Хурдан морийг шүдлэх, бүртгэх үед унаач хүүхдэд амны хаалт зүүлгэсэн байхыг шаардана
Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэн үед наадам зохион байгуулагдах тул хурдан морь уралдах үед унаач хүүхдүүд амны хаалт хэрэглэх эсэх нь олны анхаарлыг татаад байна.
Энэ асуудлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой” гэлээ.Тодруулбал, хурдан морийг шүдлэх, бүртгэх үед унаач хүүхэд амны хаалт зүүсэн байх шаардлага тавьж буй аж.
Мөн Covid-19 цар тахлаас сэргийлж гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана. Тиймээс унаач хүүхдүүд маань картаа хаяж, гэмтээж болохгүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй гэлээ.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Суурь хураамж нь 100,000 төгрөг
- Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.


































































Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ
У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш
О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй
Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
П.Наранбаяр: Би хувийн шалтгаанаар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг