КОРОНАВИРУС: Францад 833 хүн нас барсан нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол боллоо
Франц улсад сүүлийн 24 цагийн дотор 833 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан нь халдвар тархсанаас хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болсныг BBC онцолжээ.
Одоогоор Франц улсад COVID-19-н халдвараар нас барсан хүний тоо 8.911-т хүрч, халдвараар өвчилсөн хүний тоо 98 мянга даваад байна.
Түүнчлэн халдварын тархалтын өсөлт буурах болоогүй байгааг тус улсын эрүүл мэндийн сайд анхааруулжээ.
Сүүлийн өдрүүдэд халдвараар нас барагсдын тоо харьцангуй буурч байсан бол өчигдөр буюу даваа гарагаас эхлэн дахин нэмэгдэж эхэлжээ.
Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор тус улсын эмнэлгүүдэд 605 хүн, өндөр настны асрамжийн газар 228 хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC





































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй