Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэжээ
Covid-19-ийн эсрэг анхны эм ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг авч, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ажээ. Уг эмийн худалдааны нэр нь Авифавир юм. Харин олон улсын оюуны өмчийн бус, химийн нэр нь "Фавипиравир" юм байна.
ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан гуравдугаар сард Фавипиравир эмийг үйлдвэрлэх зорилгоор "ХимРар" компанитай хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байв. Учир нь өмнө нь Хятадын эрдэмтдийн олж мэдсэнээр, энэхүү эм нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чадах ажээ.
Тус хөрөнгө оруулалтын сан ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас бүртгэлийн гэрчилгээгээ авсан бөгөөд энэ санд 330 өвчтөн хамрагдсан эмийн эмнэл зүйн туршилтын эцсийн шат үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.
Авифавир бол Оросын вирусийн эсрэг эм бөгөөд эмнэл зүйн туршилтад үр дүнтэй нөлөө үзүүлжээ. Мөн коронавирусийн нөхөн үржихүйн механизмыг алдагдуулдаг юм байна. Энэхүү эм нь маш сайн судлагдсан бөгөөд 2014 онд Японд хүнд хэлбэрийн томуугийн эсрэг ашиглаж байжээ.
Түүнчлэн энэ эм нь ОХУ-ын шинжлэх ухааны тэргүүлэх төвүүд болох И.М. Сеченовийн нэрэмжит Москвагийн Анагаах ухааны анхны их сургууль болон М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль болон бусад лабораторид хийсэн судалгаанд өндөр үр дүн үзүүлсэн ажээ.
"Афивавир" бол ОХУ-д коронавирусийн эсрэг бүртгэгдсэн анхны вирусийн эсрэг эм төдийгүй дэлхийд Covid-19-ийн эсрэг ашиглаж болох хамгийн ирээдүйтэй эм юм" гэж сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.
Эх сурвалж: РИА НОВОСТИ


.jpg)






































































Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууж байна гэдэг чинь хэддүгээр зууны амьдрал юм бэ
Б.Лакшми: Оюу толгойн борлуулалтын орлогыг дотоодын банкуудаар дамжуулснаар валютын орлого, гадаад төлбөр тооцоо илүү ил тод болно
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
АНУ-д Трампийн нэр хүнд ямар байна вэ?
Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Л.Энх-Амгалан: Багш, ажилтнуудын 53 хувь нь өөрийн орон сууцгүй, улсын хэмжээнд 2,742 багш дутагдалтай байна
Өгөгдлийн болон Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ
Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо