дугаар баг/

23. Багийн иргэний танхим /Дундговь, Өлзийт сум, 4 дүгээр баг/

24. Багийн төвийн барилга /Архангай, Жаргалант сум, Хоолт баг, Тариат сум, Хорго баг, Хангай сум, Гичгэнэ, Тэрх баг/

25. Багийн төвийн барилга /Өвөрхангай, Баянгол, Богд сум/

26. Багийн төвийн барилга /Ховд, Буянт сум, Цагаан бургас баг/

27. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /Хөвсгөл, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сум/

28. Багийн цогцолбор барилга /Орхон, Баян-Өндөр сум, Яргуйт баг/

29. Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Баацагаан сум/

30. Засаг даргын Тамгын газрын барилга /Булган, Баян-Агт сум/

31. Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Түдэвтэй сум/

32. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Түнэл сум/

33. Засаг даргын Тамгын газрын барилга /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/

34. Хорооны цогцолбор барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо/

35. Хорооны цогцолбор барилгын өргөтгөл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

36. Татварын хэлтсийн барилга /Улаанбаатар,

37. Татварын хэлтсийн барилга Хөвсгөл

38. Татварын хэлтсийн барилга Увс

39. Татварын хэлтсийн барилга Баянхонгор/

40. Архивын хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо/

41. Замын цагдаагийн хэлтсийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

42. Цагдаагийн газрын барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/

43. Цагдаагийн хэлтсийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

44. Цагдаагийн газрын барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/

45. Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /Булган, Булган сум

46. Ахмадын өргөөний барилга /Дундговь, Сайнцагаан сум/

47. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/

48. Албан бус насан туршийн боловсрол төвийн барилга /Улаанбаатар, Багануур дүүрэг

49. Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрын барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг

50. Дүүргүүдийн прокурорын нэгдсэн байр /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

51. Прокурорын газрын барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг

2020 оны төсөвт энэ мэт 300 гаруй барилга, байгууламжийн зардал тусгагджээ. Улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед энэ мэт зардлыг тэвчиж болох зардал хэмээн тооцож, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд тусгах боломжтойг эдийн засагчид хэлж байна.

Эдийн засагч Х.Батсуурь: Дөрөв орчим их наяд төгрөг хөрөнгө оруулалтын зардал. Тэвчиж болох зардлуудын зориулалтыг өөрчлөөд ЖДҮ-рүү чиглэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө жилийн гүйцэтгэл нь дутуу төслүүдийг явуулж болно. Харин цоо шинээр эхлүүлж буй төслүүдийг орхих хэрэгтэй. Ялангуяа сумдад соёлын төв, спорт ордон маш ихээр баригдаж байгаа. Үүнийг болиулах ёстой. 900 тэрбум төгрөгөөс 1,2 их наяд төгрөг эндээс гарч ирж байгаа. Энэ мөнгийг тэвчиж болох зардал, шаардлагагүй гэж үзэн хөрөнгө оруулалтыг нь хасаад ЖДҮ буюу ажлын байрыг хадгалах, ноос ноолуур луу оруулах ёстой.

Эдийн засагч Д.Амгалан: Миний харж буй өнцгөөр төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 3,8 их наяд гэж тооцсон байгаа. Тэр дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нь 1,8 их наяд төгрөг. Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж энэ мэт зардлаа яагаад царцааж болдоггүй юм бэ. Төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц, боломж харагдахгүй байна. Өвчлөл, хорио цээрийн хугацаа, эдийн засгийн хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ийм үед төсөвт тодотгол хийхгүй байх нь эдийн засгийн хувьд зохимжгүй.