УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-аас авсан зээлээ гүйцэд төлөөгүй байна

Aдмин / Улстөр

ХӨНДӨХ СЭДЭВ: ЖДҮ

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, үүн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэмээд 50-уулаа ЖДҮХС-аас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ.
Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр жилийн нүүр үзэж буй.

Энэ хугацаанд гагц УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шүүхэд хэргээ хүлээгээд буй. Бусад 49 гишүүний ЖДҮ авсан эсэх, авахад нөлөөлсөн эсэх, хамаарал бүхий компани нь мөн эсэх, гурван хувийн хүүтэй зээлийг ББСБ-аараа угаасан эсэхийг эцэслэн нотолсон болов уу гээд түм буман асуулт хариултгүй байсаар л байна.
Тиймээс бид энэ асуултын эрэлд гарлаа.
Юуны өмнө, хэн хэн гэдэг албан тушаалтан ЖДҮХС-ийн гурван хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий этгээддээ, эсвэл компанидаа авсныг баримттай эргэн сануулах нь зүйтэй гэж үзэв. Хэдий “ЖДҮ-гийн” хэргийг хэрхэвч мартахгүй гэх боловч өнөөдөр нэхэн санаж, хөндөн бичиж байгаа нь өдөр ирэх тусам багассаар байна. Ингээд өнөөдрийн байдлаар “ЖДҮ-гийн” гэх хэрэг ямар байгааг дор тоймлов.

Баримт 1:

Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалын нэгийг хашиж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярыг ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсныг хэвлэл мэдээллийн www.ikon.mn сайт баримттай нотолсон. Энэ нь одоо ч хүртэл “Баримт: У.Хүрэлсүхийн дүү гэгч У.Давхарбаяр ЖДҮХС-аас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ” гэсэн гарчигтайгаар тус сайтад буй. Гэсэн ч Ерөнхий сайдыг дуудаж, шалгах зоригтон манай хуулийнханд байхгүй байна.

Баримт 2:

Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг буруутай хэмээн үзэж яллагдагчаар татаад буй. Гэхдээ энэ мэдээлэл гарсаар лав хоёр хаврыг үдэж байгаа. Эрхэм гишүүд яллах тогтоолтойгоо танилцахгүй цаг авч байгааг хууль шүүхийнхэн хэлнэ лээ. Тэгэхээр чухам хэзээ тэднийг шалгаж, үнэн мөнийг нь тогтоох вэ гэдэг нь одоо ч асуултын тэмдэг хэвээр л байна.

Баримт 3:

УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын түшээдийн авсан зээл, хамаарал бүхий компани нь хөдөлшгүй нотлох баримттайгаар батлагдсан. Гэсэн ч тэд албан тушаалаасаа буулгүй, ард түмнээсээ уучлал гуйлгүй явсаар энэ дөрвөн жилийг барж, зарим нь дахин УИХ-ын гишүүн болохоор горилж сууна.

Баримт 4:

Харин төрийн болон намын өндөр албан тушаалтнаас УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, МХЕГ-ын улсын байцаагч Ш.Хонгорзул, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осор, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын эрхмүүд зээл нэрийн дор их хэмжээний мөнгө авсан. Энэ бүх мэдээллийн дараа зарим нь албан тушаалаасаа буусан бол зарим нь албан тушаалтайгаа үлдсэн. Хэн гэдгийг дор жич өгүүлэх болно.

Хэн хэн зээлээ
төлсөн бэ?

Ийнхүү шил дараалан хийсэн хэрэг нь олон түмэнд илчлэгдсэн гишүүд хэдэн зуун сая, тэрбумаар нь авсан зээлээ нүд ирмэхийн зуурт төлж барагдуулсан нь бас л олныг цочроосон юм. Учир нь ганцхан өдрийн дотор зээлээ төлчих бэл бэлчинтэй байсан юм бол яах гэж зээл авч, иргэдийнхээ боломжоос хулгайлав гэдэг асуултыг олон нийт тавьж байлаа. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” компаниараа дамжуулан авсан 950 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн бол УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь компани болох “Хүннү” ХХК-ийн авсан 950 сая төгрөгийг хэл ам гарсан даруйд төлсөн. Тэдний араас УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүүгийнхээ “Рэд стар клуб” ХХК-иар авсан мөн л 950 сая төгрөгийн зээлийг барагдуулснаа мэдэгдсэн. Тиймээс бусад гишүүд болон өндөр дээд албан тушаалтнууд зээлээ барагдуулсан эсэхийг ЖДҮХС-ийн дарга Б.Батцэцэгээс тодруулахад “Бид зээлийн хугацаа хэтэрсэн компаниудыг цахим сайтдаа нээлттэй зарласан. УИХ-ын гишүүдийн компани аль нь болохыг мэдэхгүй” гэсэн юм. Тиймээс “ЖДҮ-гийн” гэх хэрэгт холбогдсон эдгээр эрхмүүдийг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа талаар тодруулахаар АТГ-ыг зорилоо. Гэвч мөн л тодорхой мэдээлэл одоогоор шуудхан өгөх боломжгүй гэснээр хоосон хаалга мөргөөд буцав. Ингээд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны” гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрээс УИХ-ын гишүүд зээлээ төлсөн эсэхийг лавлахад тэрбээр “Хамгийн сүүлд Шилэн дансаар орж харахад Х.Болорчулуун гишүүн, хамгийн их мөнгө болох 3.3 тэрбумыг авсан УБЦТС-гийн захирал лав төлөөгүй байсан. Чи Шилэн дансыг нь нягтлаад үзээрэй” гэв.

Хэн хэн зээлээ төлөөгүй байна вэ?

