Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр коронавирус илэрч, манай улсад 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 оронд халдвар гарлаа. АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчитэй тархаж байгаа. Японд халдвар нэмэгдэж байгаа нь анхааралт татаж байна. ОХУ-д мөн халдвар нэмэгдэж, ялангуяа Эрхүү хотод өвчлөл нэмэгдсэн. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 59 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.
Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 15 тохиолдол лабороториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс ажиглалтын байранд шилжээд байна. Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Манай улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давалгаа явж дуусаад хоёрдугаар давалгаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна. БНХАУ-д нэг хоногт л 50 гаруй халдвартай тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь үүнийг батлан харуулж байгаа юм" гэлээ.
"АВИГАН" ГЭЭД ЭНЭ ВИРУСТ ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭМИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн. Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм" гэв.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
ЧУУЛГАН: "Иргэд гудамжинд зодуулж, хутгалуулж, хуулийн байгууллагын эрүү шүүлтэд өртөж байна"
"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