Т.Оюунбилэг: Хэрэглэгчээс тавих хяналт, хариуцлага өндөр байх ёстой

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Хүүхэд бүхний дуртай “Хүүхдийн баяр” айсуй. Гэвч өнгө алаг чихэр, жимсний цуглуулгаар дэлгүүр худалдааны лангуу дүүрэх мөчтэй зэрэгцэн хүүхдэд өгөх хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хөндөгдөж эхэлдэг нь харамсалтай. Хүнсний бүтээгдэхүүн худалдаалагч байгууллага аж ахуйн нэгжүүд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнийг бэлгийн багцад оруулж худалдаалдаг зөрчил арилахгүй байна. Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Хүүхдийн баярыг угтсан хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтаар ямар зөрчил илрүүлэв?

-Хүүхдийн бэлэгтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, дэлгүүрүүд санаатай болон санаандгүйгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боох зөрчлийг ихээр гаргадаг. Мөн бага насны хүүхдийн хэрэгцээнд зориулагдсан бүтээгдэхүүнийг багцалж боосон зэрэг зөрчлүүд илэрсэн байгаа. “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийн 10.3 дээр 6 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнийг багцалж боохыг хориглосон байдаг.

-Хугацаа дуусах ойртсон хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүр худалдааны төвүүд хямдруулаад зарж байдаг шүү дээ. Энэ зөрчил гэж үү?

-Энэ талаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал”-ын тухай хуулинд тусгаад өгчихсөн. Тухайн хүнс худалдаалагч аж ахуйн нэгж дотоод хяналтаараа бараа бүтээгдэхүүнийхээ дуусах хугацааг олж тогтоосон байх ёстой. Хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг хямдруулах аргаар тухайн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаанд нь багтааж борлуулах бол байгууллагын дотоод асуудал. Харин ийм бараа бүтээгдэхүүнийг баглаж боогоод хадгалж дуусах хоног сараас нь хэтрүүлж худалдаалах бол хууль зөрчсөн хэрэг мөн. Иймд хүнсний худалдаа эрхлэгчид дуусч байгаа бүтээгдэхүүнийг хүүхдийн багц бэлгэнд боохгүй байхад анхаарах хэрэгтэй. Хэрэв хадгалалтын хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүн байвал тухайн байгууллага дотоод хяналтаараа илрүүлж татан авалтаа хийснээр устгасан актаа үйлдээд явах ёстой юм.

ХҮНСНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛ ГАРГАСАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙ НЭГЖИД 37 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСАН

-Хүнсний бүтээгдэхүүний чанар стандартын асуудал эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэр дундаа хүүхэд бол шууд эцэг эхийн сонголтоор л хооллож байдаг гээд хэлчихэд буруудахгүй болов уу?

-Хүүхэддээ юу идүүлж уулгах нь эцэг эхийн хариуцлага шүү дээ. Манайханд чихэрлэг их агуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдээ баярлуулдаг нийтлэг хандлага байдаг. Гэтэл тэр нь хүний бие дэх хоосон нүүрс усыг ихэсгэхээс өөр эрүүл мэндэд тустай шимт бодис, уураг байхгүй.Сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэснээр шүдний өвчлөл ихэснэ. Хүүхэд өдөрт 5-10 гр сахар хэрэглэх ёстой. Гэвч баяраар хүүхдэд өгдөг нэг уут бэлэгнээс тогтсон норм хэмжээнээс хэд дахин илүү хэмжээний сахар авдаг. Чихэр ихтэй хүнсийг тогтмол хэрэглэснээр таргалалтаас гадна чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх эрсдэл үүсдэг. Үүнээс гадна зөвхөн баярын үеэр гэлтгүй бусад үед ч хүүхэддээ өгөх хүнсний бүтээгдэхүүнд анхаарч хяналт тавих хэрэгтэй. Сонгож буй хүнснийхээ гарал үүсэл, орц найрлага, хадгалалтын горим, хэрэглэж дуусгах хугацаа бичигдсэн эсэхийг нэг бүрчлэн шалгаж авах хэрэгтэй.

-Өөртөө биш өрөөлд найдсан худалдан авалт хийгээд байдаг сул тал хэрэглэгчдэд байдаг юм шиг?

-Зөвхөн мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтанд найдсан хариуцлагагүй худалдан авалт хийх хандлага байдаг. Дэлгүүрт л байвал шалгагдсан зөвшөөрөгдсөн гэж итгэдэг. Гэтэл хэрэглэгч худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ орц найрлагатай танилцах, ямар хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн байгааг асууж тодруулаад хяналт тавиад юу худалдан авахаа сонгох бүрэн эрхтэй. Үүнд нэн тэргүүнд хаяг шошгын мэдээлэлтэй сайтар танилцаж сурах ёстой. Нэр, үйлдвэрлэсэн он, сар, дуусах хугацаа, гаж нөлөө хэрэглэх заалт, орц найрлаганд нь юу орсон, уураг өөх тос нь хэдэн хувийн агууламжтай байдаг энэ бүх мэдээлэл шошгон дээр байж байдаг. Хэрэв таны ойлгохгүй хэлээр бичсэн байвал хэрэглэгчид өөрсдөө шаардаад монгол, орос, англи хэлээр хөрвүүлэгдсэн тайлбар авах эрхтэй. Импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” тухай хуульд эдгээр гурван хэлний аль нэг дээр бичигдсэн байх ёстойг тусгасан. Магадгүй эдгээрээс өөр улсаас импортолж оруулж ирсэн худалдаа эрхлэгч байгууллага аж ахуйн нэгж байвал тухайн аж ахуйн нэгж энэ гурван хэлний аль нэгээр хөрвүүлсэн стикрийг наагаад хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах ёстой. Үүнийг тухайн байгууллага дотоод хяналтаараа хариуцаж үүргээ хүлээгээд явж байгаа.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хугацаа хэтрүүлэн зарж борлуулдаг, хадгалалтын норм норматив зөрчдөг аж ахуйн нэгжүүдийн үйлдлүүд тасрахгүй байна. Ямар шалтгаан байна вэ?

-Үүнийг хуулинд заагаад өгчихсөн байдаг. Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журмаар зохицуулна гэсэн Засгийн газраас гаргасан журам бий. Үүнийгээ мөрдөж ажиллах ёстой. Мөн байгууллагууд худалдаа үйлчилгээнийхээ журмыг мөрдөж ажиллах хэрэгтэй. Эхний орсон бараа эхлээд гарна гэдэг ч юм уу. Түүнээс мэргэжлийн байгууллага бол хяналт шалгалтаа хийгээд гарсан зөрчил дутагдал дээр зохих торгууль, шийтгэврийг оногдуулаад явж байна. Хяналт шалгалтаар зөрчил гаргасан байгууллага аж ахуй нэгжид 37 сая гаруй төгрөгийн торгууль оногдуулсан. Хүнсний бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн зөрчлийг цаг үеийн байдалтай холбож үзвэл цар тахлын нөлөөлөл байгаа гэж харж байна. Импортлогчдын бүтээгдэхүүн татах хугацаа эргэлт коронавирусын өвчлөлөөс шалтгаалан удаж байна. Иймд хадгалалтын богино хугацаатай баярын бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татан төвлөрүүлснээс энэ төрлийн зөрчил нэмэгдсэн байх магадлалтэй. Тэгсэн ч хөрөнгө мөнгөөрөө оруулж ирсэн бүтээгдэхүүнээ заавал зарна гээд хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд нөлөөлж болохгүй учир торгууль шийтгэл хүлээх шаардлагатай болж байна.


Сэтгэгдэл

buy real viagra online without prescription [193.203.8.64] 2020-07-11 19:32:51

buy real viagra online without prescription https://cleverviagra.com/

albuterol sulfate inhaler coupon for pharmacy [212.60.20.110] 2020-07-10 00:47:06

albuterol sulfate inhaler coupon for pharmacy https://amstyles.com/

buy acetaminophen online [193.203.11.251] 2020-07-09 06:37:15

buy acetaminophen online https://tylenol1st.com/

buy ed pills [194.104.10.188] 2020-07-08 04:12:23

buy ed pills http://www.cialij.com/

purchase chloroquine [45.10.166.56] 2020-06-29 17:18:33

purchase chloroquine https://azhydroxychloroquine.com/

what does a generic cialis pill look like [193.203.11.150] 2020-06-26 13:10:52

I delight recitation through with an article that bequeath have men and women remember. Also, give thanks you for allowing me to scuttlebutt! http://www.cialisles.com/

ACrapeCantani [104.238.39.156] 2020-06-25 03:01:50

<a href="https://cialisle.com/">cialis tadalafil</a>

ACrapeCantani [104.238.39.89] 2020-06-24 10:13:01

<a href="https://cialisle.com/">cialis online no prescription</a>

ACrapeCantani [104.238.39.64] 2020-06-20 09:37:53

<a href="https://cialisle.com/">buy cialis</a>

clomid coupons [212.119.44.242] 2020-06-16 06:21:44

clomid coupons https://clomidweb.com/

Bulga [211.36.146.129] 2020-05-29 09:23:38

Irgen Ta buhen bolohgvi butehgvi baraani chanarin borluulah baigaa ezen haygtai nb medeelj baival nigem ayndaa tsever shees irne .Torguulin hemjeeg changatgaj tulburig nemegduuleh baij l chanargvi baraa oruulahaa bolih baih.MXG hyatad hunsni baraan deer hatuu horig tavih heregtei

Зочин [103.10.21.30] 2020-05-28 09:40:55

Худалдааныханд найдахгүй өөр хэнд гэж... Дэлгүүр худалдаанд НАЙДВАРТАЙ ЧАНАРТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БАЙХ УЧИРТАЙ ШААРДЛАГА НЬ Ч ТИЙМ ...З0жилд юун нэгдсэн хяналт шалгалт барааны хугацаа шалгах вэ Гадаадаас ирж байгаа бүх зүйлд ХИЛ ГААЛИЙНХАН Л МАШ САЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАВЬДАГ УЧРААС монголчууд бид АЮУЛГҮЙ БАЙГАА ЮМ ...Харин дотроо бол ороод ирсэн болгоноо зарахаа л мэдэхээс биш ХУГАЦАА ЭНЭ ТЭРИЙГ БОДОХ СӨХӨӨТЭЙ НЭГ Ч ААН хувь хүн иргэн байхгүй...Дотоодын хяналт шалгалтаа ЦАЛИН авдаг эрхмүүд хийх ёстой шүү дээ ....ХУДАЛДАГЧ ба ХУДАЛДАН АВАГЧ нар ЧАНАРТАЙ БАРААГ Л ӨГЧ АВАХ ЁСТОЙ ...ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ тэг ингэ гэж заах ёсгүй цаагуураа иргэний эрх чөлөөн халдаад байгаа хэрэг...ХУДАЛДААНД НАЙДВАРТАЙ ЧАНАРТАЙ ХУГАЦАА НЬ ДУУСААГҮЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БАЙХ ЁСТОЙ....ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ТА БҮХЭН ИРГЭНЭЭС МӨНГИЙГ НЬ АВЧ БАЙГАА УЧРААС ЧАНАРТАЙ ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАРААГААР ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ...ХЭРЭГЛЭГЧ БҮХЭН хаан байх учиртай


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.