Зээлээ төлсөн гишүүд бол “Би ЖДҮХС-аас эрх мэдлээ ашиглан зээл авсан нь үнэн” гэж хэлж буйтай агаар нэг хүмүүс гэж ойлгож, үзэж болно. Тиймдээ ч ичсэн нүүрэндээ нэг өдрийн дотор жинхэнэ ЖДҮ-чдийн авах ёстой мөнгийг эргүүлээд сангийн дансанд хийсэн. Харин зээл авчхаад зээлээ бүрэн гүйцэд төлөхгүй, одоо ч хэр нь магадгүй ББСБ-аараа дамжуулан мөнгө угааж, бизнесээ эргэлдүүлж байгаа гишүүд хэн хэн байгааг нягтлахаар ЖДҮХС-ийн Шилэн дансыг шагайж үзлээ.
ЖДҮХС-ийн Шилэн дансанд хамгийн сүүлд буюу энэ сарын 14-нд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг нээлттэй ил тод тавьсан байв. Ингээд тулгаж үзсэнээр бол УИХ-ын болон албан тушаалтнуудын хамаарал бүхий 10 компани зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн байгаа нь харагдаж байв.
1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хамаарал бүхий гэгдэх “Аёон пропертийз” ХХК нь 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард ЖДҮХС-ийн дансанд 15.6 сая төгрөг хийсэн байна.
2. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хамаарал бүхий гэгдэх “Өгөөдэй Ази” ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сард ЖДҮХС-ийн дансанд 21 сая төгрөг хийсэн байна.
3. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК нь 900 сая төгрөгийн зээл авсан ба хамгийн сүүлд 20 сая төгрөг ЖДҮХС-д тушаажээ.
4. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий гэгдэх “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хамгийн сүүлд 302 сая төгрөгийг ЖДҮХС-ийн данс руу шилжүүлсэн байна. Энд Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой ноцтой баримтыг дурдах ёстой. Өдөр тутмын сонинуудын холбооны “Эрэн сурвалжлагч” нэгдэл түүнтэй холбоотой баримтыг дэлгэсэн юм. Уг баримт бүхий нийтлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогддогийг та бүхэнд хүргэе. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг аж. Харин “хөшигний ард” бол байдал өөрөөр өрнөжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Сэлши үүр” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэрийг өгч “Энэ компаниудыг онцгой анхаараарай” хэмээн сануулж байжээ. Тийм учраас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын А-88 дугаар тушаал гаргахаас өмнө Төрийн ордонд ажлаар явж байхдаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн өрөөнд орж уулзжээ. Тэрээр сайдынхаа нэрийг нь өгсөн гурван компанийн талаар эрхэм гишүүнээс тодруулахаар орсон байна. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Та яахаараа манай өрөөнд шууд орж ирж байгаа юм бэ. Танай сангийнхан болохгүй байгаа шүү” гэж загнасан байгаа юм. Улмаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг тус сангийн бүртгэлд эрхэм гишүүний “зүтгүүлж” буй нэг компани болох “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэр ЖДҮХС-гийн бүртгэлд буруу орж “Баяндэлгэр говь” гэж бүртгэгдсэн байгаа талаар хэлэхэд “Та нар санаатайгаар худлаа бүртгэсэн шүү. Наад компани чинь “Дэлгэрбаян говь” гэдэг нэртэй юм шүү” гэсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар орж, төсөл нь шалгараад ЖДҮХС-гаас тус бүр 1.6 тэрбум төгрөг авсан байна. ЖДҮХС-гийн Төрийн банкан дахь данснаас 2018 оны зургадугаар сарын 21-нд “Гэрдсараа” ХХК-д 1.6 тэрбум, 29-нд “Сэлши үүр “ХХК-д 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна” гэжээ.
5. Дараагийнх нь УИХ-ын болон ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой холбогдох “Наму дэвжих”, “Тээвэр ачлал” ХХК байна. Энэ хоёр компани нийт гурван тэрбум төгрөгийн зээл авсан юм. Тэгвэл “Тээвэр ачлал” ХХК нь Б.Батзоригийн эхнэрийн нэр дээрх компани болох нь батлагдсан ба хамгийн сүүлд 7.3 сая төгрөгийн гүйлгээг ЖДҮХС-ийн дансанд хийжээ. Харин “Наму дэвжих” ХХК нь 40 сая төгрөгийн зээлийг төлсөн байна.
6. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамаарал бүхий гэгдэх “Дорнод гурил” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд хамгийн сүүлд ердөө 21-хэн саяыг нь ЖДҮХС-ийн дансанд хийсэн байна.
7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий гэгдэж буй “Хархираан хөгжил” ХХК нь 22 сая төгрөгийн зээлийн төлбөрийг ЖДҮХС-д хийжээ.
8. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Арвай хүрд” ХХК хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгийг ЖДҮХС-д тушаажээ.
9. УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нь” Баяр плант ХААБ” ХХК-иараа дамжуулан хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж авсан юм. Тэрбээр өнөөг хүртэл албан тушаалаасаа огцроогүй төдийгүй ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй байна.
10. Эцэст нь, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн эзэмшлийн “Соёмбо пресс” ХХК ЖДҮХС-аас зээл авсан бөгөөд үүнийгээ бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй байна.
Эндээс харахад, УИХ-ын гишүүд болон эрх мэдэлтнүүд ард түмнийг тэнэг гэж боддог бололтой. Тэрүүхэн зуурт шуугьж байгаад мартана гэж хүлээдэг бололтой. Тиймээс ЖДҮ-г мартаагүй, хэзээ ч мартахгүй гэдгээ харуулах цаг ирээд байна.
Жич: Энэ мэт хангалттай нотлох баримт нь байсаар байхад хууль, шүүхийн байгууллага яагаад дүлий дүмбэ оргиод сууж байдгийг ёстой чөтгөр эсвэл бурхан л мэдэх биз ээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

azithromycin 250 [212.60.20.122] 2020-09-06 20:09:16

azithromycin 250 https://azithromycinx250.com/

albuterol sulfate inhaler generic [193.202.83.170] 2020-08-22 16:07:41

albuterol sulfate inhaler generic https://amstyles.com/

hydroxychloroquine antiviral [194.87.52.21] 2020-08-22 13:57:36

hydroxychloroquine antiviral https://chloroquine1st.com/

albuterol pills dosage [45.148.232.116] 2020-08-21 21:13:44

albuterol pills dosage https://amstyles.com/

where to buy hydroxychloroquine [176.119.141.224] 2020-08-20 21:46:14

where to buy hydroxychloroquine https://chloroquine1st.com/

buying cialis online [45.80.104.240] 2020-08-19 04:57:44

buying cialis online https://www.wisig.org/

hydroxychloroquine discount card [45.80.105.179] 2020-08-03 04:44:57

hydroxychloroquine discount card https://chloroquine1st.com/

best price on careprost [2.57.76.62] 2020-08-02 19:33:04

best price on careprost https://www.jueriy.com/

generic for lumigan glaucoma eye drops [45.148.235.82] 2020-08-02 19:16:22

generic for lumigan glaucoma eye drops https://www.jueriy.com/

buying generic cialis online reviews [83.142.55.137] 2020-07-31 06:03:59

buying generic cialis online reviews https://www.wisig.org/

is there a generic cialis or viagra [194.87.52.16] 2020-07-22 13:30:34

is there a generic cialis or viagra http://viacheapusa.com/

cialis without a doctor prescription [89.191.226.246] 2020-07-22 02:47:39

cialis without a doctor prescription http://cialislet.com/

cialis without a doctor prescription [89.191.226.246] 2020-07-22 02:47:36

cialis without a doctor prescription http://www.cialislet.com/

generic viagra by mail [185.88.100.51] 2020-07-20 20:40:44

generic viagra by mail http://viacheapusa.com/

canadian pharmacy viagra [193.203.8.45] 2020-07-11 07:38:11

canadian pharmacy viagra https://cleverviagra.com/

cheap cialis usa without prescription [193.93.192.141] 2020-06-27 22:44:25

cheap cialis usa without prescription http://www.cialisles.com/

albuterol sulfate inhalation aerosol hfa [95.85.80.167] 2020-06-27 19:43:57

albuterol sulfate inhalation aerosol hfa https://amstyles.com/

cialis 20 mg [193.203.10.171] 2020-06-25 10:15:43

cialis 20 mg http://www.cialislex.com/

ACrapeCantani [104.238.39.159] 2020-06-23 05:27:39

<a href="https://cialisle.com/">cialis canada</a>

ACrapeCantani [104.238.39.157] 2020-06-18 11:58:39

<a href="https://cialisle.com/">cialis dosage</a>

https://careprost.confrancisyalgomas.com [194.156.125.134] 2020-06-17 14:13:20

https://careprost.confrancisyalgomas.com https://careprost.confrancisyalgomas.com/

Зочин [103.57.93.58] 2020-05-23 15:02:51

Ehleed tulchih tegeed songuulid oroltsuul

Зочин [64.119.25.169] 2020-05-22 03:46:11

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг богино болгож хулгайч нарт боломж олгосон,тэгээд бас ЖДҮ-ээс их хэмжээний зээл авсан Раднаасэд,УИХ-д буг болтлоо суусан шударга дүр исгэгч Нямдорж нар нэр дэвшиж байгаа нь шударга явдалуу.

Зочин [122.201.19.99] 2020-05-22 01:01:10

Энэ лалруудыг битгий сонгоорой монголчуудаа дахиад 4-жил зовно шүү

toli [83.215.197.107] 2020-05-21 16:51:53

mongolin uls torchid, darga said narin ils torin bolon eruugiin hergiig gadaadin setguulchded hutguuleh heregtei. ene medeeg orchuulaad jawuulna

Зочин [103.229.123.48] 2020-05-21 11:26:23

Хүрэлсүхийн төрс өн дүү авсан ЖДҮ зээлээ төлөөгүй бна лээ шүү

Зочин [66.181.161.70] 2020-05-21 15:19:05

Мөнхөөгийн Оюунчимэг гэж бас ЖДҮ чин байдаг биз дээ хаацийн

Бухимдал [103.26.194.204] 2020-05-21 10:45:56

ЖДҮ-гийн зээлээ төлсөн төлөөгүй нь ямар хамаатай юм бэ? Хармаа суйлсан л бол хулгайч биз дээ! ЖДҮ-гээс хулгай хийсэн л бол хулгайч. Их, бага болон төлсөн төлөөгүй бол ёстой яршиг бна. Ард түмний ажлын байрны, амьдралын чанарын хулгайч нар шүү, ЖДҮ-чид чинь. Битгий тархи угаахыг оролд, тэнэгүүд минь!

