Улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авжээ

Н.Баярмаа / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан.

Энэ жилийн шалгуулагчдын хувьд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвараас улбаалан онцгой жил байсан бөгөөд энэ сарын 6-нд шалгалтын жагсаалт дүн нийтэд зарлагдаад байна.

Үүнээс харвал, 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 30,902 хүүхэд оролцсоноос 196 хүүхэд 800 оноо авжээ.

Тодруулбал, орос хэлний хичээл дээр энэ жил хамгийн их буюу 67 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдний 84 хувь нь Улаанбаатараас шалгалт өгчээ. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн бага буюу хоёр хүүхэд 800 оноо авсан ба мөн л Улаанбаатар хотоос шалгалт өгсөн сурагчид байна.

2019 оны тухайд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан нийт 111 шалгуулагч байсан юм.


Сэтгэгдэл

чагнаа [150.129.142.85] 2020-07-17 22:11:23

Мартсанаас мал мэнд үү гэгчээр монгол хэлний шалгалтын дүн алга уу? Ичмээр дүн гарсан биз...

зочин [124.44.156.207] 2020-07-09 21:30:16

Цар тахал гээд шалгалтын тестийг хялбаршуулан боловсруулсан гэсэн үү? Хялбаршуулан шалгасан мөртлөө дөнгөж 0,6 хувь нь л ОНЦ дүн авч байгаа юмуу? Энэ нь Монгол улс цаашид хөгжиж дэвшихэд хангалттай үзүүлэлт үү?

Зочин [203.91.116.118] 2020-07-09 15:29:51

Авчээ. гээчээ

ганаа [202.131.230.162] 2020-07-09 11:46:42

сайн бна шүү,баяр хүргэе, өөрөө тийм амжилт гаргасан юм шиг баярлаж бна, Багш нартаа баяр хүргэе


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.