Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв. Мөн МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр танин мэдэхүйн шинжтэй асуудал ярилгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд тогтвортой шуурхай ажиллах бодлого баримтлана гэв.


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.185] 2020-07-01 22:29:07

naad sumtai eronhii saiddaa end tend ochood popdood yoslood baidagaa boli geerei. bas zandanshatar yu ch bilee dee

kazakh [43.228.131.151] 2020-07-02 06:13:31

CHI MUU LALAR HUTS. MONGOL ULSIIN TULUU ZUTGEYE gesen hund chi uaasan ih durgui lalar ve...Fald or chi!

Kkk [202.126.88.154] 2020-07-01 19:31:58

Zovshilzokh yu bkhav! Jenko giin Tomilson Khyrelsykh dakhiad l bolno! Manai eronkhiilogch PM 2 Khoit koreagiin udirdagchiig duuriagaad bna uu? Esvel oorsdoosoo icheed bna uu? Gadaad orond er ailchlakhgyi yum?

Zochin [202.126.90.20] 2020-07-01 19:27:23

Erunkhiilugch uu, Erunkhii saidiin neriig UIH-d mash hurdan oruulaarai. ESaid tankhimaa hurdan burduulj ediin zasgaa sergeeh, tanii chuulganii huraldaan deer helsen chuhal zuvlumj zuvluguug heregjuulj uls orniihoo hugjliin tuluu sain hudulmurluh heregtei bn. Zasag hurdan baiguulagaj baij turiin buh shatnii ajil erchimjeed yavna. Biznesuud hudulj ehelne. Odoo dood shatnii negjuud neg l huleelt, amraltiin baidaltai baina .

зочин [192.82.74.239] 2020-07-01 19:09:40

одоо гадаад зах зээл чини хумигдсан,гадны өр тавих зээл тусламж та нарт хэрэггүй.ард түмний нурууг өр зээлийг төлж тэнийлгэ.өөрсдийн мал аж ахуй,газар тариалан болон малын гаралтай түүхий эдээ боловсруулах аж үйлдвэр байгуул.ажилгүй залуус хаа сайгүй их бна.ингэж дотоод нөөц бололцоог дээд цэгт ни хүртэл 4 жил ашигла.одоогийн цэвэрлэх байгууламж,төмөр зам,нефти үйлдвэрээ 23он хүртэл хийж дуусга.одоо байшин орон сууц,зам тавих төдий үр бүтээл бага дэд бүтэцээр хөөцөлдөхөө боли.хийж бүтээдэг боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй мэдэв үү.мөн үүний хажуугаар ард түмнийхээ ядуу тарчиг бгаа аж амидралын 4жилд дээшилүүлж өрх бүрт орлогын оруулах ажил хий.энэ бол маш зөв бодлого шүү мангаруудаа..хурдан шуурхай ажил хий,эргэж буцсан шийдвэр тогтоол гаргаж ард түмнийг хохироож байхаа боли.яст мэлхий шигээ хөдөлж ядаад ард түмний уур хилэнг бүү хөдөлгөж байцгаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.