Зочин [202.179.26.96] 2020-05-21 10:41:51

Тэгээд ждүчид нэр дэвшиж байгаа юмуу? Ямар нүүрээр?

Зочин [150.129.143.36] 2020-05-21 10:18:17

ЖДИ-чид маш их хулгайчтай, ард түмнийг жинхэнэ утгаар ядууруулсан тул УИХ-ын гишүүн байх эрхгүй шүү дээ... МАНамын нэр дэвшигчдийг бүү сонгоорой, миний ард түмэн, ялангуяа ахмадуу ааа...

ЗОЧИН [192.82.75.78] 2020-05-21 10:00:24

ЖДҮ-ЧДИЙГ БҮГДИЙГ УНАГАЯ! НЭГИЙГ НЬ Ч БҮҮ ДЭМЖИГТҮН !

Зочин [103.229.121.239] 2020-05-21 09:55:23

Сонгуульд нэр дэвшигчдийг ЖДҮ гийн мөнгииг авч мөнгө угаасан,буцааж төлөөгүй бол бүр төрийн албанд ажиллах эрхийг нь хасах ёстой биш үү

Зочин [150.129.141.132] 2020-05-21 09:07:44

Ард түмэн МАН-д дүнгийн нь тавиад өгнө дөө. МАН сонгуульд ялна гээд их пээдгэр байгаа, ёстой май л байна.

Сүрэн [103.229.121.3] 2020-05-21 09:05:41

ЖИЙП УНСАН ТОЛГОЙГҮЙ ЧӨТГӨРҮҮД

Зочин [103.9.90.98] 2020-05-21 09:02:22

УБЦТС ТӨХК-ний захирал Баярсайхан гэж харин даварчихсан гар 1 бн аа Батзориг сайдын дотно хүн гэсэн 3.3 иэрбумын зээл авчихсан түүнээс төлөлт огт хийхгүй ямар эрхэлсэн нь ийм байдаг юм бэ

Зочин [202.21.117.178] 2020-05-21 08:38:41

Sarancnimeg gishuun orj baigaa duuteigee shuu

Иргэн [203.217.139.225] 2020-05-21 08:32:01

Ядарсан ард түмнийхээ үмх хоол олох боломжийг хулгайлсан ЖДҮ-чин УИХ-ын гишүүд, сайд нараа сонгуульд нэр дэвшүүлсэн МАН-д итгэх арга алга даа.

Хулгайч [59.153.112.236] 2020-05-21 08:29:02

ЖДҮ бол зохион байгуулалттай террорист үйл ажиллагаа болой.

Зочин [192.82.70.159] 2020-05-21 08:21:49

МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН ...

Зочин [203.91.115.41] 2020-05-21 09:38:15

Ард түмээн нойрноосоо сэрэх цаг болжээ. Эс сэрвэл оройтох нь байна шүү!!!

Зочин [203.91.115.41] 2020-05-21 09:35:38

Луйварчдыг сонгуульд гаргахгүй байх хэрэгтэй. Бүх хүн сонгуульдаа оролцож, хэнд саналаа өгөхөөс л шалтгаална даа. Ард түмэн минь нэгийг бодох цаг болжээ. Алийн болгон тэнэг хэвээрээ байхав дээ.

Зочин [203.91.115.41] 2020-05-21 09:29:48

ЖДҮ- чид бол ард түмний боломжийг хулгайлсан луйварчид мөнөөсөө мөн. Одоо хулгайлсан мөнгөө сонгуульд зарцуулж, хүмүүст тарааж, саналыг нь худалдаж авах гэж байгаа даа. Ёстой нэг улс орон, ард түмнээ боддоггүй дүйрчихсэн, цадаж ханахаа мэддэггүй луйварчид юм аа.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.