Сайдын суудлын төлөөх марафон

Б.Лхамаа / Улстөр

Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хөл гишгэх зайгүй шахам байна. Хоёр, гуравхан хоногийн дотор хол, ойроос ирсэн гишүүдийнхээ хөлд МАН дарагдаж, Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийнхээ өрөөний үүдэнд хэдэн арваараа дугаарлаж, нэр нөлөөтэй бүхэнд “Намайг дэмжээрэй” гэсэн нялуун үгс хаяглацгааж сууна.

Сонгуульд ялах нэг хэцүү, ялсан хойноо албан тушаал хуваарилах бүр хэцүү зовлонг МАН амсаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил ч ийм л байсан. Ирэх дөрвөн онд ч үүнээс тойрч гарахгүйн бодит үнэнг өнөөдрийн үйл явцаас харж болно.

Уг нь эрх баригчид бодлогоо үргэлжлүүлж, залгамж халаагаа алдахгүй явах чин хүсэл эрмэлзэлтэй. Иймдээ ч төрийн албанд халаа сэлгээ хийхгүй хэмээж буй ч бүх шатанд дарга, даамалгүй солигдохоор нөхцөл байдал үүсчээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ундуйцаж, “давхар дээл”-ийг тайлуулсанд уурссан нөхөд ч намын байраараа эргэлдэж байгаа аж. Шинэ бүрдсэн парламентын 76 гишүүний дөрөв нь л “давхар дээл”-тэй даналзах учраас МАН-ынхан ийн хуучнаа санагалзсан хэрэг. Товчхондоо, Ерөнхий сайдаас гадна хууль тогтоох байгууллагын дөрвөн гишүүн сайд болох боломжтой учраас “давхар дээл”-ний төлөө МАН-ын хуучцуул ил, далд өрсөлдцгөөж байна.

Эндээс сонгуульд өнжсөн гишүүд нь намын даргадаа “Амласандаа хүрээрэй” хэмээн байн байн мессэж бичиж байгаа нь албан тушаалын хуваарилалт хийхэд У.Хүрэлсүхэд хүн чанар гаргах уу, улс орны эрх ашгаа эхэнд эрэмблэх үү гэх хүндхэн сорилттой нүүр тулгажээ. Гадаа нэмэх 26 градусыг зааж байгаа бол МАН-ын зарим гишүүний дотор үүнээс ч халуу шатам байна. Хэдийгээр намын даргынхаа амыг харж байгаа ч “Надад албан тушаал өгөхгүй бол УИХ-ын гишүүнд өрсөлдөх байсан юм” гэх бодлоосоо салж чадахгүй ийн тэвдэж яваа хүмүүс Төрийн ордон, намын байраар дүүрэв.

Ямар боловч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ирэх онуудад эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараа улирааж, холын замд хамтдаа дөрөө харшуулахаар шийдсэн байна. Тэгвэл Сангийн сайдад Б.Чойжилсүрэн зүтгэж байгаа аж. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал, шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яаманд Б.Баттөмөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нар зүтгэж буй гэсэн. МАН-аас энэ удаа 30 орчим шинэ гишүүн сонгогдсон.

Тэдний хувьд сайдын суудалд санаархаад ч нэмэргүй учир өрсөлдөөн хоёроос дээш сонгогдсон гишүүдийн дунд өрнөж байна. Үүгээр одоогийн парламентад хоёр буюу түүнээс дээш сонгогдсон дээр нэр дурдсан гурван гишүүнээс гадна Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар сайдын суудал горилж байгаа аж.

Тухайлбал, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайдад, С.Чинзориг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдад, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар Гадаад харилцааны сайдад горилж байгаа гэсэн. Мөн Н.Энхболд Батлан хамгаалахын, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болох сонирхолтой. Тэгвэл энэ удаа нэр дэвшилгүй өнжсөн гишүүн асан Ж.Энхбаяр Батлан хамгаалахын, Я.Содбаатар Зам, тээврийн хөгжлийн, Ө.Энхтүвшин Шадар сайдад, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл салбарынхаа сайдад, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаараа улирч ажиллах сонирхлоо намын даргадаа илэрхийлжээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, энэ хэрээр Засгийн газрын сайдуудын эрх, үүрэг нэмэгдсэн. Нэг ёсондоо, өмнө нь УИХ-ын гишүүд хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байсан бол одоо байр нь солигдож гишүүн гэдэг зарим талаараа нэр төдий албан тушаал болсон. Хууль, дэг тогтоох үндсэн үүргээ биелүүлж, гишүүнийхээ ажлыг хийхээс өөрөөр улсын төсвийг батлах нэрээр дураараа нэмж, хасаж, сүйхээ самбаатай нь тойрогтоо ахиу хөрөнгө төсөвлүүлдэг байдал хумигдсан. Энэ нь гишүүдийг сайдын суудалд санаархаж, “давхар дээл” өмсөх хүсэл сонирхолд хөтөлж буй. Тиймдээ ч МАН-д албан тушаалын марафон өрнөж байна.

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улируулан ажиллуулахаар 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрийг нь өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д нэрийг нь оруулахаа хэллээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлэх хүндхэн сорилтын өмнө ирээд байна. Тэр хэр сайн баг бүрдүүлэхээс хамаарч ирэх дөрвөн жилийн улсын ирээдүй хамаарах юм. Үүнээс дутахгүй нэг зүйл нь намынхаа эв нэгдлийг хангах болчихоод байна.

Үндэсний шуудан сонин


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:07:00

XsVpHj http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [122.201.22.208] 2020-07-05 07:24:34

Mergejliin, chadvarlag said nar baih heregtei dee. Ajil ni sain baival ard tumend ch, zasagt ch, namdaa ch ali alind ni uguujtei.Shagnaliin, hariu tus uzuuleh gesen said nar hend ch hortoi baimaar.

Иргэн [202.126.92.99] 2020-07-05 05:59:02

Ёс зүй, нэр төрөө эрхэмлэж шударгаар хариуцлага хүлээж чаддаг Содбаатар мэтийн хүмүүс сайд болох нь зөвөө, дэмжиж байна

Ganaa [192.82.75.129] 2020-07-04 14:00:41

Sodbaatar Uul uurhain uamand baibal zohimjtoi. J.Enhbauar terguun snadar um uu esbel snadar saidad baibal zob snuu, zaabal batlan hamgaalah geed baih hereggui bolob uu, esbel oor uam hariutsaj medleg ccnadbar tursnlagaa uzuuleh heregtei

Зочин [203.91.115.50] 2020-07-03 08:42:44

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Zochin [202.180.220.172] 2020-07-03 08:16:58

Сангийн сайдаар Хүрэлбаатарыг тависан нь дээрээ. Энэ хүнээс өөр сангийн сайдыг аваад явчихаар хүн одоохондоо алга байна даа.

би [202.9.40.163] 2020-07-05 04:42:46

математикийн л багш шүү дээ,

Зочин [103.10.23.106] 2020-07-03 07:52:58

Сонгуулаас хархад Монголчууд бад хулгайч эрх мэдэлтэн нартэй биш тэднийг сонгодог бохс долоогч яс зуугач долдой нартай тэмэх хэрэгтэй юм байна Энэ долдой нарын олгох нь өнөөдөр төрийн албаар дүүрэн би хамгийн доод талд нь хорооны хэдэн тэнэг хэрүүлч авгай нар ийм тэнгүүдтэй тэмцэх хэрэгтэй

Зочин [103.10.23.106] 2020-07-03 07:47:09

Мэдлэг чадвартэй салбараан мэддэг хүмүүсийг нам харгалзахгүй сайд болгосон нь дээр Н Энхбаярыг ууль уурхайн сайд Сангийг сайдаар Буянгийг жагааг юмууМАХНийн Баярхүүг гэх мэтээр сонголдоо

Зориг бүхнийг ялна. [194.228.32.32] 2020-07-05 11:00:12

Хүрэлсүхэд итгэл өгч буй хүмүүсийн саналууд байна шүү. чин сэтгэлийн илрэл гэдгийг санагтун. Шагдарсүрэнгийн Гантулгыг Гадаад яамны сайд болгоосой. Ш. Гантулга бол монгол зэргийн бага буурай улс байтугай орос хятад зэргийн их гүрний гаадаад явдлыг толгойлох хэмжээний өндөр түвшний мэдлэг чадвартан шүү. Боловсролын сайдаар Дэмчигийн Болорыг тавиасай. Д. Болор бол агуу хүний тоонд багтана шүү. Цэвэр тунгалаг хуулийн орон болоё гэвэл Батзанданыг гарга. Юунаас айна?

agaa [124.158.90.3] 2020-07-03 01:35:54

tsomhon chadbarlag turtei baihsan.tusub hund baigaa shuu.hurelsuhee danch ediin zasag gedeg um meddeg boloosoo

zochin [64.119.18.226] 2020-07-02 20:30:42

ednees gats gaigui bolomjtoi n Uchral gushuun bndoo, busdaas n saidiin zangarag haragdahgui l bain shuu, j enhbayar 2 garaa chihendee bariad helee gargaad suuj bsn hun batlan hamgaalahiin saud genuu haha

Зочин [199.119.233.212] 2020-07-02 17:05:23

Сумъабазар Хүрэлбаатар ч гэх бүгд хэрэггүй шинэ шударга хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй

zochin [73.86.149.99] 2020-07-04 01:38:37

unen unen ED nar khereggui

Зочин [103.10.23.106] 2020-07-03 07:40:54

яг тийм энэ хоёр хэрэгүй нэг нь хулгайч нөгөөх нь мэдлэгүй бөх

Зочин [66.181.176.111] 2020-07-02 11:45:46

Чойжилсүрэн Цогтбаатар Сумъяабазар 3 аасаа салбал нэрэнд нь арай дээр байхдаа

Зочин [202.179.25.172] 2020-07-03 05:21:04

Цогтбаатар хэрэггүй шүү хар тамхи

Зочин [66.181.176.111] 2020-07-02 11:41:33

Бүхнийг хар толгойгоороо хариуцах хүн өөрөө л шийдэх биз.. Эвгүй хүн сонговол АРД ТҮМЭН өөрт нь л дүн тавина шүү дээ

Иргэн [103.212.116.163] 2020-07-02 11:15:18

Хүрэлсүх юу хийх хэнээр сайд тавихаа мэдэж байгаа байлгүй дээ.хэлсэн шүү дээ ждш жаран тэрбумд холбоотой гаруудаар сайд тавивал ард түмэн хүлээж авахгүй ш дээ.ингэвэл манан шинэ маягаар Хүрэлсүх толгойлогчтойгоор байгуулагдаж байна гэсэн үг мөн биздээ ц I

Зочин [66.181.161.54] 2020-07-02 09:13:27

Худлаа таамаглаж олныг үймүүлж юм бичдэгээ болимоор юм. Үндсэн хуулиа л дагана биздээ. УИХ-ын гишүүд сайд болцгоох нь үү. Хүрэлсүх өөрөө, цаана нь 3-хан боломж байна. бусад нь шинээр гаднаас биздээ.

226topp [202.126.88.128] 2020-07-02 08:00:41

Odoo tsagt humuusee huvi huniih n huvid mergejil medleg bolovsroliinh n huvid unelj dugnedeg bolson tsag ternees bish aldaan deer n doosh nn hiih gj orolddog archaagui zantai bhaa bolildoo

dammnnn [192.82.65.55] 2020-07-02 07:57:27

yuni toloo Hurelsuhiin zasgiin gazriig demjij sanaa ogloodooo?? yaj ch bn demjine bidnii itgeliig hosorduulehgui ni l battai itgej boloh hun ym

Аа [202.126.89.45] 2020-07-02 07:56:41

Энх-Амгалан сайд зам тээврийн салбараа цааш нь.удирдаад хийж байгаа ажлаа дуусгах хэрэгтэй, шударга ажил хэрэгч хүн гэж сайн сайд гэж хүмүүс ярих юм байна

Зочин [202.179.21.233] 2020-07-02 08:27:49

Хуц энэ малаар яадаг юм. Манай намд энэнээс мундаг залуучууд бий. Дэлгэрсайхан зам тээврийн яамыг хангалтай аваад явна.

эдийн засагч [202.70.34.114] 2020-07-02 07:53:08

ЭХЭЛСНЭЭ ДУУСГАЯ ГД БСН, ОДОО ТЭР ЭРДЭНЭС МАЙНИНГАА БУЦААН БАЙГУУЛЖ ХУВЬЦААГАА ОЛОН УЛСАД ГАРГАХАА БОД, ТӨСЛҮҮДЭЭ САНХҮҮЖҮҮЛ ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА, ЧАМД ХУГАЦАА БАГА БГАА ШООООООООООО

zochin1 [66.181.161.62] 2020-07-02 07:57:55

medeej hereg hiij gvitsetgeh gej l ene suudliig ogch baigaa. odoo negnee hardaj serdeh bish hvchee negtgej, demjij ogoh tsag bolsoon :)

Зо [202.126.89.45] 2020-07-02 07:51:20

Содбаатар хувийн замын компани, барилгын компанитай учир хуулиар зам тээвэр, барилгын.яамны сайд.байж.болохгүй хуулиар хориотой. Ерөнхий сайд сайн мэдэж байгах

Бор [202.126.90.110] 2020-07-03 11:50:17

ЖДУ чин хулгай уудаа сонгож тэнэгтэвдээ. Хулгай нар бол хэзээ ч засрахгүй шүү

guest [192.82.65.55] 2020-07-02 08:09:29

ерөнхий сайдын маань сонголт л мэднэ дээ. Бид өөрсдөө итгээд Хүрэлсүхийн засгийн газрыг сонгосон. Одоо энэ тийм тэр тийм гэх шаардлага байхгүй. ерөнхий сайдынхаа сонголтонд итгэнээ. Тэглээч хувийн компани энээ тэрээ байгаа үгүйг ард түмэнд баттай мэдээллээр хүргэж байгаарай. Бид аманд орсон болгоноо ярьсаар байгаад сүүлдээ юунд итгэж юунд үнэмшихээ мэдэхээ байлаа.

zochin [202.126.88.128] 2020-07-02 07:53:16

huvidaa umchtei bailaa geed ajil turultei n hutgadag tuilshramtgai setgelgeegee hezee bolih ymbee

ЗОЧИН [103.26.194.150] 2020-07-02 07:42:04

ДЭЭР ДУРДАГДАЖ БУЙ Ж.ЭНХБАЯР, СОДБААТАР, АМАРБАЯСГАЛАН МЭТИЙН ЖДҮХС-ИЙН 3.5 ТЭРБУМААС 10.5 ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛЧИХСАН ГАРАМГАЙ ХУЛГАЙЧИД, САРАНГЭРЭЛ ЭМД-ИЙН 136 ТЭРБУМ, ЧИНЗОРИГ НДШ-ИЙН 104 ТЭРБУМЫГ УНДАРОМААГИЙН ХУВИЙН КАПИТАЛ БАНКИНД ЗОРИУД БАЙРШУУЛААД ХУСЧИХААД, БАНКИЙГ НЬ ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН ХУЛГАЙЧДЫГ, ЧОЙЖИЛСҮРЭН , МӨНХБАТ, БЯМБАЦОГТ МЭТИЙН ХУЦЛГАЙЧИД, ТЭРГҮҮН КОНЦЕССЧИД, РАДНААСЭД МЭТИЙН ӨӨРТ, НАЙЗ НАРТАА ЗОРИУЛЖ ХУУЛЬ БАТЛУУЛДАГ РАДНААСЭД,ЗТХЯ-НЫ САЙД ЭНХАМГАЛАН МЭТИЙН ХОГНУУД ОГТ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

Зочин [66.181.161.96] 2020-07-04 09:17:33

3.5-10.5=-7 hhha

Зочин [66.181.161.112] 2020-07-02 08:02:16

Uzel bodloo zuv ilerhiileech. Uuruu ene humuusiig hulgai hiij bhiig ni harsan yumuu. Hen nehnii amnaas am damjsan huuramch zuilseer huniig harluulahaa bolimoor yum. Uuriin chini ene bichsen zuils ymar olon huniig tuurugduulj bolohiig bodoj uzeerei. Jinhneesee l hulgai hiij huvidaa zavshsan ni unen bol barimttai oruulchihaarai.

zochin1 [66.181.161.62] 2020-07-02 08:00:06

oorsdoo awaagvi ger bvliinh n hvmvvs biznes hiih zorilgoor awsan gesen. yagaad negnee oilgoj ooriigoo orond n tawiad jaahan uujuu bodood vz ldee ard tvmen min ee

tt [192.82.65.55] 2020-07-02 08:00:04

tgj aihtar tuilshraad bol hereggui eronhii said ooriigoo mdne

Эх оронч [202.9.46.67] 2020-07-02 07:34:51

Эдийн засгийн хүнд үед Сангийн Сайдад зөв хүн сонгох маш чухал.Хүрэлбаатар хямралын үеийн эдийн засгийг удирдаж чадахгүй нь танигдсан.Өөрийнхөөрөө муйхарлаад зүтгэдэг ганцаарчилсан тоглолттой уян хатан биш,ЕС-аа давж шийдвэр гаргадаг,хувийн хэвшлийг дэмждэггүй учир эдийн засгийг улам унагана.

Зочин [202.126.92.82] 2020-07-02 07:13:39

Sumyabazar, choijilsuren, Sarangerel lav bish shuu. Burhan minee. Eruul mediin saidad Chinburen bolj bna, tuunees setguulch bish,,,

Зочин [202.179.8.130] 2020-07-02 07:12:13

Энх-Амгалан дэмий.Цаанаа л нэг муухай урд зүгийн хүн шиг хүйтэн байдаг.Ямар нэгэн салбарын дарга бүү тавиарай....

Зочин [202.126.88.220] 2020-07-02 07:08:37

Зам тээвэр сайдад Содбаатар тохирох хүн уул уурхай сайдад Сумъяабазар хэрэггүй шүү өөр мэргэжлийн хүн байх ёстой эрүүл мэндийн сайд Сарангэрэлийг солих хэрэгтэй Чинбүрэн эмчийг тавих хэрэгтэй их юм хийнэ дэ хамгийн наанадаж хавдар гэж өвчнийг багасгах тал дээр цаашилбал эрхтэн солиулахыг цэвэр даатгалаар төр хариуцдаг болговол олон гэр бүлд дахин амьдрал бэлэглэнэ дэ үүний ажиллаж чадах хүн мөн учраас Баянзүрхчүүд итгэл хүлээлгэж сонгосон одоо сайд л болох хэрэгтэй бн Хүрэлсүх ерөнхий сайд засгийн газартаа авах байх

Зочин [202.126.88.220] 2020-07-02 06:55:17

Сумъяабазар одоо болноо уул уурхайн сайд боловсролтой мэдлэгтэй мэргэжлийн эх оронч үзэлтэй хүн байх ёстой манай улсын хамгийн чухал салбар шүү тэрнээс бонд нэрэн дор таван толгойгоо зарахаар улайрсан бөх үнэндээ хэрэггүй шүү Сонгинохайрханчууд үнэндээ маш муу сонголт хийсэн шүү

зочин [202.126.88.187] 2020-07-02 06:50:24

ЭРЧИМ ХҮЧНИЙ САДААГАА ЗАЙЛУУЛААРАЙ

Ард түмэн [202.55.188.33] 2020-07-02 06:38:59

Ерөнхий сайд маань хэн нь чадвартай хэн нь ажлаа сайн хийдгийг мэдэж байгаа байлгүй дээр. Бид өөрсдөө сонгоод Хүрэлсүхийн засгийн газрыг сонгосон. Сайдынхаа л сонголтыг хүндэлнэ дээ.

Zochin [192.82.65.55] 2020-07-02 06:22:30

Ulirch ajillah ni harin ch awuushtai ym bshoo omno ni hiij bsn ajlaa urgeljluuleed

zochin [66.181.161.112] 2020-07-02 06:10:59

Bi huvidaa Sodbaatariig Zam teevriin, hugjliin said bolchihoisoi gej bodoj bna. Uls turchiin huvid ch, ene salbariin hunii huvid ch ene tomiloj boloh hamgiin onovchtoi hun gej uzej bna

zochin [64.119.18.203] 2020-07-02 06:10:50

Battumur demii bas Hayanhyarvaa hor hutgagch demii

zochin [202.126.89.167] 2020-07-02 06:07:02

Sodbaatariig demjij bn

zochin1 [66.181.161.62] 2020-07-02 08:01:26

bi ch bas demjij baina aa. yg tohiroh hvn

zochin [192.82.65.55] 2020-07-02 06:03:46

demjij bnaa

Зочин [75.159.156.148] 2020-07-02 06:03:08

ЖДҮ хэрэггүй шүү , Өөрийг чинь унагана.

689nn [192.82.65.55] 2020-07-02 06:02:39

ali ch salbariin huvid mergeshsen baih l chuhal. Zam teevriin saidiin alband devshuulsen hun bolj bn

13 [192.82.65.55] 2020-07-02 06:02:18

huulia deedeldeg zarchimch erh medlee urwuulan ajildaggui gishuudiig saidaar tomiloh heregtei

ZOCHIN1 [66.181.161.62] 2020-07-02 06:02:16

HVRELSVH SAIDIIN ZASGIIN GAZAR ZOW HVMVVS BVRDSEN BAINA. DEMJIJ BAINA.

Зочин [66.181.161.91] 2020-07-02 05:58:51

Я.Содбаатар гишүүн зам тээврийн сайд яг тохирно гарсан хойноо юм хийсэн шиг хийчихдэг тийм л хүн ажлын туршлага боловсрол нилээдгүй арвин

zochin1 [192.82.65.55] 2020-07-02 05:58:40

Hvnii tuhai muug n delgej hoorgodohoo boliy oo mongolchuudaa... Hvrelsvh saidad itgel hvleelgej bnaa amjilt tanii zasgiin gazar Mongoliig oorchilj chadnaaa

zochin [192.82.65.55] 2020-07-02 05:57:01

Зам тээвэр хөгжлийн яамны сайдаар Я.Содбаатарыг томилохыг дэмжиж байна. Мундаг улс төрч хүн дээ

zochin [202.9.46.252] 2020-07-02 05:53:34

Radnaased metiin uymnuudiig said bolgovol duusana shuu

Зочин [103.57.93.183] 2020-07-02 05:38:51

Хууль зүйн сайдад нэр цэвэр мэргэжлийн хуульч хүнийг ажиллуулах ёстой. Ж.Сүхбаатар яг тохирох хүн

Зочин [202.126.89.231] 2020-07-02 05:36:33

Fuuckers, just fuuckers nothing else

Зочин [182.160.35.108] 2020-07-02 05:26:14

ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА ЗӨВ ОЛЖ ТАВИАРАЙ.ХҮНИЙГ ЯЛГАХГҮЙ ЯГ ИЖИЛ ЯЛ АВДАГ БОЛМООР БАЙНА.

Зочин [202.126.89.17] 2020-07-02 05:25:43

Залуучуудаа дэмж

Зочин [103.229.123.37] 2020-07-02 05:17:32

залуусаа гаргаарай Хүрэлсүх сайд аа

Зочин [103.212.117.157] 2020-07-02 05:09:39

ЖДҮ-ийн хулгайчуудыг дээш гаргавал мордохын хазгай болно.

Зочин [103.10.23.106] 2020-07-03 07:49:52

ЖДҮ хэмээх хулгайч нараар дахин төрөөн мануулхаар сонгодог Ард иргэд мөнч тэнгээ Үүгээр бол хятад хүнд толгойгоон тавиж өгөөд чавчуулах юм байна л даа Монгол усан тэнгэг үүд

Зочин [82.165.68.38] 2020-07-02 05:07:21

МАНАН-ТАВАА ХҮРЭЛСҮХЭЭ !!!!, МАНАН-г ЗАЙЛУУЛААРАЙ. СУМЯАБАЗАР, РАДНАСЭД, ЧОЙЖИЛСҮРЭН, ХОНГОРЫН ХОР НАР ТАХАЛТАЙ МАНАН ШҮҮ.

Зочин [66.181.161.42] 2020-07-05 11:31:07

Маш түшиг болох хүн Хүрнлбаатар,Оюуэрдэнэ нар гарцаагүй мөн шүү Засгийн газрын сайдууд мэрэгжлийн байх ёстой шүү Онцгой анраар


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.