Х.Мүпти: Зөрчлийн тухай хууль иргэдийн амьдралыг сөхрүүлж байна

Aдмин / Хууль

Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын дэд дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Мүптитэй орон нутагт ажилгүйдэл, ядуурал ямар байгаа талаар ярилцлаа. Тэрбээр барилгын инженер мэргэжилтэй. Энэ салбарт 33 дахь жилдээ ажиллаж байгаа аж. 1996 онд “Нийгэм заавал сэргэнэ, би сэргээнэ” гэсэн хатуу зорилго тавьж “Көшелик” компаниа байгуулжээ. Үүнээс хойш Баян-Өлгий аймагт 54 барилга шинээр барьсан. Мөн 35 барилгад шинэчлэлт засварын ажил хийсэн байна.

-УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байна. Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ардчилсан Үндсэн хуулийн зарчмаар иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгоод түүгээр дамжуулж төрийн эрхийг барих ёстой. Гэвч шийдвэр гаргалт дээр дутуу дулимаг явж ирсэн. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмний хүсэн хүлээсэн хэмжээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажиллаж чадаагүй. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ямар нэг асуудал дэвшүүлж ажиллаж ирээгүй юм. Тэгэхээр орон нутагт чиглэсэн, өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байр бий болгох зэрэг бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Ялангуяа алслагдсан Баян-Өлгий аймагт энэ асуудал маш чухал байгаа юм.
-Аймгуудын өрсөлдөх чадварын индекс гэж гаргадаг. Баян-Өлгий аймаг энэ индексээр хаана нь орж байна вэ?
-Баян-Өлгий аймаг өрсөлдөх чадварын ерөнхий индексээр 2019 онд 13-т жагссан. Ажилгүйдлээр 18 дугаар байрт яваа. Ядуурлаар хамгийн сүүлд орсон. Баян-Өлгий аймагт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж асар их бий. Тухайлбал, ОХУ, БНХАУ-тай хил залгаа. Мөн Казахстан байна. Энэ боломжоо ашиглаад эдийн засгийн тулгуур төв болох боломж бий. Ховд аймгийг баруун бүсийн хөгжлийн тулгуур төв гэдэг. Түүний нэг салбар эдийн засгийн зангилаа болох бололцоотой. Өөрөөр хэлбэл баруун таван аймаг тус бүрт нэг голлосон салбар байгуулах нь илүү үр дүнтэй гэж хардаг. ОХУ-аас хүнс импортолж бусад дөрвөн аймаг Баян-Өлгийгөөс татаж авдаг л даа. Тэгвэл Баян-Өлгий аймаг Увс аймгаас хэрэгцээний нүүрсээ авдаг. Ховд аймагт гэхэд газар тариалан сайн хөгжсөн шүү дээ.
-Баян-Өлгий аймгийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан гэж та сөрөг хүчний намын дэд даргын хувьд дүгнэж байна вэ?
-Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 25-26 хувьтай л байгаа. Гэтэл өөрсдөө 95 хувьтай биелсэн гэж огцом өсгөж дүгнэсэн. Тэгэхдээ ганцхан үзүүлэлтээр дээр ярьсан хатуу дэд бүтцийн бодлогоор дүгнэж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт л гэхэд оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд аваад үзвэл бүх талаараа 0 шүү дээ. Боловсролын салбар ч бас адилхан. Бусад аймгаас хамгийн сүүлд нь орсон. Орон нутагт нэг зовлонтой асуудал бий. Төрийн алба ёстой нөгөө төрлийн алба болсон. Ах дүү хамаатан саднаа төрийн албанд түлхүү оруулсан. Хүний ур чадвар, боловсролыг авч үздэггүй байдлаар төрийн ажлыг явуулж буй юм. Монгол Улсын хэмжээнд 30 гэр бүл гээд ярьдаг. Тэгвэл Баян-Өлгий аймагт гурав, дөрвөн гэр бүлийн хүрээнд бүх зүйл эргэлдэж байна.
-Орон нутгийн төсвийн орлого хэр бүрдэж байна. Энэ жил хөл хорио гээд хаа сайгүй л амьдрал гундуухан болчихлоо?
-Төсвийн орлого энэ жил тасарна. Үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч аж ахуйн нэгж алга. Бүгд нам зогссон. Барилгын хэдэн компаниуд л улсын төсвийн хөрөнгөөр хаа нэг ажил гүйцэтгэж байна. Баян-Өлгий аймагт ажиллаж байсан ноос угаах, эсгийний үйлдвэрүүд зогссон. Гадаад мах экспортолдог үйлдвэр ч хаалгаа барьсан. Хил хаасан учраас ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Засгийн газар импортын цементэд өндөр татвар ногдуулсан. Иймд цемент орж ирэхээ больсон. Энэ нь зам барилгын үйлдвэр, компаниудад ч халгаатай болчхоод байна.
-Орон нутагт ажилгүйдэл хэдэн хувьтай байна вэ?
-Баян-Өлгий аймаг 105 мянган хүн амтай. Өнөөдөр 20 гаруй мянган хүн ажилгүй байна. Сонгуулийн насанд хүрсэн 64 мянган иргэнтэй. Тэгэхээр гурван хүн тутмын нэг нь ажилгүй байгаа юм. Ажил хийдэг нэг хүн гэр бүл, үр хүүхэд, ах дүү гээд 10-15 хүнийг тэжээгээд явдаг. Өөрөөр хэлбэл орон нутагт ажилгүйдэл газар авсан учраас залуучууд хот хүрээ орох, гадаадад гарч ажиллах асуудал их байна. Улаанбаатар хотод гэхэд л машин угаалгын газруудад Баян-Өлгий аймгаас ирсэн залуус ажиллаж байх жишээтэй. Бас Казахстанд, Солонгост очиж ажиллаж буй залуус ч олон.
-Тэгэхээр ажилгүйдэл өндөр байгаа учраас амьжиргааны түвшин төдийлөн сайн биш гэж ойлгож болох уу?
-Харин тийм. Иргэдийн амьжиргааны түвшин маш доогуур байна. Улаанбаатар хотоос хоёр дахин илүү өртөгтэй амьдардаг. Жишээ нь нэг кг гурил гэхэд тээврийн зардал нь нэмэгдээд хоёр дахин илүү үнэтэй очдог. Тэгэхээр Улаанбаатар хотод 38 мянган төгрөгийн үнэтэй 50 кг-аар савласан гурлыг Баян-Өлгий аймгийн хамгийн алслагдмал Булган суманд 65 мянган төгрөгөөр авч байна. Ийм учраас ямар ч орлогогүй залуу гэр бүлүүдийн амьжиргааны асуудал маш хүнд байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэн дээ. Тэр үед Баян-Өлгий аймагт нэг кг ноолуур 32 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
-Сум орон нутгийн хөгжил, нийгмийн асуудал ямар хэмжээнд байна вэ?
-Багийн хөгжил маш хоцрогдолтой. Нэг багт 400-500 айл өрх амьдардаг. Иймд нэг суманд 2000 гаруй хүн амьдарч байна. Тэгэхээр бага сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлага бий. Ер нь сумын төвийг шинэчлэн хөгжүүлэх цэвэр усны шугам хоолой татах, халаалтын нэгдсэн систем байгуулах гэх мэт тулгамдсан олон асуудал хуримтлагдаад шийдлээ хүлээж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хатуу дэд бүтцэд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж ирсэн. Гэвч нийгмийн зөөлөн дэд бүтэц гэдэг боловсрол, эрүүл мэндийн салбар маш их хоцрогдсон. Өвдсөн хүн Улаанбаатарт ирж эмчилгээ хийлгэхэд асар өндөр зардал гардаг. Өвчний онош тогтоох нарийн мэргэжлийн шинжилгээ хийх боломжгүй учраас Улаанбаатарт ирэхээс өөр арга байхгүй. Орон нутагт ажиллах нарийн мэргэжил ховордсон. Боловсролын салбарын хувьд Баян-Өлгий аймаг 21 аймгаас хамгийн сүүлд нь жагсч байна. Хос хэлний хөтөлбөр хэрэгжихгүй байгаа.
-Жижиг дунд үйлдвэр ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэтгэх ач холбогдолтой гэдэг. Танай аймгийн хувьд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байна вэ?
-Манай аймагт томоохон үйлдвэр байгуулах боломжгүй. Мөн уул уурхайгүй тул аялал жуулчлалын чиглэлээр ажлын байр бий болгож хөгжүүлэх боломж бий. Тухайлбал, Алтай таван богд, Цамбагарав, Хотон, Хурган нуурын үзэсгэлэнт байгалийг түшиглэж олон үндэстэн ястны онцлогийг харуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлага байгаа юм. Ингэж чадвал олон ажлын байр бий болох боломж бий.
-Орон нутагт ипотекийн зээл олгож эхэлсэн л гэдэг. Баян-Өлгий аймагт байдал ямар байна вэ?
-Уг нь энэ хөтөлбөр хэрэгжих бололцоо бий. Түүнд ажиллах компани, ажиллах хүчний нөөц хангалттай. Гагцхүү борлуулалт тал дээр гацдаг. Учир нь ипотекийн зээлийн олдоц муу байдаг. Нөгөө талаар хүн амын дийлэнх нь албан бус секторт ажилладаг тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд асуудал гардаг. Зах худалдааны төвүүдэд лангуу ажиллуулж буй тул тэр бүр нийгмийн даатгалд хамрагдахгүй, орлого нь баталгааждаггүй учраас асуудал үүсээд байгаа юм. Төрийн албан хаагчид ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргадаг. Гэвч цалингийн зээлтэй учраас бас асуудалтай. Цалингийн зээлгүй хүн гэж байхгүй болсон. Хамгийн бага нь 7-8 сая төгрөгийн цалингийн зээлтэй байна шүү дээ. Харин Ерөнхийлөгчийн санаачилгаар тэтгэврийн зээл тэглэж хөгшчүүл амьсгаа авахтайгаа болсон.
-Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Энэ сангаас өрхийн, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих боломж байдаг уу?
-Уг нь бий. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлаж зарцуулах ёстой. Багийн хурлаа хийгээд тэндээс гарсан санаачилгыг дэмжээд явах учиртай. Гэтэл эрх баригч намын сонгогдсон төлөөлөгчдийн үзэмжээр явчихдаг талтай. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн засвар, зам талбайн тохижолт, гэрэлтүүлэг зэрэгт зарцуулчихдаг. Тэгэхээр улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ёстой ажилд зориулалт бусаар ашиглаад байна. Уг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө иргэдийн санаачилгаар бодит амьдралд тустай төсөлд зарцуулагдах учиртай. Энэ дунд иргэдийн боломж маш их хулгайлагдаж байгаа гэж ойлгож байна. Яагаад гэвэл ямар ч зураг төсөлгүй, тооцоо судалгаагүй ажил үргүй зарцуулж байгаад харамсдаг. Үүнээс гадна орон нутагт халамжийн бодлого алдагдаж зорилтод бүлэгт хүрч чадахгүй болсон. Үнэхээр өвчтэй зовлонтой, халамж хүрэх ёстой хүндээ хүрдэггүй. Нүүрс, түлээ түлшний хөнгөлөлт, хүнсний талон яг зорилтод бүлэгт, очих ёстой хүндээ хүрэхгүй байна. Улс төрийн өнцгөөр, эрх баригчдыг дэмжсэн бүлэгт очдог болчихсон. Ялангуяа, үзэл бодол, намын харьяаллаар гадуурхах явдал 2016-2020 онд бүр дэндсэн. Эдгээрээс гадна иргэдийг доройтуулж буй нэг явдал бол Зөрчлийн тухай хууль. Энэ хуулиар маш их торгууль тавигдаж байна. Хувиараа таксинд явах, бичил бизнес эрхлэх гээд л иргэд торгуульдаг. Эрх баригчидтай үзэл бодол зөрчилдсөн бол ямар нэг шалтаг олоод торгох явдал газар авсан. Мөн улс төрийн зорилгоор ажлаас нь халчхаад зарим хүнийг хэрэгт татах болсон. Эхлээд Зөрчлийн хуулиар хэрэгт татаад Эрүүгийн хэрэг үүсгэх явдал гарч байна. Орон нутагт тэр дундаа суманд амьдарч буй иргэд энэ талаар маш их гомдол санал гаргадаг.
-Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хомроголон халсан. Энэ асуудал Баян-Өлгий аймгийн хувьд ямар байсан бэ?
-Баян-Өлгий аймагт Ерөнхий боловсролын 44 сургууль бий. Эдгээрийн бүх захирлыг сольсон. Мөн 46 цэцэрлэг байдаг. Бүгдийнх нь эрхлэгчийг сольсон. Улсын үйлдвэрийн газрын бүх дарга нарыг сольсон. Төрийн албанд ажиллаж байсан бүх дарга нарыг бас сольсон. Тэр бүү хэл үйлчилгээний ажилтныг хүртэл сольсон. Мөн сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсийг бас сольсон. Зарим багш нарыг халсан удаатай. Ер нь улс төрийн өнцгөөс харж ажлаа хийж байсан жирийн албан хаагчдыг бараг бүгдийг нь сольсон. Зарим нь гурван шатны шүүхэд хандаж ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон. Энэ нь нэг орон тоон дээр хоёр хүнийг давхар цалинжуулж байна гэсэн үг. Тэгэхээр төсөвт асар их дарамт ирнэ шүү дээ. Буруу шийдвэр гаргасан Засаг дарга халааснаасаа гаргаж өгөхгүй байгаа юм. Төрийн алба татвар төлсөн мөнгөөр зүгээр тоглож байна.

