76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-15: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Ц.Анударь / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайханыг онцоллоо. Тэрээр 2016 онд Дорноговь аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлснийг хүргэе.

НЭГ: ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ОФФШОР ХОЁР ДАНС ЭЗЭМШДЭГ

Оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

image

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт олон нийтэд ил болсон. Дэлхийн аль ч улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус үйлдэл гаргасан хүмүүстээ хариуцлага тооцож эхлээд байгаа.

Олон нийтэд ил болсон эрхэмүүд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр орсон. Үүний тэргүүн эгнээнд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан.

2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүнийг Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн түүх намтар арвинтай хүн. Бизнес хийж маш богино хугацаанд баяжиж чадсан ч татварын асуудлаар аавын хаалга татаж байсан удаатай. Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байлаа. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлсэн ч маш богино хугацаанд буцаад гарч ирсэн. Б.Дэлгэрсайхан татварын асуудлаар аавын хаалга татаж байсан, харин одоо оффшор данстай нь илэрсэн байхад шалгах битгий хэл дурсах ч үгүй байна.

"УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ХАМААРАЛ БҮХИЙ ХОЁР КОМПАНИ ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компанид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж олгосон байж болзошгүй талаар Геологич Б.Баярсайхан мэдээлэл хийж байжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2009 онд гаргасан шийдвэрээр “Эй Ар Ай Ти” ХХК-ний эзэмшиж байсан 1948.57 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг аж.

Геологич Б.Баярсайхан "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2009 оны аравдугаар сард "Миллениум диггерс" ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон байна.

Үүний дараагаар бүхэл бүтэн гурван жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн 1948.57 га талбайгаас ердөө 438 га талбайг хүчингүй болгосон байна. Үлдсэн талбайд нь гурван ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн 1948.57 гектар талбайгаас хууль бусаар хэсэгчлэн шилжүүлээд авчихсан 1,510 га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар бичиж олгосон байна. Өнөөдөр тус газар нутагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий "Инфинитиспэйс" ХХК болон “Болд Ерөө гол" ХХК-иуд хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулж байна" гэжээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: БИ “АРЕВА” КОМПАНИТАЙ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, “Дэлхий нийтийг цочроосон COVID-19 халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт “Арева” компанийн ажилтан гэх Франц хүнээс илэрлээ. Энэ хүнтэй намайг холбоотой мэт илт худал мэдээ, пост, сэтгэгдлийг цахим орчинд “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүд зохион байгуулалттайгаар түгээж, ард иргэдийг худал мэдээлэлд автуулж, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, аймгаар нь шатаахыг уриалж, турхирч, улстөржүүлж байгаад харамсаж байна.

Миний хувьд уг Франц иргэнтэй ямар ч холбоогүй, огт танихгүй ба түүний ажилладаг гэх “Арева” компанитай ямар ч хамааралгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: ББСБ БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ОЛОН БОЛЛОО

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: "ББСБ борооны дараах мөөг шиг олон боллоо. Их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Олон нийтийн дунд яригдаж байгаагаар голлон эрх бүхий албан тушаалтан, Монголбанк, СЗХ-ны ажилтны хамаарал бүхий этгээдүүд ББСБ-тай байна гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ? Хэн эзэмшиж байгааг зарлах боломж байдаг уу?

Мөн арилжааны банкны зээлийн болзол хангахгүй байгаа иргэд ББСБ-ын болзлыг хангаад зээл аваад байдаг. Тэрийгээ төлж чадахгүй. Чадахгүй болохоороо нэгээс нөгөө ББСБ-руу шилжиж зээл аваад хүү нь өсөөд л яваад байдаг. Хүү маш өндөр байна. Үүн дээр шалгуур үзүүлэлт байдаг уу? эсвэл хүүгийн хүү бодоод нэмэж аваад байдаг юм уу? Нэгэнт төлж чадахгүй гэдгийг мэдсээр байж зээл олгоод байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалгуур тавьдаг уу? Монголбанк, ББСБ нийлж валютын ханшийг өсгөөд байна гэсэн хардлага байна.

image

Б.ДЭЛГЭРСАЙХАН: ИРГЭД ХЭТ ТАНСАГ АМЬДАРЧ ИРСЭН БАЙНА. ТИЙМЭЭС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД СУРГАХ ЁСТОЙ

Дорноговь аймгаас Улсын Их хуралд сонгогдсон Б.Дэлгэрсайхан хэмээх эрхэм гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ монголчуудыг хэтэрхий их тансаглалд умбаж байгаа тул хэмнэлтийн горимд шилжих ёстой гэв. Ингэхдээ хэвлэл мэдээллийнхнийг “Хэмнэлт хийхийг уриалах ёстой” гэжээ. Монголын баялгийг хамгийн хэмнэлтгүй үрэн таран хийж байгаа нөхдүүдийн нэг нь энэ хүн гэж сонсогддог. Манай улсыг бүхлээр нь хэдэн жил торохгүй тэжээх нөөц баялагтай Ерөөгийн төмрийн ордыг хятадуудтай нийлж эзэмшдэг “Болд Төмөр Ерөө” компанийн эзэн тэрбээр тансаглалын туйл билээ.

ХОЁР. ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ҮГҮЙ

ГУРАВ. ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

Хууль

Төлөв

1

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай

Батлагдсан

2

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Батлагдсан

3

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай

Батлагдсан

4

Эрүүгийн хууль

Батлагдсан

5

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Батлагдсан

6

Зөвлөлдөх санал асуулгын тухай

Батлагдсан

7

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

Батлагдсан

ДӨРӨВ. УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

ТАВ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

image


Сэтгэгдэл

Zochin [150.129.140.240] 2020-05-27 06:22:19

Их юм хийж буй хун

Зочин [172.58.139.84] 2020-05-26 14:01:05

Ene novshiig buu songooroi

Миний хөгшин болио [202.21.124.134] 2020-05-26 07:33:06

Хогийн дээрэмчин гар даа бүх юмыг мөнгөөр шийдэх гэдэг

Зочин [172.58.139.84] 2020-05-26 13:58:57

Tiim

Сонгогч [103.26.194.155] 2020-05-26 06:50:57

Засаг дарга энх твшин до говьд асар их бүтээн байгуулалт хийсэн энэ хүн ногоон гэрлээр гарах ёстой шүү. Харин энэ цагдаа байсан нөхөр Уих дээр хүмүүс руу ялангуяа төмөр зам руу их дайрч их дээрэлхүү харцьцаж байгаа харагддаг энэ бүтэхгүй нөхөр шиг сэтгэдэл төрүүлсэн шүү.бүхнийг өнга мөнгөөр шийдэж болхгүй байх.

Зочин [172.58.139.84] 2020-05-26 13:59:34

Novsh shdee ugaasaa

Зочин [195.46.106.44] 2020-05-26 04:16:13

Ямарч байсан сайтар шалгах хүний нэг мөн.МАН-д М. Энхболд АН-аас оруулж ирсэн.

зочин [122.201.19.99] 2020-05-26 03:12:44

Энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй Дорноговь аймгийг самарсааан бүх уурхайг эзэмшидэг татвар авдаг хогийн гар. Монголын хүчний байгуулагын хурандаа нарыг АВЛИГАЛДАГ нөхөр

Зочин [182.160.32.78] 2020-05-26 02:20:31

Энэ хүн амлалтаасаа нэгийг ч биелүүлээгүй. Дорноговьчууд бид дахиж сонгохгүй ээ

Зочин [202.55.191.194] 2020-05-26 02:04:37

энэ нэг эргүү нахаалны новш дэвшинэ гэхээр ой гутах юм даа

Зочин [202.72.242.139] 2020-05-26 01:59:47

УИХ гишүүн болон хүмүүс хувийн ажил амьдралаа сайжруулаад дэвшээд бидний татварын мөнгийг хувьчилаад байдаг. Дэлгэрсайхан гишүүн шиг Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж аймаг сумандаа нэр хүндтэй бүтээн байгуулалт хийсэн гишүүүн хаана ч харж байгаагүй. Одоооны энэ шар мэдээнүүүд гэж дээ хэн нэгнээс хэдэн төгрөг авч худлаа үнэн мэдээлэл цуглуулах гэж нойр хоолгүй явж хэдэн хувалзнууд л байдаг биү.

Зочин [202.72.242.139] 2020-05-26 01:57:14

арчааагүй бодол лалар вэ. Дорноговьд очиж үз. Дараа нь энэ мэдэээгээ бич. Миний Дорноговь аймгийн хөгжил та нарын амьдарч буй газраас хавь илүү байгаа. Олон сайхан бүтээл олон сайхан бүтээн байгуулалт сүндэрлэж байна.

Oyun [192.82.73.47] 2020-05-26 01:56:57

Harin ch oron nutagtaa amlasan amlalt muriin hutulburuu biyeluulsen tsuuhun hunii 1 shuu. Hiisen ajiltai heleh yumtai gishuun dee. Yaj ch harluulah geed barahgui ee hu

Зочин [202.72.242.139] 2020-05-26 01:56:06

Хөөрхий дөө сонгууль ойртоод хэн нэгэн мөнгө өгч бичүүлсэн биз. Иймэрхүү веб сайтууд хаавал таарна.

Irgen [202.9.46.114] 2020-05-26 01:56:00

ta nar buur bichih baih ymaa olj ydah ymaa. setgvvlch hund setgvvl zvin unet chanar unen hudliig shalgah shalguur ntr gej baidagdaa ta nar shig setgvlch gejyu bdi

Bayar [202.126.89.244] 2020-05-26 01:51:34

Tiim l bsan yum bol yah gej turd gargasan yum, Yum hiij yvaa negniihee hoinoos hutga shaah gej oroldoh ni Manai mongolchuudiin neg nohoi zan l daa.

Зочин [24.14.127.35] 2020-05-26 01:51:16

Муу сорогч хувалз. Худлаа шүү.

Эксперт [66.181.182.107] 2020-05-26 01:35:06

Наад оффшор дансаа зөнндөө тайлбарлахад чихэн дүлий явдаг юм уу сэтгүүлчээ. Шантаажчин Батсайхан гэгчийн ул мөрөөр шалгалт хийгээд бүх шатандаа хийгдсэн. 461-т хоригдох шалтгаан нь шударга бусын хонгилоор 2013 онд чирэх гэж бүх талаас нь но хайгаад олдоогүй!

Дорноговийн иргэн [66.181.182.107] 2020-05-26 01:29:34

Яасан ядмаг дүгнэлт вэ? 1000 сонсохоор 1 удаа дорноговь очоод үзчихээч. Тнгээд дүнг тавьж болно. Угаасаа сонгогч бид сонголтоо хийчихсэн байгаа. Аймгийн өнгө төрх, байр сууцтай, ажилтай орлоготой болж байна. Шилдэг аймгаар 2018, 2019 онуудад шалгарлаа. Төриын мега төслүүдийг аймагтаа татаж чадсан ба гадаадбн хөрөнгө оруулалтыг ч хамгийн сайн татаж чадсан эрхэм. Бусад гишүүдийн дэргэд аймгаа жишиг болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулж чадсан гишүүн шүү.

Мэдэхгүй хүн байна ш дээ. [202.131.225.53] 2020-05-26 01:24:55

Пөөх. Ийм гишүүн УИХ-д байсан юм уу? Хаанахыг төлөөлж байсан хүн бэ? 4 жил болоход мэдэхгүй байх гэж.

Зочин [192.82.73.47] 2020-05-26 01:54:51

Ihenh gishuud shig shoudahgui poprohgui ene hugatsaand oron nutagaa hugjuulsen hun dee

mgl emegtei [77.87.228.70] 2020-05-26 01:01:59

Burhan guisan ch atga shoroo minii nutgaas buu og gesen owogdiin ugiig umartsan hun

зочин [202.131.229.246] 2020-05-26 01:01:27

сохор нохой дүйвээнээр соотон халтар чимээнээр гэгчээр энэ хүний хууль санаачлана гэж юу байхав дээ ичих ч үгүй монголын баялгийг 30 жил зөөчихөөд монголыг бүтээлцсэн эрхэм гээд өөрийгөө цоллоод тэнэг болоод л ичдэггүй байх даа энэ хүнээс монголын ард түмэн баялгаа буцааж авах ёстой энэ аваачиж булаа юу тэмцэл хийх л болно ?????????????????

Зочин [103.212.119.14] 2020-05-26 00:28:05

Ene bolio bas l neg mongony toloo


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.