Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр коронавирус илэрч, манай улсад 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 оронд халдвар гарлаа. АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчитэй тархаж байгаа. Японд халдвар нэмэгдэж байгаа нь анхааралт татаж байна. ОХУ-д мөн халдвар нэмэгдэж, ялангуяа Эрхүү хотод өвчлөл нэмэгдсэн. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 59 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.
Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 15 тохиолдол лабороториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс ажиглалтын байранд шилжээд байна. Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Манай улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давалгаа явж дуусаад хоёрдугаар давалгаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна. БНХАУ-д нэг хоногт л 50 гаруй халдвартай тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь үүнийг батлан харуулж байгаа юм" гэлээ.
"АВИГАН" ГЭЭД ЭНЭ ВИРУСТ ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭМИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн. Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан. Энэ нь коронвирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм" гэв.


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