Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэжээ
Covid-19-ийн эсрэг анхны эм ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зөвшөөрлийг авч, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн ажээ. Уг эмийн худалдааны нэр нь Авифавир юм. Харин олон улсын оюуны өмчийн бус, химийн нэр нь "Фавипиравир" юм байна.
ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан гуравдугаар сард Фавипиравир эмийг үйлдвэрлэх зорилгоор "ХимРар" компанитай хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байв. Учир нь өмнө нь Хятадын эрдэмтдийн олж мэдсэнээр, энэхүү эм нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чадах ажээ.
Тус хөрөнгө оруулалтын сан ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас бүртгэлийн гэрчилгээгээ авсан бөгөөд энэ санд 330 өвчтөн хамрагдсан эмийн эмнэл зүйн туршилтын эцсийн шат үргэлжилж байгаа гэж мэдэгдэв.
Авифавир бол Оросын вирусийн эсрэг эм бөгөөд эмнэл зүйн туршилтад үр дүнтэй нөлөө үзүүлжээ. Мөн коронавирусийн нөхөн үржихүйн механизмыг алдагдуулдаг юм байна. Энэхүү эм нь маш сайн судлагдсан бөгөөд 2014 онд Японд хүнд хэлбэрийн томуугийн эсрэг ашиглаж байжээ.
Түүнчлэн энэ эм нь ОХУ-ын шинжлэх ухааны тэргүүлэх төвүүд болох И.М. Сеченовийн нэрэмжит Москвагийн Анагаах ухааны анхны их сургууль болон М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль болон бусад лабораторид хийсэн судалгаанд өндөр үр дүн үзүүлсэн ажээ.
"Афивавир" бол ОХУ-д коронавирусийн эсрэг бүртгэгдсэн анхны вирусийн эсрэг эм төдийгүй дэлхийд Covid-19-ийн эсрэг ашиглаж болох хамгийн ирээдүйтэй эм юм" гэж сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.
Эх сурвалж: РИА НОВОСТИ

.jpg)






































































Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална
"Мобиком"-оос өөрийн мэдэгдэлдээ гал гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн ч хуулийн хариуцлага хүлээгээгүй байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн 84 тохиолдол бүртгэгдсэний 45 нь малд халджээ
Я.Буддаян-Оч: Төрийн өмч өөрөө асуудал биш, Төр ямар өмчлөгч байх вэ гэдэг нь чухал
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах үүрэг өгөв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
С.Бямбацогт: Нээлттэй парламентад ард түмнээсээ нуух зүйл гэж байхгүй
Малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадал 10 дахин нэмэгдлээ