Солонгос улсаар Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд дамжин өнгөрөх боломжгүй болжээ
БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани гурван улсад дамжин өнгөрөх буюу транзит нислэгийн хориг тавьсны нэг нь Монгол Улс болжээ. Энэ сарын 3-ны өдөр гаргасан шинэ дүрмийн дагуу Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд тус улсаар дамжин өнгөрөх боломжгүй болсон байна. БНСУ-д коронавируст халдвар дахин 39 тохиолдлоор нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол зургадугаар сарын 5-ны 00:00 цагийн байдлаар 39-өөр нэмэгдэж, нийт тохиолдол 11.668-д хүрчээ. Шинээр илэрсэн 39 тохиолдлын нэг нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Иймд гаднаас халдвар зөөвөрлөгдөх магадлалтай гэж үзсэн тул дээрх хоригийг тавьжээ.
[Транзит хийх боломжтой тохиолдлууд]
- Хөлгийн багийн гишүүд
- БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол
- Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна (Баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)
БНСУ-ын Хууль зүйн яамнаас "Зургадугаар сарын 17-ны төлөвлөсөн транзит зорчигч авчрах тусгай үүргийн нислэг үйлдэгдэх эсэхийг та бүхэн УОК-ын 1800-1105 руу залгаж лавлана уу” гэж мэдээлжээ.
Харин тус авиа компанийн албан ёсны сайт дээр өөрчлөлт орсон нислэгийн хуваарь, маршрутын мэдээлэл дээр ирэх долдугаар сараас эхлэн Инчён-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдэхээр товложээ.







































































Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
С.АМАРСАЙХАН: Асуудлыг бүх түвшинд нэртэй нь, баримттай нь, сүлжээтэй нь ил болгож, хууль бус нөлөөлөл, эрх мэдлийн хана хэрэм, сүлжээг нураах ёстой
Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