Их Британи 50 гаруй улсад хилээ нээхээр бэлтгэж байна
Их Британийн эрх баригчид 50 гаруй улсад хилээ нээж байгаа бөгөөд эдгээр улсаас Англид ирсэн хүмүүс 14 хоногийн тусгаарлалтад байх шаардлагагүй гэж үзжээ.Үүнд Европын холбооны ихэнх улсуудаас гадна Австрали, Вьетнам, Исланд, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Серби, Сингапур, Тайланд, Турк, Швейцар, Өмнөд Солонгос болон Япон улсууд багтаж байна.
Улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцлахдаа ресторан зоогийн газар, гоо сайхны газар, зочид буудал, кинотеатр, номын сан, музей зэрэг олон нийтийн газрын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсний дараа шат дараатайгаар нээх юм.
Шинэ журам энэ сарын 10-наас эхлэн хэрэгжиж эхлэх юм. Харин ОХУ, АНУ, Бразил, Энэтхэг, Иран, Мексик, Пакистан болон коронавирусийн халдварын дэгдэлт эрчимтэй байгаа Африкийн бусад орны иргэд хилээр нэвтрэх эрх нь хориотой хэвээр үлдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC





































































Доктор Т.Сүхбаатар: Хүн түүхээ мэддэг байх нь үндэсний эв нэгдлийн бат бөх байдлын нэг хэлбэр
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт, хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.УЧРАЛ: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо