Тавдугаар сарын 25-нд Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлсан байх ёстой

Aдмин / Улстөр

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас нэлээд хэдэн заалтыг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн байна. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэгдүгээрт “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй ажиллаж байна. Хэрэв үүнийгээ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол Засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрнэ. Одоогийн эрх баригч МАНынхан 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг давхар дээлээ тайл хэмээн эсэргүүцэн жагсаж, зураг хөрөг шатааж сүйд болж байсан цаг мартагдаагүй. Төд удалгүй жагсаал тэргүүлж явсан Ж.Мөнхбат гишүүн өөрөө давхар дээлтэй сайд болчихсон тууж явсан даа. 2016 онд МАН сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байн” хэмээн шүүмжилж ирээд оруулсан байдаг. Дараа нь өөрсдөө түүхэндээ байгаагүй зуун хувийн давхар дээлтэй Засгийн газрын танхим бүрдүүлсэн. Давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулаад буцаж байсан. Ингээд сая нэг юм УИХ-ын гишүүн, сайд хоёрыг Засгийн газрын бүх гишүүн хавсран гүйцэтгэдэг байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэгдэж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байхаар заасан. Дагаж мөрдөх хугацааг ч тодорхой болгосон. Энэ бол тавдугаар сарын 25.“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдчихсэн байгаа. Хэрэв Засгийн газар

Үндсэн хуулиа дагахгүй энэ бүрэлдэхүүнээрээ тавдугаар сарын 25-ны өдөртэй золговол тэр цагаас хойш гарсан Засгийн газрын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн бус Засгийн газрын шийдвэр учраас. Энэ бүхнийг эрх баригчид анзаарсангүй юу. Анзаарсан ч аргалчихна гэж бодсон уу. Нэгэнт Үндсэн хуулиа баталсан хойноо сандралдан янз бүрийн тайлбар хэлээд хэрэггүй. Бид Үндсэн хуулиндаа л итгэнэ. Одоо эрх баригчид Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад түүнийгээ сонгуулийн дараачаас буюу долдугаар сарын нэгнээс мөрдөөд эхэлж болно гэсэн хачирхалтай тайлбар хэлээд сууж байна. Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй. Ямар ч хууль Үндсэн хуулиндаа нийцсэн байх ёстой. Өнөөдрийг хүртэл Үндсэн хууль судлаачид болон, хэдэн хуульч л үгээ хэлж байгаа болохоос сөрөг хүчин, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бие даагч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг цорын ганц албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхийлөгч дураараа дургиж байгаа эрх баригчдын үйлдлийг яагаад зүгээр хараад сууна вэ. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ч анхаарах биз ээ. Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын төлөөлөл болж яриад байгаа гишүүдийн хэлж байгаа шиг агуулгатай ороод ирвэл эрхбиш Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих байлгүй дээ. Хууль зүйн ухааны доктор

Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал зарлаж, хамгийн анх энэ талаар дуугарсан. Мөн Үндсэн хуулиндаа нийцүүлж давхар дээлнээсээ салах боломжтой хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Ч.Өнөрбаяр “Засгийн газрын хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Таны яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчихаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж

яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтоно” хэмээн анхааруулсан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ”Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй” гэсэн юм. Хуульч Т.Мэндсайхан “Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх

хууль тогтоомж, тэдгээрийн зүйл заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл заалт хэвээр үлдэнэ. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ, ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй” гэв. Харин эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн хайчинд орсноо мэдсэн үү энэ талаар огт дуугарахгүй байгаа. Энэ асуудлаар С.Бямбацогт гишүүн Засгийн газрын хуулиа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр өөрчилнө” гэсэн. Х.Нямбаатар гишүүн тавдугаар сарын 25нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй гэх утга бүхий тайлбар хийх шиг боллоо. Тэрээр “ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар арав гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар

сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг” гэжээ. Эрх баригчдаас дээрх хоёроос өөр хүн одоогоор олигтой дуугараагүй л байна. Гаргалгаа гарц хайгаад л байгаа дуулдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эхний эгнээнд Засгийн газрын тухай хууль жагсчээ. Үндсэн хууль зөрчин дээрх хуулийг баталвал эрх баригчдыг Цэцэд өгөх иргэд, хуульчид урт дараалал үүсгэх нь дамжиггүй. Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, баталж чадлаа гэж шоу хийж, малийтал инээсэн зургаа хаа сайгүй тавихын оронд энэ заалтаа анхаарах ёстой байж. Хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтах эх орон” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэн үгийг эш татаж ирээд л даналзаад байсан эрх баригчид хурууныхаа үзүүрээр бидний дээдлэн сахих Үндсэн хуулийг зөрчихийг санаархаж байна. Тэгвэл “УИХ Үндсэн хуулийг өдөр бүр сахиулах үүрэгтэй” гэж Б.Чимид хуульч хэлж байж. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүргээ биелүүлнэ үү. Сахиулж, хамгаалах ёстой Үндсэн хууль чинь санасныхаа зоргоор өөрчилж болдог нэг Засгийн газрын тоглоом биш шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин Ө.Мөнгөндалай


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:25:30

iQYEa1 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 02:49:25

DDEC6V http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.69.141] 2020-05-05 08:17:02

Сүр данзан наоийн ширийниыг яаж ойлгох вэ , жучил ! Харин Тооройш бол торго , ҮХ хэрэгжих хугацааг 220.7.1 гэх ухаан муугаагүй Лүндээ ламтантанг ШАЛдаЛ ...!!!

МОНГОЛ [202.179.10.58] 2020-04-24 12:09:16

ҮНДСЭН ХУУЛИА ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС Л ДУРААРАА ЗӨРЧӨӨД БАЙВАЛ ХЭН ЭНЭ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ .ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ БИТГИЙ Л ГУУЛЬ БОЛГООСОЙ ДОО.

Зочин [202.179.31.49] 2020-04-23 06:36:27

Зөв. Органик хууль гэж ярьдагаа болимоор байна. Насаараа ордонд суугаа Лүндээ гуайн үндсэн хэллэг, гангараа нь болж. Оронд нь хэрэглэх Монгол үг байна , хууль тогтоогчдоо

Зочин [202.179.31.117] 2020-04-22 20:08:13

5/25-аас7/1 хүртэл 35хоногын настай засгын газар байгуулах ёстой Энэзасгын газрыг буулгахёстой гээд сенсаци дэгдээгээд хор найруулаад байгаа хүмүүс энэ ханиад вирустай хэцүү үед улс орон ард түмнииг бодохгүй зүгээр л улс орныг эмх замбараагүй бужигнасан байдалд оруулж Хүрэлсүхиин засгын газрыг унагаах гэсэн урвагчидын явууллага Тэгээд хэн ингэж хашгираад байна вэ гэхээр нөгөө элбэгдоржиин цүнх баригч өнөрбаяр гэдэг нөхөр Тэгэхээр хэн ингэж үймүүлэхииг хүсээд байна гэхээр нөгөө л элбэгдорж чинь монголд ирж сууж аваад л бас л хор наыруулж суугаа болотоы. Тэд аль болох бүтэхээр нь биш буруугаар нь мушгиж байна. Тэд үнэхээр ингэж их хуулииг сайн хэрэгжүүлдэг байсан бол газрын доорхи баялаг ард түмнии өмч гээд үндсэн хуульд заачихсан заалт байхад ард түмэнд юу ч байхгүй элбэгдоржоос авхуулаад дарга нар хагартлаа баяжчихсан байдаг билээ Элбэгдорж дахиад л бидниигээ хошгируулж Хүрэлсүхиин ЗГыг унагаах гэж оролдож байгаа юм бишүү

Зочин [103.26.193.136] 2020-04-22 18:54:10

Хэлсэн ярьснаасаа буцсан юмнууд бүр тараасай,

luya [122.201.22.196] 2020-04-22 17:51:40

End Unurbayr. Temuujing haraah heregguiee. Harin huulind huuduu tolgoituud sogtuu n garaagui erhemuud medemhiirch orjee gedgiig l sn oilgoj av!! Enhboldiigoo ogtsruulsan shig bas 1 luivariin huuli gargaj bolno gej l anduurch dee. Uuniig chin ene humuus shuumjileed bn .

зочин [203.91.116.118] 2020-04-22 15:41:01

Үндсэн хуулиа барьсан нь дээр ээ

Зочин [202.179.31.44] 2020-04-22 15:03:20

НАМЫН ДАРГАА ОДОО ЭНЭ СОНГУУЛЬД БИТГИЙ БӨХ, ДУУЧИН, ЯРУУ НАЙРАГЧ ГЭХ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ БИТГИЙ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ. СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРААС ДОР БАЙХ ЮМАА

Зочин [202.55.188.41] 2020-04-22 20:50:36

Маш зөв

Зочин [202.21.120.42] 2020-04-22 17:18:03

ЗҮГЭЭР Ш ДЭЭ, ХААЯА ДУУЛААД Л, ХААЯА БАРИЛДААД Л ГОЁ Ш ДЭЭ,ХЭРЭЛДЭЖ БАЙСНААС ШҮЛЭГ УНШААД Л ... ХЭХЭ ХАРИН ШҮЛЭГЧ МААНЬ ЖААХАН ХЭЛ МУУТАЙ ЮМ БИШ ҮҮ?

ккк [202.131.243.190] 2020-04-22 14:03:02

Засгийн газрыг шинээр байгуулаад 35 хоногийн настай байх нь хэнд хэрэгтэй вэ? Ард түмэнд л лав хэрэггүй

зочин. [64.119.27.26] 2020-04-22 13:26:06

Үндсэн хууль гэдэг нэрээ бодоо! Органик хуулиар үндсэн хуулиа засдаг бол юу гэж нэмэлт өөрчлөлт оруулсан юм бэ? тэр хуулиараа зохицуулаад явах байсан бус уу,ийм ойлгомжтой юмандээр маргаж байх хэрэг байхгүй, Уучлаарай,буруу ойлгожээ гээд давхар дээлээ тайл аа! Яахав дээ5 сарын 25-аас 7 сарын 01 хуртэл 35 хоногийн сайд нар л байх болж. Мэдсэн бол Үндсэн хуулиа 7 сарын 01-ээс хүчин төгөлдөр болгох үг үсэг оруулах байж л дээ,одоо яая гэхэв.

Зочин [202.179.25.130] 2020-04-22 12:09:58

тэр хэсэг хугацаанд нь ч болов нэг юмных нь сайд хийчих юмсөөн

Зочин [202.9.46.250] 2020-04-22 11:31:06

Hurelsuh ch ulda ornoor ard tumneer toflochih um aa. Pop rock hun. Baahan hulgaich hamgaalj baritsaalsan.

Зочин [202.179.31.43] 2020-04-22 11:26:45

Өнөрбаяр гэгч энэ Элбэгдоржийн цүнхний хуульч нөгөөл хутгуураа түүний заавраар хийж буй царайн энэ л дээ.Элбэгдоржоо хорион тавигдсан бол шууд шоронд нь хориод хэргийг нь үүрүүлээч дээ.Бүгдээрээ нам буудуулса юм шиг болчихчин.

Зочин [59.153.115.220] 2020-04-22 14:20:41

Хурэлсух цаагуураа элбэгдоржтой их холбоотой. Элбэгдорж яах ч угуй, хараарай. Хурэлсухийн тарыг ард тумэн таниаагуй л бн, 2дахь элбэгдорж шуу дээ. Аяндаа мэдэгдэнэ дээ. Одоо ч харагдаал бгаа, манай ард тумэн тартагтаа тулж хохирчихоод нэг юм нуд нь нээгддэг болохоор нийтээрээ ойлгох арай болоогуй

Зочин [150.129.141.186] 2020-04-22 11:20:55

төрд ноён нуруутай хуулийг гуйвуулдаггүй улсууд хэрэгтэй байна.Шоучид хэрэггүй.

Зочин [103.80.210.183] 2020-04-22 10:59:49

ард түмний ХИЛЭНГЭЭР БУУДУУЛЖ ДУУСАХ ЁСТОЙ .

цэцэг [66.181.181.181] 2020-04-22 10:41:54

албан тушаал эрх мэдэл олж авахын төлөө алалцдаг олсон хойноо хулгайлаж луйвардаж баяждаг .ийм байх нь монголын ардчилал юм ийм л нийгэмийн амьдаралыг монголчууд 30 сонгон шалгаруулаж түүнтэйгээ зөрчилдсөөр ирсэн .хамгийн гайхмаар нь шантарахгүй юм .муу хулгайч луйварчингаар нь дуудаад л дахин дахин сонгоод байдаг гаж донтой болчихсон монголчуудыгаа яадын билээ ?

зочин [202.9.46.189] 2020-04-22 10:46:18

ЭЛБЭГДОРЖИЙН ЖИНХЭНЭ АРЗГАР САРЗГАР ГАР ХӨЛ ХАМГИЙН ХОГИЙН ХУТГУУР БОЛСОН ӨНӨРБАЯР ГЭГЧ ШАЛМИЙСАН СЭРТИЙСЭН ХОГИЙН ХУЛГАЙЧААС ХОЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ. НЭР УСАА СОЛЬСОН ӨМНӨӨСӨӨ ХЭРЭГ ТОХСОН БУЗАРТАЙ АМЬТАН ГЭГДДЭГ, ТЭГЭЭД Ч ЦААД ЭЛБЭГДОРЖИЙНХОО ХААН ЗААН БАЙХАД МӨН Ч ОЛОН БУЗАР МУУХАЙ ЮМ ХИЙСЭН ДЭЭ. ОДОО ОЮУТНУУД БУЗАРЛААД БАЙГАА СУРАГТАЙ ЮУ ДАА

цэцэг [66.181.181.181] 2020-04-22 10:35:15

инээдтэй юм аа .сонгууль дөхөхөөр давхар албаанаас салдаг гэнэ .сонгууль гэснээс та нар 6 сард сонгууль явуулана гэж хөөрч байна уу ?сонгууль явуулах гээд үз вирус 19 тэй өрсөлдөх үү ?монголчуудад , солонгосчуудад байдаг өндөр хариуцлага ,ёс зүй байхгүй. солонгосчууд дээд зэрэгийн цэвэр цэмцгэр улс тулдаа вирус 19тэй өрсөлдөөд ялсан .харин монголчууд яах бол ?өчигдөр таксинд суусан ёстой үмхий бохир вирустэй таксинд эгээ л мужирч унсангүй. хүрэлсүхээ таксинуудын эрүүл ахуйд анхаарахгүй бол бөөн вирус нян тээгч болсон байна !.угаасаа таксины үнэр аймаар эрүүл цэвэр такси олж сууна гэдэг бол эсний гүнээс ус хайтай адил .

зочин [66.181.180.124] 2020-04-22 10:23:50

Ха ха хаахх хахахахаа ххах хаха хах аах хгахгах

Зочин [59.153.115.220] 2020-04-22 09:57:27

Хурэлсух хэдэн албан тушаалтны хэнээтэнгуудтэйгээ монголын хуулиар, монголоор естой нэг тоглож егч бнаа. Сонгуулиас 20-иодхон хоногийн емне дээлээ тайлахаар хууль хийчихсэн, бух баталсан хуулиууд нь ийм жижиг «зальтай», бур сэжиг хурмээр юмаа, энэ ман гэж чацаг баасны цуглуулга. За тэгээд бусад нь ч ялгаа алга даа, яана даа, монгол орон минь, ард тумэн бидний л хохь бхдаа, сонгуулиар худалдагддаг, дараа нь жижгирээд далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч эрх баригчид, дарга нарт долигноод явчихдаг. Унэхээр хулчгар ард тумэн.

лам лүндээ мэднэ.ккк [103.212.117.105] 2020-04-22 09:43:38

яагаад сонгуулийн өмнө вэ лүндээ ламхай айн.

Зочин [139.5.219.117] 2020-04-22 09:37:06

Сүр Данзан

Зочин [180.134.217.188] 2020-04-22 09:22:34

Үнэхээр зөв шүү баталсан бол хэрэгжүүл

zochin [150.129.143.73] 2020-04-22 09:22:09

za undsen khuulia dagaa oorsdoo batlaad odoo yu geed bna daa ard tumen medej bgaa shuu

Зочин [202.9.46.91] 2020-04-22 09:10:29

ҮНДСЭН ХУУЛЬД 5 САРЫН 25 ГЭСЭН Л БОЛ ДЭЭЛЭЭ ДАН БОЛГО. ТЭР ЭКО ХУУЛИА НААНА НЬ БАТАЛСАН БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ. ӨӨР ГАРЦ БАЙХ Ч ҮГҮЙ.

Зочин [64.119.18.49] 2020-04-22 09:04:23

chimid chimid geh yum ter oiligtoihon huuli shuu yum hiisen bol ingej aliagaa aldsan 76 gishuud .avilga geh met hogin yumnuud baihgui bna.dantsoorhoi huulbarlasan oguulbruud hiichihsen

зочин [122.201.19.99] 2020-04-22 08:57:14

ПОП Хүрэлсүх одоо зайл худлаа шударга царайлсан пиздак

Зочин [66.181.191.113] 2020-04-22 08:42:36

Органик хууль нь үндсэн хуулиасаа хүчтэй ч гэх шиг өөрсдийнхөө ухсан нүхэнд уначихсан

Органик хууль гэх шиг ийм үг хэллэг хаанаас гаогаж ирээд мундаг үг хэллэг оруулаад л байх юм [202.126.89.229] 2020-04-22 08:13:43

Дөл

Зочин [192.82.73.214] 2020-04-22 08:01:46

Өөрснөө ийм болчимгүй юм хийсэн хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байлгүй Өнөөгийн эрх баригчид хуулийг жинэхэн утгаар нь гууль болгож байгаа шүү Харин ҮХ-иа хүндэтгэх биз...


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.