Шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шийдвэрлэлээ

Aдмин / Орон нутаг

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллан, алба хаагчидтай уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн тэрээр Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангид ус тээвэрлэгч автомашин, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт уулнаас эрэн хайх, аврах сургалтын төвийн байрны асуудлыг шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:10:37

gecjM0 http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.