Эх сурвалж: Т.Эрдмаа, АРДЧИЛАЛ ТАЙМС


Сэтгэгдэл

zochin [66.181.167.35] 2020-06-05 09:41:16

энэ хасаг гөлөг орчуулагчаар дамжуулж ярьсан байна лээ ацан толгой тэнэг пизда

зочин [64.119.21.127] 2020-05-29 14:07:46

Зерчил гаргахгуй бол хэн торгох гээд бна.

елубай [202.179.21.220] 2020-05-28 06:29:21

Бүгдийг нь солих нь манай аймагт уламжлал болсон.Гайхах юмгүй.Халагдсан улсууд бас л түрүүчийн улсуудыг ажлаасасс халуулаад орж ирсэн.Халж солиход гомдолгүй баймаар юм.халахыг дэмжиж байна

Зочин [202.179.27.237] 2020-05-28 03:15:56

зөв дүгнэжээ. санал нийлж байна. Зөвөлгөө авч бгаа хүмүүс Зөрчлийн хуулиас болж торгуулж, хоригдож байгаа талаар гомдол их ирж, анхан шатны сануулах арга хэмжээ авахгүй шууд дээрх шийтгэлийг оногдуулж бгаад гомдол гаргаж байгаа.

Ж.Онгар [202.179.21.246] 2020-05-28 02:59:52

Орон нутгийн амьдарал, нөхцөл байдал өнөөдөр яг Х.Мупти захирал хэлж, дүгнэсэнтэй ижил бгаа юм. Та бүхэн өөрсдөө туунгааж бодож үзээрэй

Зочин [64.180.95.82] 2020-06-01 19:46:17

Hezee MONGOLOOR yaridag boloh gez baina

Зочин [64.180.95.82] 2020-06-01 19:45:27

Kazak kazakaa l demzine. Hezee ta nar Mongol hun gargah gez baina

иргэн [103.212.118.226] 2020-05-28 02:22:39

Зөрчил гаргахгүй хууль дүрмээ баримтлаад явж байхад хэн юу гэхэв АН-ынхан хууль дүрэм битгий дага гэсэн зэрлэгүүд л байцгаах юмаа

зочин [66.181.191.85] 2020-05-28 02:09:10

энэ зөрчлийн хуулийг хийсэн ноход дахиж их хуралд битгий орж ирээрэй.энэ хүн шиг аймаг ,орон нутагаа мэдэж байж улстөр ажил албаа ярих ёстой.ийм хүн ховор болжээ.их хуралд нэр дэвших л хүн байсан юм бна.

[103.80.210.183] 2020-05-28 02:30:00

ноход л бол ноход. нохой зангаараа яаж ч зүсээ хувилган шургаж мэднэ_

Зочин [202.126.89.12] 2020-05-28 02:08:39

Энэ юу бэ 44 сургуулийн захиралыг бүгдийг нь хална гэж арай дэндсэн бна хотод ч арай ингэдэггүй шүү дээ

зочин [202.126.89.158] 2020-05-28 01:33:29

Ийм л доторхи байдалаа мэддэг хүнийг сонгох ёстой

О [66.181.161.70] 2020-05-28 01:05:32

Наадхыг чинь Аюурсэд гишүүн санаачилсан шүү. Түүнээс болгоомжлоорой


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.