Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хооронд эхэлсэн “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хоёр дахь өдрийн хэлэлцээ амжилттай боллоо.
Яриа хэлэлцээний үр дүнд талууд зээлийн хүүг бууруулах зөвшилцөлд хүрч, энэ тухай протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зурав.
Ингэснээр эхний удаагийн хэлэлцээ түр завсарлаж, монголын талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, ирэх 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

























.jpeg)






































Сэтгэгдэл
Зочин [66.181.180.242] 2025-11-01 11:56:17
хуурмаг
БХЫМӨРө [66.181.182.43] 2025-11-01 11:34:57
ТА НАРААС ҮНЭХЭЭР ОЙ ГУТАЖ БАЙНА
иргэн [66.181.183.109] 2025-11-01 11:29:18
Хэдэн хувиар буулгах тодорхойгүй хунацааг дараа он хүртэл хойшлуулж байгаа шалтгаан юу билээ, Дэлхийд алдартай залилах аргатай гэж сонсож байсан Монгол банкаар гүйлгээг хянах Зэс дагаж гардаг их хэмжээний алт бусад металийг хяэах гээд юм байна Ийм олон жил идүүлж байхад хариуцлага ярьдаггүй дотроо нэгнийгээ идэж эрх мэдэлд тэмүүлцгээдэг адгийн хүмүүс юм. Түүх эргэж тооцоо хийх болтугай
Л АБРЯ [66.181.182.43] 2025-11-01 11:01:53
ЗА ЭНЭ АМЖИЛТ БИШ ЭЭ. ХУДЛАА БАС МОНГОЛЧУУДЫГ БИТГИЙ ХОШГИРУУЛААД БАЙГААРАЙ